ХИЛИЙН АВТОЗАМЫН БООМТУУД 22-24-НД АМАРЧ БАЙНА

Aдмин / Нүүр

БНХАУ-д Сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор тус улстай хиллэдэг манай улсын хилийн автозамын боомтууд нэгдүгээр сарын 22-24-нд амарч байна. Үүнд, Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавиргын боомтууд орж байна. Харин Байтаг, Сүмбэр, Даянгийн автозамын боомтууд түр ажиллагаатай тул түр хаагдаад байгаа юм.

“Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу талуудын албан ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Олон улсын гал тэрэг Замын-Үүдийн төмөр замын боомтоор цагийн хуваарийн дагуу нэвтрэн зорчиж байна. Төмөр замын боомт нь талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулдаг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.