ДАЛАЙ ЛАМ: ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ

Aдмин / Нүүр

Буддын шашны тэргүүн XIV Далай ламын “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.


-Та саяхан нэг мэдэгдэл хийсэн байсан. Түүнийг түвд хэлнээс “Би бууж өглөө” гэж орчуулсан. Гэтэл дараа нь таны төлөөлөгчид үүнийг үгүйсгэсэн. Та мэдэгдэл хийхдээ чухам юу гэж хэлсэн юм бэ?

-Хятадын эрх баригчидтай долоо дахь удаагаа хэлэлцээ хийснийхээ дараа би залхсан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд зөвхөн Түвдэд бус түвдүүд амьдардаг дөрв өн мужид эсэргүүцлийн цуглаан болсон. Тэр үед би Буддын шашны тэргүүн XIV Далай ламын “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя. Хятадын эрх баригчид бодит байдлыг хүлээн зөвшөөрнө гэж бодож байлаа. Бид бол үүнд бэлэн байсан шүү дээ. Гурав дахь замыг сонгосон ч бидний зарчим үүнд тохирч байгаа. Хэрвээ түвдүүд жинхэнэ автономит эрхтэй болох юм бол сэтгэл хангалуун байна. Радикал үзэлтэй тусгаар улс болно гэсэн хү- мүүсийг бид ятгаж чадна. БНХАУ-ын дарга Ху Жинтао Японд айлчлахынхаа өмн өхөн “Уулзалт болно, түүнд нухацтай хандаж байгаа” гэж хэлсэн. Энэ нь Хятадын эрх баригчид манай төлөөлөгчидтэй уулзана гэдгээ мэдэгдсэн гэсэн үг. Бид 2002 онд Хятадын талтай хэлэлцээгээ сэргээсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын хэрэг явдал хүртэл зургаан удаа уулзсан. БНХАУ-ын ГХЯ гадаадын нэлээд хэдэн ЭСЯ болон Засгийн газарт Далай ламын төлөөлөгчтэй уулзана гэж мэдэгдсэн. Энэ бол шинэлэг зүйл байсан л даа. Учир нь урьд өмнө нь энэ тухай мэдэгддэгг үй байсан. Сэтгүүлчид тэднээс яаж байгаа тухай асуухад тэд Далай ламын дотны найз нь Хятадад байгаа, түүнийг хүлээн авч уулзсан гэж хэлсэн. Харилцаа нэг иймэрхүү л байна. Өнгөрсөн долдугаар сард долоо дахь уулзалт болсон. Тэд өөрийнх өө байр суурь дээр маш хатуу зогсч Түвдийн асуудал гэж байхгүй юм шиг бүгдийг үгүйсгэсэн. Тэдний яриад байгаагаар бол асуудлын гол нь Далай лам гэнэ. Энэ үед би үнэхээр залхсан. Миний бодлоор бидний хэлэлцээний нэг чухал зүйл нь харилцан итгэлцлээ бэхжүүлэх явдал. Өөр нэгэн асуудал нь Түвдийн байдлыг сайжруулах. Бидний яриад байгаа гуравдагч зам бодлогыг дэлхий нийтээрээ дэмжиж байгаа. Түүгээр ч зогсохгүй Хятадын сэхээтнүүд болох оюутан, профессоруудын дунд дэмжиж байгаа хүн цөөнгүй. Гэтэл хамгийн гол зорилго болох Хятадын Засгийн газар жинхэнэ хэлэлцээгээ хийгээг үй л байна. Тиймээс надад бүтэлгүйтлээ гэсэн бодол төрсөн. Бид бодит байдлыг хүлээж авахаас өөр аргагүй. Тиймээс дахиж би бүх хариуцлагыг үүрч чадахгүй гэсэн.

-Та ингэж хэлсэн юм уу?

