ӨНӨӨДӨР: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг болно. Утас: 88117044


ХОЛИДЭЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг танилцуулах уулзалт болно. Уулзалтад ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид, доктор Б.Энхболд, ШШЕГ зэрэг хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон ОУХБ-ын Бодлогын судалгааны мэргэжилтэн Габриэла Брелия, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ-ын судлаач Д.Аюуш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах нар оролцоно. Утас 99028438

15:00 цагт: "Бодлогын түвшинд хамтран ажиллацгаая!" Олон талт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэ үеэр хөтөлбөрийн оролцогчдын бүтээсэн бэлчээр, ус, хогны асуудлаар баримтат бүтээлтэй танилцаж, иргэний нийгэм, төр, олон улсын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 86111985, 88061346


ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар "Нээлттэй хэлэлцүүлэг" зохион байгуулагдана. /Төрийн ордны зүүн талд Пума империал зочид буудлын 2 давхарт/


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

11:00 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал тус газрын "Олон нийтийн төв"-д болно. Утас 80750912


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

11:00 цагт: Монгол болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол улсад анх удаагаа өргөн хүрээний томоохон хэмжээний “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн Холбоотой хамтран Улаанбаатар хотод “Степпе Арена” мөсөн ордонд 2023 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ. Утас: 91 003472, 89003472


ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

13:00 цагт: Эрчим хүчний аудиторуудын уулзалт, сургалт болно. Утас: 99931551


Сэтгэгдэл

зочин [139.5.219.222] 2023-01-25 10:32:41

Хурал хирээс хэтэрч зочид буудлуудын далд эзэд зохион байгуулдаг болоод удаж байна. Төлбөрийг нь бичээрэй.Олон хуралаас ажил сайжирдаггүйг яс махаараа мэдэрч байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.