МАНАЙ УЛСЫН 157 ИРГЭН 17 УЛСАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Одоогийн байдлаар дэлхийн 87 улсад 167,000 Монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд үүний 125 мянган хүн нь хууль ёсны оршин суугчид байгаа талаар ГХЯ-наас мэдээлжээ.

Тодруулбал, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2022 онд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Тус санд 2022 онд 200 сая төгрөг, энэ онд 392 сая төгрөг төсөвлөсөн. Уг сангийн өнгөрсөн жилийн зарцуулалтыг харахад дийлэнх нь нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй хүмүүсийг авчрах зэрэгт зориулагдсан байна.

Өнгөрсөн 2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас баржээ. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байна.

Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд консулын туслалцаа үзүүлж, ар гэртэй нь холбоо тогтоолгох, ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг Дипломат төлөөлөгчийн газруудаас эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд 42.8 сая төгрөгийг зарцуулсан гэдгийг Б.Батцэцэг сайд онцлон хэлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.