Уламжлал ёс заншил руу хэн дуртай нь дайрдаг боллоо

Aдмин / Нүүр

Нүүдэлчдийн уламжлалт цагаан сар, наадмын баяр цэнгэл бол олон мянганы турш цогцолсон үнэт өв. Аливаа үндэстний хүмүүс өөрсдийгөө хэн гэдгээ мэдрэх, соёлоороо бахархах үзэгдлийг хэвшүүлж үлдээхийн тулд уламжилсан, өөрсдийнх онцлог шингэсэн томоохон баяр ёслол, шашин, соёлын арга хэмжээг жил бүр тэмдэглэдэг. Монголчуудын хувьд дөрвөн улиралтай, нүүдэлчин мал аж ахуйн орон учир ахуйгаа дагаад өвлийн хүйтэн, хатуу ширүүнийг давсан баяраа хаврын тэргүүн сард тэмдэглэн билгийн тооллын шинэ жилийн баяраа ийнхүү ёслол төгөлдөр баярлан, цэнгэж өнгөрүүлдэг ёс хэдэн мянганаас нааш уламжлагджээ.

Эрийн гурван наадам ч хүч, ухаан, самбаа тэнцсэн морь, бөх, сурын уралдаант, тэмцээнээ явуулж түмэн олон тэрхүү ид хавыг үзэн цэнгэж сэтгэлийн баяр цэнгэл эдэлдэг. Төрийн соёрхолт Н. Жанцанноров гуай: Наадам, цагаан сар бол нүүдэлчин Монголчуудын жилдээ нэг авдаг сэтгэлгээний дархлаа, вакцин... гэсэн нь үүнийг л хэлсэн хэрэг.

Гэтэл сүүлийн үед монголчуудын уламжилж ирсэн үнэт зүйл болгон руу хэт задгай сошиал эрх чөлөөг далимдуулан албаар гутаан доромжлох, дугарсан хүн болгоныг мохоож харлуулах үзэгдэл хөврөх боллоо. Үүнд бидний өөрсдийн ойворгон зан байдал ч их нөлөөтэй. Мэдэхгүй юм аа мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч дугай өнгөрүүлэх бус саваагүйтэн хоосон чээжээрээ элдвийг буран муу дээр муу муухай дээр улцан болох нь.

Билгийн тоолол, зурхай, бөх, шашин гээд л мэдэхгүй, оролцохгүй сэдэвгүй зарим нэг хүмүүсээс болж уламжлал соёл, үнэт өвүүд маань шууд муу муухай зүйл болж хувирах гээд байна уу даа.

Бид өөрсдөө өвөг дээдсээсээ өвлөж, цааш үр хүүхэддээ уламжлуулах үндэстнийхээ дархлааг өөрсдөө хамгаалж, хайрлаж байхгүй бол хэн дуртай нь шүлсээ үсчүүлэн дайрах гэдэг болсон нь цаашдын бодит аюулыг даллах мэт.


Сэтгэгдэл

Цэдэнсодном [66.181.178.14] 2023-02-28 13:28:52

Цагаан сарын тухай хэн дуртай нь элдэв зүйл яриад яах вэ. Ер нь Монгол ёс заншлын талаар тусгай багш бэлтгэж ЕБС-иас зааж эхэлвэл яасан юм бэ? Сүүлийн үеийн хүмүүс сүүлийн үеийн ч гэх юмгүй ер нь бол манай Монголчууд аугаа коммунист интернационал, Оросын буянд түүх соёлоо мэдэхээ байсан шүүдээ. Тийм болохоор одоогийн залуус юмсыг үгүйсгэх талдаа болж байна шүү. Харин нэг зүйлтэй санал нийлж байна. 100 жилийн өмнө 800 гаруй сүм хийдтэй улсыг МАН хүлээж аваад ахмад үе нь 2-3 хан болгосныг одоо үеийн МАН-ын залуучууд буцаагаад тэр тоонд нь хүргэх гэж зүтгэж байх шиг байна.