-Тиймээ. Бүр эхнээсээ л 1988 онд Страссбургт хэлсэн үгэндээ эцсийн шийдвэрийг Түвдийн ард түмэн гаргана гэж би хэлсэн. 1993 оноос хойш бид Хятадын эрх баригчидтай шууд харилцахаа больсон. Үүнээс хэдэн жилийн дараа би түвдүүдээс “Одоо яах вэ?” гэж асуухад намайг өөрөө шийд гэсэн. Би үйл хэргээ үргэлжлүүлэхээр шийдсэн гэвч бүх юм бүтэлгүйтсэн гэдгийг мэдэрч байна. Бид чинь коммунист биш. Би өөрийгөө марксист үзэлтэй гэдэг боловч 100 хувь марксист биш шүү дээ. Би ардчилал, шударга ёсонд итгэдэг, хэзээ ч хоёр нүүр гаргадаггүй. Харин хятадууд үргэлж ингэдэг. Хуучин Зөвл өлт ч үргэлж хоёр нүүр гаргадаг байсан. Бүтэлгүйтсэн гэж би дээр хэлсэн. Тиймээс цаашид хэрхэхээ хүмүүсээс асуух хэрэгтэй. Долоо дахь удаагийн уулзалт дээр хятадууд хүсч байгаа зүйлээ заалт болгон бичээд ир гэсэн. Найм дахь уулзалт дээр бид бичсэн зүйлээ өгсөн. Би эрх мэдлийг Түвдийн ард түмэнд өгсөн тул миний төлөөлөгчидтэй уулзааг үй. Урьд нь бол төлөөлөгчидтэйгээ Хятадыг зорихоос өмнө нь, дараа нь уулздаг байсан. Энэ удаа Түвдийн засаг захиргаа хэлэлцээ хийсэн тухай мэдэгдсэн. Түүний дараа дэлхийн 19 оронд амьдардаг Түвдийн 600-аад төлөөлөгчид Дарамсалад уулзаж долоо хоногийн турш уг асуудлыг хэлэлцсэн. Эцэс сүүлдээ миний баримталдаг зарчмыг дэмжсэн. Дараа нь бидний дэмждэг 33 орны төлөөлөгчид Делид цугларч бидний зарчмыг дэмжсэн. -Түвдэд болон Дарамсалад байгаа түвдүүд ярихдаа тэднийг хүч хэрэглэхийг хорьж байгаа цорын ганц хүн бол Далай лам гэдэг. Гэвч өнгөрсөн оны гуравдугаар сард хүч хэрэглэсэн… - Үүнийг сайтар нягтлан үзэх хэрэгтэй. Гуравдугаар сарын 10-ны тэр өдөр бид уламжлалт ёсоороо хурлаа хийсэн. Үүний дараа над руу Лхасаас ярьж хотын зарим хэсэгт эсэргүүцлийн цуглаан болж байгаа тухай мэдэгдсэн. Тэгэхэд нөхцөл байдал нэлээд хүнд байгааг би мэдэрсэн. Эсэргүүцлийн цуглаан үдээс хойш эхэлж 11, 12, 13-нд болсон. Гэтэл хятадууд байнга 14-ний өдрийн тухай ярьдаг.

-Яагаад?

-14-ний өдөр дэлгүүрүүдийг сүйтгэж, шатааж эхэлсэн. Хятадын талын яриад байгаагаар 10-14-ний хооронд юу ч болоогүй юм шиг. Дараа нь бидэнд энэ бүхнийг шалгах ямар ч боломжгүй гэсэн мэдээлэл авсан. 13-ны өдөр Лхаст ачааны машинаар түвд үүдийг авчирч 14-ний өдөр бүх юм болсон гэсэн. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар жагсаалыг тараахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан. Би анхнаасаа л олон улсын байгууллагад хэргийг шалгах хүсэлт тавьсан. Гэтэл дараахан нь Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао энэ бүхнийг гаднаас, Дарамсалагаас зохион байгуулсан гэж гадаадын хэвлэлд ярилцлага өгсөн. Тэгэхээр нь би “Энд хүрээд ир бид бүх баримт бичиг, утсаар ярьсан бичлэгээ хүртэл үзүүлье” гэсэн. Гэвч хэн ч ирээгүй шүү дээ. Хятадын эрх баригчид хүмүүс рүү гал нээсэн гэдгээ үгүйсгэж хий буудсан гэсэн. Сүүлд нь Вэнь Зябао хий буудсан боловч яагаад ч юм хүмүүс оногдсон байсан гэсэн. Нэг голланд эмэгтэй тэр өдөр шархадсан байсан. Тэр тэнгэрээс илгээсэн суманд оногдсон байх аа. Хятадын цэргийн автомат буу нь санаандг үй дээвэр дээрээс унахад жагсагчид түүнийг нь аваад хугалсан гэсэн. Тэдэн рүү гал нээж байхад хүртэл түвдүүд зэвсэг хэрэглээгүй. Яг тэр үед нүүрэндээ баг зүүсэн хүмүүс дэлгүүр шатааж байгааг харсан гэсэн.

