Төр нь төр шиг, түмэн олон нь хэрсүү жил болоосой

Aдмин / Нүүр

Туулай жил юу юугүй мориллоо. Зурхайчид янз янзаар тольдож буй. Нүүдэлчдийн уламжлалаар ерөөл билигээрээ олон зүйлийг угтаж, үддэг тул ирэх жилийг төрийн түшмэдүүд нь ухаалаг, энэрэнгүй, хулгайч, хуудуучдын үйл хомсдож, түмний хөдөлмөр, зүтгэлийн үр шим арвидахыг хүн бүхэн хүсч буй нь ойлгомжтой.

Ирэх жил зурхайн тольд ямар буухаас үл хамааран гагцхүү төрийн үйл хэрэг шударга байхыг ард түмэн ямагт шахаж шаардах цаг юу юунаас илүү мөн. Дарангуйлал давраад толгой дээр гарах шахсан ийм цаг үед угаас эрх чөлөөний сэтгэлгээг уламжлалаасаа ойлгодог монголчуудын хувьд хэрсүү холч ухаанаар үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон үг үйлдэл хүн бүрээс гардаг бол цаг аяндаа эерэх болов уу.

Цөөхөн монголчууд аливаа хагаралдан тэмцэлдэх, харлуулан гутаах бус хамтдаа хэлэлцэн, буруутанг бусгах аргагүйгээр хуульд даатгаж, зөв санаатай бол хэнийг ч уухайлан дэмжиж төр улсаа цэгцлэх цаг. Улс эх орноо мөрөндөө тулан авч явах залуу үе харь газар бусдын харцанд хөлс хөдөлмөрөө зориулж, эх орондоо хүн шиг амьдрахын тулд зүтгэсээр.

Монголд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр дарга нарын эрх ямба задарч, ард түмний ахуй амьдрал ядарчээ. Гэвч ихийг үзэж, бэрхийг туулсан монголчууд шүд зуусаар.


Сэтгэгдэл

зочин [202.9.41.3] 2023-02-24 08:39:22

хятадад дагаар орохыг хүссэн гар зүгээр л өөрөө монголоос зайлчих ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,бас 1 хятадын үлдэц/шавхруу/ бололтой ,,,,,

Зочин [66.181.161.192] 2023-02-22 21:49:43

Энэ цаг үед зөв хүнээ тултал нь дэмжиж хулгайч луйварчидыг гишгэх газаргүй болтол нь шахах хэрэгтэй цаг ирлээ Хэрэв одоо энэ тэмцэлд ялагдаж дахин хулгайч луйварчид толгой өндиилгэвэл монгол орон сэхэх эсэх нь тодорхойгүй болох байх Ёстой ханаж цаддаггүй хэдэн луйварчид монгол орныг гадаадынханы барьцаанд оруулчихаад өөрсдөө алга болчихоор тиим л цаг үе байна

иргэн [122.201.21.95] 2023-02-22 12:07:48

Төр минь түвшин байж түмэн олон маань амар амгалан байгээ

иргэн [103.212.118.131] 2023-02-21 23:48:26

ард түмнээ араасаа дагуулаж чадаагүй төр хэзээ нэгэн цагт нуран унадаг түүхтэй , одоогийн энэ хулгайч төрийн нас нь дууссан

Зочин [202.9.47.22] 2023-02-21 16:03:34

Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг.

зочин [192.82.80.6] 2023-02-21 14:41:33

хурдан хятадад дагаар ороосой

Зочин [123.138.132.206] 2023-02-22 18:38:28

chi teneg vv

Иргэн [192.82.86.175] 2023-02-21 11:05:57

Монголчууд юу гийгүүлсэндээ их баярладаг байна вэ? Ажил хийдэг цөөнх нь хулгайчид, хүн амын үлдсэн 70 хувь нь халамжийнх, ганц мөнгө олдог арга нь бэлэн газраа ухах, байнга зээл тусламж горьддог юм байж. Ийм олон баярын өдрүүдтэйгээсээ гадаадынхнаас ичээч ээ!

зочин [66.181.188.146] 2023-02-20 10:33:27

Бузар юм ганц төрд бус хувийн тодотголтой бусдыг шулж шудрага бусаар баяжсан нөхдүүд даварч хулгай хийж л байна Нөгөө жендэр байхгүй эмэгтэй хүн ч хулгайд оролцсон л байна. Харин одоогийн ЗГ энэ хулгайг илчилж шийдвэртэй тэмцэж байна. Улс төржиж эрх баригчдыг муулаад байвал бид гарна гэсэн санаа хол явахгүй шүү. Хувийн нөхдүүд дотор төр түмний хөрөнгөөр баяжсан этгээдүүд ихэнхи нь байгааг харж байна. Шудрага ёс дээр доор гэхгүй ялна.

Зочин [192.82.68.24] 2023-02-20 10:17:20

төр гэж байгаа юмуу, парламент засгийн газар нь хулгайчдаар дүүрсэн, түмний боломж бүхнийг ЖДҮ, Нүүрс, Хөгжлийн банк, 60 тэрбум, Хотгор шанагын уурхайг идэж голийсон хулгайч тэргүүн дэд сайд гэсэн нэр зүүсэн зүсээ нуусан цөөвөр чоно нараас эхлүүлээд өмхий новшнууд төрийн сэнтийгэзэгнэж буй энэ цаг үед түмэн оны хилэн дарагахгүй шүү.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.