Шинийн нэгэнд болох "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" жагсаалыг цуцаллаа

Aдмин / Нүүр

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооноос хоёрдугаар сарын 21-нд буюу шинийн нэгний өглөө Сүхбаатарын талбайд тавгийн идээ засаад "Бидэнд баярлах шалтгаан байхгүй” жагсаал хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Энэ талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн Д.Отгонбаяр "Шинийн нэгний өдөр төв талбайд жагсаал зохион байгуулах талаар өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлье.

Нэгдүгээрт, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалж, хүчингүй болгосон байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ.

ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх, ямар байдлаар ачих талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна. Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг зөрчих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд хийх "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал цуглааныг зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна.

Хоёрдугаарт, GS25 болон CU-ийг ТҮЦ-тэй андуурч холбоод байх шиг байна. Монгол Улсад найман нэрийн болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд 00:00 цагт хаадаг. Гэтэл GS25, гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, согтууруулах ундаа зараад байгаа нь шударга бус гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс ТҮЦ-ийнхэн тэдэнтэй барьцаагүй.

Үүнийг зөвөөр ойлгоосой. ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэгч, импортлогч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор арын хаалга байхгүй бол зээл олддоггүй. ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв, гэхдээ эргэн тойронд хог хаяад байгаа нь иргэдийн ухамсрын асуудал. Бид эргэн тойрноо цэвэрлэж, тохижуулж, тав тухтай орчинг бий болгохыг хүсдэг. Гэвч Нийслэлийн хот тохижилтын газраас ТҮЦ-ийн орчимд хогийн сав тавиулдаггүй. Хогийн сав гаднаа тавьчхаар үүнийгээ авч хая гэдэг" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.170] 2023-02-22 17:58:49

Үтэр түргэн хөөн зайлуул ТҮЦгүй болсноор хүүхдүүд тамхинд орох нь шууд багасана ширхэгээр зарж өсвөр үеийг хорлож байна

Зочин [66.181.161.111] 2023-02-21 09:53:44

Түц нүүд одоо зайлах цаг нь болсон бхаа

Зочин [202.9.46.213] 2023-02-21 08:57:15

Сумьябазар ганц зөв шийдвэр гаргаснаа цуцалж дахин эргүү чадваргүй бөх гэдгээ л харууллаа

Зочин [202.9.46.213] 2023-02-21 08:54:27

ТҮЦ нэртэй жорлонгуудыг бүгдийг трактороор түрж зайлуулах хэрэгтэй энэ лаларууд ажил хийх хэрэгтэйштээ

Зочин [64.119.27.69] 2023-02-20 01:05:25

ТҮЦ-ний хэзда нар яаж үйлдвэрлэгч, импортлогч болох юм?

Зочин [139.5.219.242] 2023-02-18 14:28:09

автобусны буудал дээр багтахгүй чихэлдэж ядаж байхад гай болоод байгаа энэ олон ТҮЦ-нүүдийг яаралтай зайлуулах хэрэгтэй

Иргэн [202.126.88.201] 2023-02-18 13:07:19

Хүүхэд, залуучуудыг хордуулдаг хамгийн бохир газар . Баталгаагүй хүнс өөрсдөө бэлдээд зарж бна лээ. Тэрийг нь ЕБС- хүүхдүүд маань мэдэхгүй авдаг шүү!! ТҮЦ- ээр амьжиргаагаа залгуулдаг бол өөр ажил хий! Хүн хордуулж орлого олох гэж юу вэ?

Зочин [202.126.89.15] 2023-02-18 11:47:00

Автобусны буудлаас зайлцгаа л даа

Иргэн [139.5.217.121] 2023-02-18 09:52:57

Түц хэрэггүй ээ ????!!!@@Заваан!!!!!! жинхэнэ тоглоомчид тоглод л тамхи татаад л суудаг юм байна лээ.!!!!!!!БЗД дүүрэг шилэн гарц доорхи түцүүд арай биш заваан бүгдмйг Зайлуулх хэрэгтэй !!!!!!!! Бэлэн мөнгөндэр нэмж олдог охлого шдээ.!!!!!! тэр дорхи матехиал авч өрсдөө гар урлал бие мах бодиор ажиллаж сурцагаа !!!!!!!! хүүхдүүдийн караны мөнгө сороод л !!!!!!!!!

зочин [202.9.40.58] 2023-02-18 09:22:12

түц нэртэй заваан газруудыг устгах нь зөв булан тохой нь нил шээс авгай нар нь гараа угаадаг газаргүй бүх л гарын халдварт өвчин тардаг газар ,,,,,,,,

Зочин [110.53.241.244] 2023-02-17 19:56:36

Tuts nerted yu ch nuutsaar zardag baij.medne

зочин [202.179.24.39] 2023-02-17 19:17:54

ТҮЦ ажиллуулдаг хүмүүс эхлээд гараа хаана угааж, 00 яаж шийддэгээ л тайлбарлачих л даа

Зочин [202.70.37.160] 2023-02-17 16:29:32

Трактораар түрээп зайлуул энэ балай ямар ч баталгаагүй хүнс хор зардаг гаруудыг.

зочин [192.82.73.202] 2023-02-17 16:01:53

Монгол хачин ТҮЦ-эр дүүрч түүнээс хүүхдүүд баталгаагүй идэж уух юм авдаг зөв биш ээ. Цөөхөн хүний эрх ашиг шүү-


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.