Хүүхдийн мөнгийг 670 мянга гаруй иргэний дансанд шилжүүлээд байна

Aдмин / Нүүр

Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өглөө 9.00-9.30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээ ирүүлснийг Монголбанкнаас 9.52 цагт банкнуудад дамжуулан хуваариллаа. Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгаж байгаа бөгөөд өдрийн 12.00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанканд хэрэгжсэн "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн хүрээнд Автомат клиринг хаус (ACH) системийг 2019 онд нэвтрүүлсний дүнд Монгол Улсын төлбөр тооцооны систем дэлхийн жишигт хүрч, Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг төрөөс гүйцэтгэдэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай боловсруулах, шилжүүлэх боломжтой болсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.159] 2023-01-21 09:52:03

ийм их баялаг малтай байж хүүхдээ бүлтэлзүүлээд хасаа байдаг энэ төр хэрэг алга

энхээ [202.9.40.159] 2023-01-21 09:47:57

монголын төр хэдэн хүүхдээ ялгаад байх шаардлага байхгүйл баймаар юм бусад танаж болох зүйлээсээ тана хүүхдийн мөнгөө бүгдэд нь олговол зүгээр юм

Зочин [64.119.18.105] 2023-01-20 21:27:49

Ажил хийж нийгмийн даатгал төлдөг эцэг эхийн хүүхэд ээж ааваасаа болоод хүүхдийн мөнгөө хасуулж байдаг энэ шудрага явдал мөн үү хүүхдийг ялгаж байдаг арайч дээ

зочин [66.181.161.227] 2023-01-20 13:30:31

хүүхдий. н мөнгө ороогүй бнаа ялгаварлахгүй өгмөөр юма 1 үл хөдлөхтэй 6 хувийн зээлтэй 1 машинтай гээд хасагдчихаж бгаа юм бхда

Зочин [202.9.40.92] 2023-01-19 19:53:17

Хүүхдийн мөнгө ороогүй л байна.улсад ажиллаж татвар төллөө гээд хасаж байгаа юм байх да.арай дэндэж байна.дүүргийн халамж хариуцсан хүнээс нь асуухаар мэдэхгүй.ер нь хэн мэдэж хаана хандах ёстой юм бэ?

З.н [66.181.177.175] 2023-01-20 14:33:10

Хүүхдийн мөнгөөр оролдоод яахав.бусад мөнгөний сул урсгалуудаа хяна.

Зочин [150.129.143.51] 2023-01-19 17:49:47

Бүх хүүхдэд өгөөчээ ямар ичдэггүй юм бэ хүүхэд бөлтөлзүүлээд хасаж байдаг.

Зочин [103.161.242.159] 2023-01-19 15:18:37

Уул нь хүүхдийн мөнгө гэдэг нь хүүхдийн "цалин" гэж ойлгож болмоор. Монгол хүн болж төрсөн гэдэг утгаар нь төр засгаас өгч байгаа цалин юм л даа. Хандив , тусламж, халамж алин ч биш. Тийм учир нэг хэсэг нь аваад нэг хэсэг нь авахгүй байж болохгүй ээ. Харин улс орны эдийн засгаас шалтгаалж их бага байх нь тухайн үеийн төр засгийн шийдэх асуудал юмшигээ..

зочин [43.228.129.40] 2023-01-19 14:50:54

хүүхдийн мөнгө ороогүй байна

ЗОЧИН [202.126.90.64] 2023-01-19 14:37:10

Юуны чинь дэлхийн жишиг энэтэр вэ бөөн хар бантан хутгаад хэдэн хүүхдийнхээ мөнгийг ч бүртгэж чадахгүй будилж байж ичээсэй дээ хүүхэдгүй хүмүүст мөнгө олгоно гээд хүүхэдтэйг нь хасаад л арай юу энэ төрийн албанд ганц ч олигтойхон ажилладаг хүн алгаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.