-Түвдэд амьдардаг, Дарамсалад байдаг залуухан түвдүүдтэй ярихад нэлээд дайсагнасан байдал анзаарагдсан. Нийгмийн ийм давхаргынхныг та хянадаг уу?

-Мэдэхгүй. Түвдүүд ч гэсэн хүн шүү дээ. Тэд ч гэсэн сэтгэлийн хөөрөлтэй. Саяхныг хүртэл тэдний дийлэнх нь тэр дундаа залуучуудын байгууллагууд хүч хэрэглэж, тусгаар улс болохыг дэмжиж байсан. Би бол тусгаар улс болохыг дэмжээгүй. Одоогоос бараг 30 жилийн өмнө түвд залуу хүч хэрэглэх талаар надтай маргасан. Би түүнд “За тэгвэл бид үүнийг яаж хийх вэ? Хэдэн зэвсэгтэй байна гэж бодъё. Хэн бидэнд сум өгөх юм бэ? Энэтхэг хэзээ ч өгөхгүй. Бусад орноос авах нь амаргүй. Тэр үед Афганистанд дайн болж байсан болохоор мужахедуудаас авах боломж байсан. Гэхдээ мөнгө хэрэгтэй. Хаанаас мөнгө авах юм бэ? За мөнгөтэй боллоо гэж бодъё. Түвд рүү зэвсгээ яаж оруулах юм бэ? Балбаар ямар ч боломж байхгүй. Энэтхэгээр боломжгүй. Бирмээр хэцүү гэж хэлж байсан. Тийм болохоор эдгээр хүмүүс нь ёс суртахууны төдийгүй алдаа гаргаж байгаа юм. Эцсийн эцэст бид хүссэн хүсээгүй түвдүүд, хятадууд цуг л амьдрах болно. Бид цус асгаруулах юм бол хятадуудад таагүй бодол үлдэнэ. Тиймээс аль ч талаас нь авч үзсэн хүч хэрэглэхгүй байх нь зөв. Түвдийн соёлын онцлогийг аваад үзсэн энэ нь зөв. Их гүрэн АНУ Иракт, Орос Чеченьд бүтэлгүйтлээ шүү дээ.

-Гармапа таны халааг авна гэж хүмүүс ярих юм. Энэ талаарх таны бодол?

- Хэвлэл мэдээлэл ийм бодлыг бий болгосон. Та түвдүүдээс энэ талаар асуух юм бол тэд дэмжихгүй л болов уу. Гармапа бол маш залуу, эрч хүч дүүрэн, сүүлийн жил үүдэд өөрийгөө харуулсан. Маш чадварлаг. Гэхдээ өөр чадварлаг залуучууд ч байгаа. Хойт дүрийг тодруулахын хувьд гэвэл нөхцөл байдлаас шалтгаалдаг. Энэ бол маш хэцүү асуудал л даа. -Далай лам болон шашны нөлөө бүхий ламуудын хойт дүр жирийн түвдүүдээс тодордог уу? -Үгүй. IV Далай лам монгол хүн байсан шүү дээ.

-Тэгвэл Халимаг, Буриадаас тодорч болно гэсэн үг үү?

-Сүүлийн 50 жилийн хугацаанд баруунд амьдардаг хүүхэд хойт дүрээр тодорсон. Гэвч тэд эцэстээ нутаг руугаа буцсан. Онолын хувьд авч үзэх юм бол яс үндэстний хувьд ямар нэгэн хязгаарлал байхгүй.