Зочин [66.181.180.19] 2023-02-22 21:27:55

монгол хэлтэй хужах нар их байгаа

зочин [59.153.86.116] 2023-02-22 09:21:32

ёс уламжлалаа улам батжуулан улам өргөн дэлгэр сайн сайхан тэмдэглэн өнгөрүүлэхэд одоо үедээ тохируулах хэрэгтэй . том ууц шүүс хотын хүмүүст бэлдэж хэрэглэх нь үнэ ,чанаж болгох , муутгалгүй хэрэглэх гээд олон асуудалтай . агаарын солилцоо муу орон байранд гаднаа агаарын бохирдолтой хотод бага шүүс чанаж болгосон мах байхад болно . цул мах чанаад зүсэж таваглаад зочиндоо барих нь дээр . ууц бол харуулах л идээ .

иргэн [103.229.120.51] 2023-02-21 21:01:48

уламжлал ёс заншил руу маань бузар шүлсээ үсчүүлдэг 3 төрлийн тэжээвэр гөлөгнүүд байна. 1. хужаа хужаагийн эрлийзүүд монголчуудыг хэн ч бишболгоодөөрсдөө монгол угсаатан байсан мэтаяглах санаархалтай 2.элдэв шашны урсгал түүнд итгэгчид. Тэд зөвхөн өөрийншашныг тэргүүлэгч гэж мухар сүсгээр итгэдэг учир бусдыг дорд үздэг хэнээрхэлтэй 3.өөрсдийгөө дөрвөн ойрад гэж үзэгч эв нэгдлийг хагалан бутаргагч ханилгаагүй атаачид. монгол ёс заншлыг муулах мөртлөө сүүлийн үед өөрсдөө халх монгол мэт загнах болсон, өөрсдийнхөө хувцас ёс заншлаас ичигсэд. Эд бүгдийн эцсийн хүсэл зорилго нь халхын байр суурийг эзэгнэх. Харин Халхууд хэнэггүй анзааргагүй тэнэг мэт яваа нь тэдний зол.

Цагаан сар болон Шинэ жилийн баярын нийтлэг утга. [66.181.183.249] 2023-02-21 18:08:24

Европ шинэ жил болон одоогийн Цагаан сар юугаараа төстэй вэ? Хойд мөсөн туйлд ойрхон учир ХАВАР дөхөснийг тэмдэглэдэг. Хүйтэн, өлбөрч үхэж болзошгүй өвлийн улирал дууссаныг тэмдэглэж Шинэ жилийн болон Цагаан сарын баярыг хийдэг. Хөлдөж үхээгүй, өлбөрч үхээгүйн баяр ш дээ.

Хувьсгал болоогүй бол сөнөж дуусах байвш. [139.5.217.20] 2023-02-24 17:14:57

Монголчууд 1921 онд хэд болчихсон билээ? 300 мянга гаруй болсон. Хэд байгаад тийм цөөхөн болчихлоо? Юунаас боллоо? Өвчин, богино наслалт, үй олон лам зэрэг шалтгаан байсан боловч дийлэнх нь ӨЛБӨРСНӨӨС болсон. Иймд "гэнэн ягаан өнгийн" түүхээ больж үз.

Зочин [66.181.161.192] 2023-02-22 21:57:19

Монголчууд хэдэн мянган жил оршин тогтнохдоо өлбөрч осгож үхэхдээ тулж байгаагүй амьдрах чадвартай ард түмэн гэдгииг түүх мэддэг хүмүүс бол мэднэ Монгол хүн бүх юмаа өөрөө хиигээд малаа маллаад хэнээс ч хамааралгүй амьдарч чаддаг тиим л ард түмэн байсан Харин одоо л өлбөрч үхэх осгож үхэх нь энгиин үзэгдэл болчихоод байгааг бид бодох цаг болёон

Зочин [202.126.90.104] 2023-02-21 08:53:11

Nuutc tovchoond ezen bogd Chingis haan tcagaan sariin shiniin 1 nd tuuliin har shuguid morilov gj bdg shu

