ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХОРИГДЛУУДЫН 71 ХУВЬ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Хүний эрхийн үндэсний комиссоос “Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцууллаа. Уулзалтад ШШЕГ болон хууль сахиулах байгууллагын удирдлага, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хоригдлын хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг баримталдаг. Хөлсний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялалдуулах ёстой.

Өмнө нь 2016 онд хийгдсэн судалгаагаар хоригдлыг өөрийнх дур зоргоор бус хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд албадан ажиллуулсан тохиолдол илэрч байсан. 2022 онд хийгдсэн судалгаагаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хоригдолд ажлын нөхцөл, цалин хөлсийг танилцуулж, зөвшөөрлийг нь гарын үсгээр баталгаажуулдаг. Дээрх бичиг баримтад прокурор хяналт тавиад явж байгаа тул дур зоргоос ангид ажиллуулах явдал байхгүй болсон" гэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2020 онд нийт хоридлуудыг 67 хувийг ажлын байраар хангаж байсан бол өнгөрсөн онд 71 хувьд хүрчээ. Хорих ангид ял эдэлж буй хүмүүс үйлдвэрлэл болон аж ахуйн үйлчилгээнээс гадна гадуур гэрээгээр ажиллах гэсэн үндсэн гурван чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг юм. Цаашдаа хаалттай хорих ангид ажлын байрыг нэмэгүүлэх, бүх насаараа хорих ялтай хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нээх талаар энэхүү уулзалтаар хөндлөө.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.200] 2023-01-26 09:42:34

ХУЛГАЙЧ, ЯРГАЧИНГУУДААР ХҮНД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЖ ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ЯДАЖ Л УЧРУУЛСАН ХОХИРОЛ, ӨӨРИЙНХ НЬ ХООЛ ХУВЦАСНЫ ЗАРЛЫГ ӨӨӨРИЙНХ НЬ ХӨДӨЛМӨРӨӨР ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. НӨГӨӨ АЖИЛЛАДАГҮЙ ХЭҮК НЬ Л ӨМӨӨРӨХ БАЙХ ДАА ТЭД НАР ЧИНЬ ХУЛГАЙЧУУДЫН ТАЛД БАЙДАГ ХЭЗЭЭ Ч ХОХИРОГЧИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР ДУУГАРДАГҮЙ УГ НЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИГЧИД НЬ ОЛОН УУ ХОХИРОГЧ НАР ОЛОН УУ ГЭДГИЙГ СУДАЛЖ ОЛОНХИЙН ЭРХИЙГ ХАМГААЛМААР ЮМ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.