Японы Засгийн газар Турк, Сирид 27 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Aдмин / Нүүр

Энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сири улсуудад Японы Засгийн газраас 27 сая орчим ам.долларын яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Турк, Сирид газар хөдлөлтөд нэрвэгдэгдсэн хүмүүсийг түр хоргодох байр, хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээр хангахад зориулж 16 сая ам.долларын яаралтай тусламжийг олон улсын байгууллагуудаар дамжуулан үзүүлнэ.

Токио мөн Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан тус хоёр улсад 4 сая ам.долларын тусламж үзүүлэхээс гадна, олон улсын хамтын нийгэмлэгийн буцалтгүй тусламжийг Сири рүү илгээдэг итгэлцлийн санд 7 сая орчим ам.доллар хандивлана. Японы Засгийн газар Турк, Сири улсын байгалийн гамшигт сүйдсэн бүс нутгийг сэргээн босгоход хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ гэж М.Хироказү хэлжээ. Турк, Сирийн эрх баригчдын мэдээлснээр, хоёр улсад газар хөдөлсний улмаас амиа алдсан нийт хүний тоо 50 мянга давсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.