Зочин [66.181.161.71] 2023-02-21 12:53:37

Мэдээж дайснууд чинь л довтолношдээ

Зочин [64.119.24.60] 2023-02-21 10:44:49

Тэр нь тэгээд айраг цагаа дэлгэрч мал сүрэг нь таргалсан намар цагт тэмдэглэдэг байсан гэсэн үг үү, аль эсвэл цайны сүү ч үгүй хавар цагт тэмдэглэдэг байсан гэсэн үг үү, жаахан тодорхой бичбэл зүгээрсэн

Зочин [66.181.161.91] 2023-02-21 04:32:44

Монголч Эцэг өвгөд маань Цагаан сараа намар тэмдэглэдэг байсан тухай түүхэн эх сурвалжид байдаг.

Монголчууд цагаан сараа намар тэмдэглэдэг байсан тухай түүхэн эх сурвалжуудад байдаг [66.181.161.91] 2023-02-21 04:35:56

Монголчууд цагаан сараа намар тэмдэглэдэг байсан тухай түүхэн эх сурвалжид байдаг

зочин [192.82.70.197] 2023-02-21 00:26:02

Зарим хүмүүс яагаад Цагаан сар ба шашин 2-ыг хольж хутгаад муулаад дайраад байгааг ерөөсөө ойлгосонгүй, хэрэв Цагаан сар, шашин 2 таны үзэл бодолд нийцэхгүй байгаа бол та үүнд оролцохгүй байхад хангалттай бус уу? Бусад Монголчууд сар шинийг тэмдэглэх эсэх, шашин шүтэх эсэх нь танд огт хамаагүй биз дээ? Азийн олон оронд сарны тооллоор шинэ оноо угтдаг заншилтайгийн нэгэн адил Монголчууд ч гэсэн шинэ жилээ угтан авч байгаа хэрэг биш үү? Шашин бол бүр тусдаа ангид асуудал байх аа? Монголчууд өөрсдийн гэх баяр ёслол, уламжлал, заншил, зан үйл, хүндэтгэлтэй байх ёстой бмз дээ? Социализмын үед Монголын гэх, Монголчуудын гэх олон дурсгал, сайхан зүйлсийг устгаж үгүй болгосон биз дээ? Ардчиллын буянаар зарим нь сэргэж байгаа биз дээ?

Зорчин [202.55.188.46] 2023-02-20 20:26:16

Энэ цагаан сар гэдэг Сөнөж мөхсөн Манж улсын баярын өдөр юм шүү дээ ... уг нь энэ өдрийг халуун цустай Монголчууд бид тэмдэглэхгүй байвал зүгээр юмсан Монгол улс их бага хаадын үед энэ өдрийг тэмдэглэж байгаагүй юм тэр байтгуа наадам, бөх , нум сум эрийн 3 н наадамч бас Манжын түрэмгийлэлд байсан Монголын баяд ноёдоос гаралтай хийх юмаа олж ядсан баяд ноёдын баяр бас энэ Монгол дээл гээд одоо өмсөөд байгаа хувцас хүртэл Манжаас гарал үүсэлтэй юм Монгол баяр 8 н сарын сүүлээр 9 сарын тэргүүн хагаст байсан гэж ярьдаг юм

Зочин [66.181.161.97] 2023-02-24 09:33:27

Muu huiten tsustai erguu hujaa chin bitgii soliorood bai ! malchin Mongolchuudiin bayar ! deel ch mongolchuudinh Mongolchuudin unet zuilsiig doromjldog muu hujaa gulug uhej dald ormor !!

