Манай улсын эрэн хайх, аврах баг Турк улсыг зорилоо

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын ахалсан ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдаас бүрдсэн Эрэн хайх, аврах бүлгийн баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 04 цаг 34 минутад Турк улсыг зорилоо.

Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх тус баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байхаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсэн. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ. Мөн Засгийн газраас шийдвэрлэсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх юм.

Аврах багийн бүрэлдэхүүн нь 5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадны улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй алба хаагчдаас бүрджээ. Тэдгээрээс хоёр нь эмэгтэй алба хаагч юм.

БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай "Марта", 3 настай "Балу" дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. "Марта" нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан аж.

Мөн цаг үеийн байдлыг халуун цэгээс нь мэдээлэхээр МҮОНРТ-ийн сурвалжлах баг тэдний хамт хөлгийн жолоо заллаа.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.25] 2023-02-09 00:41:28

Онцгой байдлын 25 хүний 5 нь дарга гэсэн үү? 100 ямаанд 60 гэгчтэй төстэй юмуу? Сири, Украйнд бас хүмүүнлэгийн тусламж үзүүлж болдоггүй юмуу?

Амжилт! Зол хийморьтой байгаарай! [192.82.77.203] 2023-02-09 00:04:35

Болгоомжтой л байгаарай. Цахилгаангүй, тоног төхөөрөмж багатай, хүний орчинд цагийн хязгааргүй ажиллана. Тэгээд нурчихсан байшин барилга бол байнгын аюул шүү. Иймд болгоомжтой байгаарай, хийморьтой байгаарай. Амжилт хүсье!

зочин [202.9.40.127] 2023-02-08 12:52:09

маш сайхан мэдээ ,,,,амжилт сайхан үйлс хурай

Зочин [66.181.161.198] 2023-02-08 12:30:22

Хурай!!!

Зочин [139.5.219.168] 2023-02-08 11:11:12

Nogoo Syria ruu ni bas 1 bag yavuulchihaa, muuhai

Зочин [124.158.77.41] 2023-02-08 11:01:37

МАШ САЙХАН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС БАЙНА ,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.