Цагаан сар ба баян ядуугийн ялгаа

Aдмин / Нүүр

Цагаан сарын баяр монголчуудын уламжлалт үнэт өв хэдий ч эл баяраар монголчуудын амьжиргааны түвшин ил тод харагдах боллоо. Зарим иргэдийн хувьд цагаан сарын баяр эд агуурс, машин тэрэг, дээл хувцасаар гангарах чамирхах боломж бол олон хүмүүсийн хувьд эсрэгээрээ.

Дээл өмсөж, айл хэсэж чадахгүй болтол амьдрал нь доройтсон иргэд цөөн бус байгааг төр засаг анзаарах сөхөө байна уу. Хэдий уламжлалаа хүндэтгэх нь зүй ч асар их ялгаатай байдлын дунд аж төрөн, шар нар бор хоногийг өнгөрүүлцгээж байгаагаа мэдрэхэд өр өмөрч байна

Олон зуун монголчууд харьд хөдөлмөрлөн хөлсөө урсгаж, харьд ажиллаж чадахгүй нь төрийн ялгаатай олгодог хүүхдийнхээ мөнгөөр сардаа хүргэх гэж мачийх.

Алтан ээмэг бөгжөөр гангарч, үнэтэй машин тэрэгний сугалаа явуулж, элдэв зар суртчилгаагаар булж, улс төрчид бэлгийн оймс тарааж ард түмнээ доромжилж байх хооронд хэдий ах дүү аав ээждээ бүтэн хувцастай золгох хүсэл байвч чадахгүй өнгөрүүлэх өрхүүд өч төчнөөнийг харуулсан өдрүүд үргэлжилж байна. Гашуун үнэнтэй эвлэрэх бус үтэр түргэн арга хэмжээ авах цаг гэдгийг төр засаг сэнхрэх болов уу.

Ажиглах юм бол хоёр гуравхан жилийн өмнөхөөс даржин байдал газар авсаар ч монголчууд аливаад уужуу ухаалаг ханддаг, хүлээцтэй ард түмэн болохоор тэвчих нь их ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.129] 2023-02-28 11:34:31

энд нилээн атаархуу гарууд бичсэн бна. байгаа байгаараа л бай. заавал баячуудыг дуурайх ямар хэрэгтэй юм

Иргэн [192.82.88.217] 2023-02-27 20:21:54

Ард түмэн өөрсдөө шууд сонголтоор АРДЫН ИХ ХУРАЛ байгуулж энэ НАМ нэртэй сэм хуйвалдаж, улс орны баялгийг цөлмөж баяжсан хулгайчуудын бүлэглэлүүдээс салж чадсан цагт хүн шиг амьдрах болно. Монголд хэн тэрбумтан, баян байна гээд бодоод үзээч. АН-ы болон МАН-ы том дарга нар л байгаа биз дээ. Тэд хөдөлмөрөөрөө баяжсан гэж бодож байна уу?

Зочин [66.181.185.174] 2023-02-27 15:22:31

Хүн бүр , айл өрх бүр дор дороо өөрийн хэмжээгээрээ Цагаан сараа тэмдэглээд болоод л байна ш дээ. Яагаад заавал баян тансаг тэмдэглэж чадсангүй гээд гомдоод тунирхаад байдаг юм бэ? Ах дүү ойр дотныхонтойгоо уулзаад цай идээгээ хүртээд сайхан л байна даг. Хэн ч бэлэг горьдолгүй айлд очоод болоод л байгаа юм биш үү? Ингэж эх орон өвөг дээдэс рүүгээ шүлсээ хаяад байдгаа зогсоо.

АХ [192.82.70.21] 2023-02-27 15:18:02

ЦАГААН САР ЦАТГАЛАН БАЯНААРАА БУС. АХАН ДҮҮГЭЭРЭЭ АМАР МЭНДЭЭ МЭДЭЛЦЭН ЗОЛГОДОГ БАЯР ШҮҮ ДЭЭ. ЭНД ТӨРИЙН ОРОЛЦОО ХАМААГҮЙ. ТА ӨӨРӨӨ ТӨР

Зочин [66.181.191.182] 2023-02-27 07:38:37

Арчаагүй залхуу хүмүүс голцуу ядуу байгаа юм ч иш үү ажил хийх г үй дургүй зүгээр л хүүхэд гаргаад мөнгө авах хүмүүс олширч дээ хөө

