Засгийн газар хүүхдийн мөнгийг хэлэлцэж, ээжүүд жагсав

Aдмин / Нүүр

Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой маргаан өчигдөр ч үргэлжлэв. Засгийн газрын ээлжит хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Харин Сүхбаатарын талбайд ээжүүд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” уриатай жагсаал зохион байгууллаа. Мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАЛАМЖИЙН НЭГ ТӨРӨЛ ГЭЖ ҮЗЭН, ХУУЛЬЧИЛСАН

-Хүүхдийн мөнгөний шинэчлэгдсэн журам батлагдсанаас болж олон нийтийн дунд бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн анхан шатандаа мэдээллийг зохих түвшинд хийдэггүй, шинэчлээгүйгээс давхардал үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлт гаргалаа. Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор УИХ-д 2023 оны төсвийг өргөн барьсан байдаг. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл гэж хуульчилсан. Тийм учраас 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд мөнгө олгоно.

Харин өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүү үүссэн иргэдийн хүүхдүүдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хоног залруулна. И-Монголиа системийн ачааллыг салбар яамнаас анхаарч, залруулсан гэдгийг хэлье. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана” гэлээ.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХЫГ ШААРДАВ

Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбайд ээжүүдийн төлөөлөл "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт" уриатай жагсаал хийлээ. Жагсаалыг Иргэдийн оролцооны нэгдэл намаас зохион байгуулж байна. Энэ үеэр тус намын дарга Ц.Оюунгэрэл "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас 24 цагийн дотор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргахыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхий сайдын албанд тэнцэхгүй хүн гэж үзэн дараагийн шаардлагыг тавих болно. Мөн мэдээллийн зөрүүг үүсгэсэн төрийн бүх албан тушаалтан, хорооны дарга ажлаасаа огцрох ёстой.

E-Mongolia системийг удирдан ажиллаж байгаа, хөрөнгө оруулсан бүх даргыг ажлаас нь халах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүдийн төлөөлөл "Төрийн албаны хийх ёстой ажил байхад бид бүртгэлийн систем засуулах гэж ажлаа алдаж байгаад бухимдалтай байна. Бидний орлогыг тооцсон бол зээл, татвар гэх мэт зарлагыг бас тооцож үзэх ёстой. Хүүхдийн мөнгөө тэгш авмаар байна" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Иргэг [202.9.46.7] 2023-03-10 18:24:01

Хүүхдийн мөнгөн дээр нугалаа гаргаж Холион бантан хийхээ болио энэ төр.Яасан ичдэгүй юм бэ.Өөр санаачилж хийх юм байдаггүй юм уу.ИЧЭЭЧЭЭ

иргэн [202.9.46.241] 2023-01-20 06:28:38

хүүхдийн мѳнгѳѳ нүүрсний хулгайч нарт биш хүүхдэдээ ѳгмѳѳр байнаа,.... .

Staci Easty [154.22.45.141] 2023-01-20 04:59:55

To the medee.mn Webmaster, very same right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Зочин [139.5.218.243] 2023-01-19 21:26:50

Хүүхдийн мөнгө халамж биш, МОНГОЛЫН хүн амийг өсгөх ТӨРИЙН БОДЛОГО байх ёстой. СОЦИАЛИЗМЫН үед ТӨРИЙН БОЛЛОГО байсан. Төрөөс хулгай хийсэн хулгайчдын мөнгийг авч хүүхдүүдэд ӨГ.

Зочин [202.9.46.163] 2023-01-19 18:27:10

Ээжүүд ч гэх шиг ажилгүй авгайчууд нохой гахай шиг цувуулаад мөнгө аваад хэвтэж байх санаатай Хүүхдийн мөнгө нэртэй сонгуулийн авилгаа бүр болих хэрэгтэй

Зочин [150.129.143.51] 2023-01-19 17:47:37

ХҮҮХЭД БҮРД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ӨГӨӨЧЭЭ ЯМАР ХАЧИН ЗАСАГ ВЭ. ЯАЖ ЦОРСОН ЗАСАГ ГЭЖ ИЙМ БАЙДАГ БАЙНАА ХҮҮДҮҮДЭД АЛГАЧИЛАЛГҮЙ Л ӨГ ҮТЭР ТҮРГЭН 100000 гаа хүүхэд бүрт ө

зочин [202.9.41.9] 2023-01-19 13:56:57

хүүхэд бүрт өг өг өг

зочин [64.119.24.1] 2023-01-19 12:24:40

Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгоно гэсэн хууль буруу. Ирээдүйн сан руу шилжүүлж хуримтлал үүсгээд явчих нь шудрага шүү дээ. Халамжийн өрх тусдаа. Хүүхдийн мөнгийг цагаан сар тэмдэглэхэд сараар наашлуулдаг утгагүй.

Зочин [192.82.86.102] 2023-01-19 12:07:17

МАН ирэх сонгуулиар алга болноо та нар хараарай муу хулгайчид хулгай хийдэг хулгайчид

irgen [66.181.160.80] 2023-01-19 13:26:44

dahaid songono oo.UUR nam alga oo

Зочин [202.126.89.174] 2023-01-19 10:48:38

Гадуухагдсан нь 9 хувь бишээ Бараг 50 хувь нь гадуурхагдсан тухайлбал туёдаа гарч чадаагүй аавындаа байранд цуг байгаа гэр бүлийг байртай. аав нь машинтай бол машинтай гээд хасч байх жишээтэй байна энэ хүүхэд ялгаварлан гадуурхахаа боль. тэгж их гадуухах гээд байгаа юм бол УИХулгайчдын хүүхдүүд түүний хамаарал бүхий гэр бүлээ хас хулгайчуудаа.

Гомдсон иргэн [103.212.118.246] 2023-01-19 10:40:15

Засгийн газар одоо болимоор юмаа. Ард иргэдэд ингэж чирэгдэл болж бухимдуулах ажил хийх ямар ашиг та нарт байгаа юм бэ? Зүгээр л бүх хүүхдэд мөнгө олгодгоороо олгоод яваач! Эсвэл бүр боличих хэрэгтэй. Энэ бүгдийн араар ямар л бантан хутгаад байна даа? Гадуурхагдсан 9 %-д орсон хүүхдүүд ямар гэм хийсэн болоод та нарт ад шоо болоод байгаа юм бэ? Та нарын ярьж байгаа юм яг хошин шогийн үзүүлбэр болоод байна. Ард иргэдээ ядуу дорд байлгах бодлого барихаа боль! Төр засагтаа гомдож байна шүү!!!

Зочин [64.119.18.184] 2023-01-19 11:33:27

1 сая хүрэхгүй цалинтай иргэнийн 30 сая төгрөгний цалинтай гэж мэдээлэл орсон бна нийгмийн халамж нь мэдэхгүй дээрээс шийд ирнэ гэх юмаа

ЗОЧИН [202.126.89.174] 2023-01-19 10:34:21

ИРЭХ СОНГУУЛИАР МАНАН-ГААС САЛЦГААЯ ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН СОНГОЁ ҮҮНД ЗАЛУУС ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТӨӨРЧ МУНГИНАСАН ЗӨНӨГ МАН БОЛ БҮҮР ХЭРЭГ АЛГА

Иргэн [103.212.118.246] 2023-01-19 10:41:32

Яг үнэн! Өөр сонголт хийх шаардлага бидний өмнө тулгараад байна.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.