Зочин [66.181.161.192] 2023-02-22 22:06:07

Наад захын юм мэдэхгүй байж ингэж битгии ярь Хэрэв бид өөриин улсын түүх уламжлалыг хадгалж чадахгүй юу ч мэдэхгүй иим иргэдтэй болчихвол бол монгол улс гадныханы идэш болоход бэлэн боллоо л гэсэн үг Өөрөөр хэлбэл хэзээ ч гадныхантай ниилээд өөриин улсын эсрэг ажиллах тиим хүмүүс зөндөө л гэсэн үг Африкын боловсролгүй үүх түүхээ мэдэхгүй тиим хүмүүс шиг л болчихно гэсэн үг

Үнэн үг [84.65.87.228] 2023-02-21 18:39:25

Тиймээ энэ үнэн манж хятадуудын баяр

Зочин [192.82.70.197] 2023-02-21 00:18:15

Уучлаарай, та Монгол хүн үү? эсвэл?

Muugii [172.58.58.43] 2023-02-20 22:14:53

Za huuhduud jaahan yum unsh. Tuuhiin sharalsan huudas erguulj uz. Olon ornii tuuhiin arhivt Mongol tsagaan sar ulamjlalt bayar naadmiig herhen temdegledeg tuhai barimt olon bii. Ezen bogd Chingis haanaas unuug hurtel ulamjilj irsen unu ertnii turiin ih bayr shuu. Olon yum onholdwol uuchlaarai F-k you …

Зорчин [202.55.188.46] 2023-02-20 20:09:59

Хэн гуай их мэдэгч нь цагаан сарыг Монголын үндсэний баяр болгоод байгаа юм бэ .... цагаан сар чинь Манжын эзлэн түрэмгийлэлийн үед Монголчуудад хийж бай гэж өгсөн өдөр тийм учраас азид Хятад Солонгос ,Витамин Монгол 4 улс л 1690 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн энэ 4 улс Манжийн дарлалд байсан улсууд угтаа энэ баяр гээд байгаа өдөр Манжид дагаар орж байсан 4 улс л хийдэг яагаад энэ өдрийг Ази даяараа хаврын баяр гэж тэмдэглэхгүй зөвхөн 4 хөн улс л тэмдэглэдэг юм бэ учир нь тэр тэгэхээр угтаа Монгол үндэсний баяр бишээ Манж баяр... уг нь бол ард түмний санхүү эдийн засагт хор хөнөөлтэй энэ баяр гэдэг өдрийг тэмдэглэх шаардлага байхгуй гэж бодож явдаг .... угтаа Монгол улс 3 н зуун буюу 9 өөс 10 үеэрээ тэмдэглэж ирсэн учраас үндэсний гэх нэрийдэл зүүж тэмдэглэж ирсэн учиртай ....

Утга учиргүй уламжлалаа орчин үед нийцүүлье [64.119.24.60] 2023-02-20 18:36:33

Нэг сагсуу ойворгон нөхрийг бултаараа дагаж дуурайсан зүйл нь уламжлал болчихсон ч юм билүү хэн мэдлээ, Монголчуудыг бослого тэмцлээс хөндий байлгах гээд найр наадам,отог жинсийг Манжууд дэлгэрүүлсэн ч юм бил үү

Зочин [66.181.177.198] 2023-02-20 11:06:47

ХАМГИЙН САЙХАН БАЯР ЦАГААНСАР , НААДАМ , ЁОЛК .

зочин [66.181.188.146] 2023-02-20 10:50:23

Шашныг хэт шүтээд сум баг болгонд хийд байгуулаад шарын шашны олон урсгал. бусад шашныг шүтэгчид олширчээ. Баялаг бүтээх залуучууд ийшээ хошуурвал цөөхөн монголчуудын хэн нь ажиллах билээ. Шашины өдөр бүх нийтээр амрана гэх шиг. Алив юм хэтэрвэл сөнөдөг. жамтай. Хаана ядуу байна тэнд мухар сүсэг газар авч байх юм даа. Хүндэтгээд явж байна биз

Зочин [192.82.68.24] 2023-02-20 10:19:40

өвөг дээдсээс өвөлсөн гээд хоцрогдсон, орчин цагтаа гологдсон бузар буртаг хир дааг болсон зарим уламжлал гэх зүйлээ өөрчлөх л ёстой. тухайлбал шарын шашны хэт мунхруулга зальхай хувалз нарын дамшиглал мэтээс


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.