Зочин [139.5.219.242] 2023-02-27 13:02:32

тэр хүмүүст нь зүгээр л мөнгө өгөөд байдаг "аймаар баян" , бас "жигтэйхэн сайхан сэтгэлтэй" засгийн газар байгаад байгаа юм чинь аргагүйшд

Зочин [202.179.31.242] 2023-02-27 13:00:48

Би лав насаараа л ажиллаа тэгээд амь зогоох төдий л амьдарч л байна бүүр ажил хийдэггүй хүнээс доор амьд л явж байна.ажил хийгээд нэмэгдсэн юм гэвэл обойныхоо оронд битүү наачихаар баярын бичиг.

Иргэн [192.82.85.227] 2023-02-26 14:34:42

Ард иргэдийн боломжуудийг Хулгайлж Луйварчид байж Өөрдийгөө бас баян гэнээ ?????!!!!!ичээч.!!!!!!!! Танарийг Хэн баян гээ байгаа -- бялдууч юмнууд л хэлэх биз !!!!!!! Энгийн иргэдийн өмнө та нар Нүгэлтэнгүүд !!!!!!!!! юу тарсан Түүнийг чинь Тэнгэрээс өгнө !!!!!!!! бүү бярд !!!!!!!!

Зочин [202.21.98.236] 2023-02-26 14:17:30

АРДЧИЛЛЫН АЧ ГАВЪЯА

харамсалтай [122.201.31.110] 2023-02-26 13:01:11

ИХ ядарсан иргэд олширсон. Өчигдөр төрөөд удаагүй нялх хүүхэд тэвэрсэн эх 10 буудлын номингийн гадна иргэдээсээ гуйлга гуйж сууж байна лээ. АРГАгүй л идэх хоолгүй хэцүүдсэн иргэн байх даа. Яана даа

Зочин [66.181.161.144] 2023-02-26 12:02:05

Чихэр шоколад бэлгэнд өгөхөөс татгалзаж өөр юм өгөх гэж эрмэлзэж байгаа бололтой Мөнгө төгрөг л бэлгэнд өгч байх шиг ээ

Зочин [66.181.161.144] 2023-02-26 11:58:47

Мах ууц,боов,цагаан идээ, чихэр өрснөө идэж ууж хэрэглэж байгаа шинж алга Сүүтэй цайгаа амсах төдийгөөр ууж байх юм Ам хүрсэн төдий Дараа нь хог руу хаяж байна Хүнс хортой болж Цагаан сарыг ёслох,ах дүү садантайгаа уулзах зорилгоор тэмдэглэлээ энэ жил

Зочин [64.119.23.85] 2023-02-26 14:52:12

Угаасаа тэгэх гэж тэмдэглэдэггүй юмуу

Зочин [64.119.23.85] 2023-02-26 10:56:46

Ядуу байгаа нь бусдын буруу. Улсаас сар бүр сая төгрөг өгөхгүй байгаа болхоор ард түмэн ядуурч дууслаа гэсэн эргүү оркуудаас залхаж байна. Чадахгүй бол хурдан үхээчээ. Чаддаг хүмүүс нь амьдраад л явна.

Ард [66.181.161.86] 2023-02-27 21:57:02

Чи хэний бөгс долоодог болоод ард түмнээ доромжилж байгаа лалар вэ

Хүн, хүн [66.181.190.152] 2023-02-26 12:46:39

АРДЧИЛ, гэдэг, ард, түмэн, төрдөө, эзэн, байхыг, хэлнэ Өнөөдөр, Монголд, нам, нэрээр, төрд, ХУЛГАЙЧ, нар, үүрлэж Бүхийг, хулгайлж, залгиж, ард, түмнийг, зовоож, төрийг, мөхөөж, байна Өнөөгийн, энэ, ХУЛГАЙЧ, нарт, үндсэн, хуулд, гар, хүрэх, эрх, байхгүй Үндсэн,хуульд, гар, хүрэх,шаардлагатай, НЬ, үнэнболовч Үндсэн, хуулийн, энэ, асуудалд, бол, бүх, ард, түмний, асуудал Бүх, ард, түмнөөр, хэлэж, ард, түмний, төлөөлөл, болсон, 5оо,хүртлэх Төлөөлөлтэй,танхимаар,батлах,хэрэхтэй

