Авлига ардчиллын эрүүл тогтолцоонд л буурдаг

Aдмин / Нүүр

Дэлхийн улсуудын авилгын индексийг зарлажээ. Монгол ганцхан жилийн өмнөхөөсөө 6 байраар ухарчээ. Сүүлийн 12 жилээр авч үзвэл Ардчилсан намын олонх байх үед буюу 2012-2015 оны сүүл үе хүртэл 2 оронтой тоонд буюу бага авилгалтай, 2016 оны сүүлээс өнөөг хүртэл МАН 3 оронтой тоо буюу их авилгалтай харагдана.

Авлигын суурь шалтгаануудын зонхилох хувийг “улс төрийн нөхцөл байдал” эзэлдэг байна. Улс төрийн нам ямар бодлого чиглэл барьж ажиллахаас хамааран нийгмийн эерэг, сөрөг үзүүлэлтүүдэд нөлөөгөө тогтоодог. Нам гэх ойлголт явцуугаараа төрийн үйл ажиллагааг зангидах сонирхлын бүлгийн нэгдэл учраас төрийн үйл хэргийг өөрсдийн үзэмжээр хардаг. Ард түмний эрх ашгийг илэрхийлсэн хууль, тогтоомж, бодлого гаргах үндсэн зорилготой. Иймд Монгол дахь улс төрийн намууд бодлого, судалгаа, шинжилгээний институд болж төвөвших хэрэгтэй болжээ. Ардчилсан нам харьцангуй шинэ тутам төлөвшиж буй улс төрийн сөрөг хүчин учир Үндэсний бодлогын хороонд Монголын бие даасан бизнесийнхэн, эдийн засагчид, инженерүүд, чадварлаг менежерүүд багтдаг гэж шууд дүгнэн хэлж болно.

Авлигыг өөхшүүлдэг гол хүчин зүйл нь нийтийн эрх ашгийг хангаж, улс эх орноо хөгжлийн замд хөтлөх хүсэл тэмүүлэлгүй бүдүүлгээр хэлвэл хувьдаа баяжих, гэр бүлийнхнээ л чинээлэг амьдруулах гэсэн “аминч үзэл” болно.

Ардчилсан нам МАН-ын хандлага адилхан бишийг үүнээс харж болно. Өөрөөр хэлвэл бодлого барих гэж оролддог нь баруун төвийн Ардчилсан нам, тийм чадваргүй хөшиж хоцрогдох шинж давамагайлж, шинэчлэл нь гадна өнгөндөө гял цал ч дотоод чадавх нь хангалтгүйнх болов уу.

Авилгалгүй улс Дани 1-р байранд, хамгийн их авилгалтай нь Сомали 180-р байранд оржээ.

Данийн Вант улс нь парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засаглалтай. Улсын тэргүүн нь Хатан хаан Маргрет (Queen MARGRETHE II). Тус улсын нэг танхим бүхий парламент Фолкетинг нь 179 гишүүнтэй. Парламент (Folketinget)-ийг нь Ерөнхий сайд тэргүүлнэ.

Сонгуулийн тогтолцооны хувьд, улс даяар байгуулагдсан олон мандат бүхий 10 тойргоос 135 гишүүнийг пропорционал тогтолцоогоор нээлттэй жагсаалтаар шууд сонгодог ба суудлын хуваарилалтыг Sainte Lague болон Hare квотын шинэчилсэн аргаар хийдэг байна. Нэмэлт 40 суудлыг сонгуулиар 2%-оос дээш хувийн босго давсан намуудад хуваариладаг.

Тоо баримтын сурвалж: https://www.gec.gov.mn


Сэтгэгдэл

Зочин [124.158.68.129] 2023-02-02 22:17:04

12-16 ОНД АН-Ы ҮЕД АВИЛГЫН ХЭРЭГ АЛЛАГА ГААРЧ БАЙСАН

Иргэн [64.119.25.17] 2023-02-02 18:35:31

Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай.

Зочин [202.9.46.4] 2023-02-02 12:22:43

Ардчилалын засгийн үед авилгал гаарч байсан.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.