-Танд хувийн шинж чанартай асуулт тавьж болох уу. Та лам, шашны тэрг үүн болсон энэ хувь тавилангаа эсэргүүцэх сэтгэл төрж байсан уу?

-Хэзээ ч үгүй. Намайг жаахан байхад Лхасын Потала ордон ялангуяа өвөл тоглох газар бараг байдаггүй байсан. Уламжлалт ёсоор намайг гурван долоо хоногоор бясалгал хийлгэхээр явуулдаг байсан. Ийм үед багшаас өөр хүн байдаггүй байсан. Би түүнтэй хоёр цаг хамт бясалгал хийж суухад эвгүй санагддаг байлаа. Мөн үдээс хойш хойд уулын сүүдэр буухад ордон харанхуй болно. Энэ үед би чимээгүй суух ёстой. Жирийн айлын хүүхдүүд өдөр нь малаа хариулахаар уул руу явж орой дуу дуулчихсан эргэж ирнэ. Тэднийг хараад “Би ч гэсэн тэдэн шиг чөлөөтэй байх юмсан” гэж боддог байлаа. Гэхдээ эцэс сүүлдээ би хувь заяатайгаа эвлэрсэн. Хэцүү, хариуцлагатай үе зөндөө байсан. Энэ бүхэн шинэ эрэл хайгуул, шинэ боломж олгодог байлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.18] 2023-02-22 04:29:44

Huchin hiigeed al anusruu ni huchinddegg zewuunn buzruud ohiduudiin tom bolohoor ni tegej kaif awhuulah yumsan

Зочин [103.229.121.18] 2023-02-22 04:30:08

Uiliin ur tegnee hu

123 [185.220.101.159] 2023-02-14 13:26:20

Энэ Newsweek-д бараг 20-оод жилийн өмнө өгсөн ярилцлага. Түүнээс хойш хэд хэдэн удаа үзэл санаа нь эргэж буцсан. Үзэл бодолдоо маш тогтворгүй, итгэхд хэцүү хүн. Сүүлийн 3-4 жил сонин сэтгүүлд огт ярилцлага өгөөгүй. Бие лагшин чилээрхээд жанч халахд бэлдэж суугаа гэсэн.

Зочин [66.181.161.37] 2023-02-14 23:01:09

Гайхамшигтай түүх намтар туулсан амьдралтай бурхан шүү монголчуудын багш улаан христчид хувьсгалчид юү гэж хэлсэн монголын ард түмний сэтгэлийг хувиргаж чадахгүй

Зочин [95.223.72.235] 2023-02-14 13:16:01

Зайлуул энэ өвгөн одоо юу хийж чадах билээ дээ ямар бурхан биш эх орнгүй хицүүхэн л ирээдүй хүлээж байна даа

Зочин [202.9.46.169] 2023-02-13 19:52:04

Зурхай шашинтай хамаагүй гэж үнэн.

Зочин [202.9.46.169] 2023-02-13 19:51:23

Зурхай шашинтай хамаагүй гэдэг үнэн.

Зочин [192.82.82.21] 2023-02-13 19:00:13

хэдэн жилийн өмнөх ярилцлага вэ? 2003 он уу?

Зочин [202.9.46.151] 2023-02-13 18:23:28

Далай лам мэрэг төлөг, алтан сав нээх энэ тэр буддийн шашинтай огт хамаагүй, зөвхөн монгол лам нарын л хийж байгаа зүйлс, өөрснөөс нь учрыг нь асуу гэж даапаалж байсан.

Монгол [46.114.146.135] 2023-02-14 13:29:54

Даапаалах юу байх вэ дэ Үнэн үг л хэлж байна лээ ш дэ. Тийм л юм бол нас барсан хүнийг бурхан болхоос нь өмнө чи ингэх гээд байна тэгэх гээд байна гээд хэлчихэд яадгийн. . Үхсэн хүн ямар үг хэлэх биш гэсэн байртай элдэв юм ярих хэрэггүй л дэ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.