Буруу, цолмон [66.181.190.152] 2023-02-26 12:00:13

ЧИ, ХУЛГАЙЧЫН, БӨХС, ДОЛООЖ, АМЬДАРДАГ, ТЭНЭГ, ХОГ, УУ МОНГОЛЫН, АРД, ИРГЭДИЙ, ЯДУУ, БАЙГАА, НЬ, МОНГОЛ, ТӨР ХУЛГАЙЧ, НАРЫН, ҮҮР, БОЛСОЫ, ГАЙ, ШҮҮ ӨНӨӨДӨР, МОНГОЛ, УЛСАД, ЭРХ, МЭДЭЛТЭЙ, ХУЛГАЙЧ, НАРЫН, АХ, ДҮҮ ТЭДНИЙ, ЦҮНХИЙГ, БАРИЖ, ГУТАЛЫН, УЛЫГ, НЬ, ДОЛООДОГ ЗОЛИВОН, НОХОД, ТӨРИЙН, АЛБАНД, ҮҮРЛЭЖ, ХЭЭЛ, ХАХУУЛЬ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРААР, ХАНГАЛУУН, АМЬДАРДАГ, АРД, ИРГЭД АЖИЛААД, БАЙГАА, БОЛОВЧ, ҮЧҮҮХЭН, БАГА, ЦАЛИН, АВЧ, ЯДУУРСААР, БАЙГААГ, ЧИ, ОЙЛГОХ, ЧАДВАРГҮЙ, ТЭНЭГ, БАЙНА ИЙМ, БАЙДЛААР, УДААН, ҮРГЭЛЖЛЭЭД, БАЙХ, БОЛ, ОЛНОХЫН, ТЭМЦЭЛ ХУВИСГАЛ,, ХҮСЭЭГҮЙЧ, ГАРАХ, БОЛНО

зочин [59.153.86.116] 2023-02-26 00:46:22

цагаан сар уламжлагдан ирсэн сайхан баяр . хүн бүр зөв сэтгэлтэй ёс төртэй өөрсдийн чадал чансаандаа тохируулаад сэтгэл дүүрэн тэмдэглэхэд юуны хүндрэл байхав . гэхдээ цагаан сараа хийж шинэлэх түмэн олны хүсэл тэмүүлэл дээр дөрөөлөн шуналын галаа өрдөн шунахайрах хэсэг бүлэг байгаа нь туйлын харамсалтай .ер нь монголчууд минь олзны хойноос хэт улайран шуналтдаг зан өдрөөс өдөрт сараас сард улам гаарч өсөж дэвжсэн юм байхгүй бүгдээрээ улам л үгүйрэн хоосрох замдаа шуударч байна .

Ялгаа их болжээ. Яаж үүнийг эвлүүлэх вэ? [139.5.217.20] 2023-02-26 01:51:56

Цагаан сарыг баян нь баянаа гайхуулж хийж байна. Харин ядуус дотор Цагаан сараа ОГТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ нэг хэсэг байна. Энэ 2 туйлыг яаж БҮДГЭРҮҮЛЭХ үү?

зочин [122.201.21.254] 2023-02-26 00:07:19

Цагаан сар тэмдэглэх ёслол руу яагаад ийм их дайраад байдгийг ойлгодоггүй ээ. Цагаан сарыг тэгж ингэж тэмдэглэ гэдэг дүрэм журам жор байхгүй биз дээ? Гагцхүү хүн болгон өөрсдийн боломжоороо энгийн бөгөөд гэр бүлээрээ сайхан тэмдэглэж өвгөд хөгшдөө хүндэтгэх ёстой биз дээ? Цагаан сар, Наадам зэрэг нь Монголын ондоошил биш үү?

Бид капитализм, ардчиллыг л хүсээд байсан биздээ. [139.5.217.20] 2023-02-25 22:53:44

1990 оноос хойш Хөрөнгөтний замаар хөгжихөөр болсноос хойш ИЙМ БОЛНО гэдэг чинь ойлгомжтой л байсан. Баян нь баянтайгаа, харин бусад нь бусадтайгаа л Цагаан сараа хийнэ. Харамсалтай нь ядуус нь баячуудынхаа Цагаан сараа тэмдэглэх хөрөнгө, нөхцөлийг бүрдүүлж өгнө. Цаашдаа БАЙНГА л ийм байна.

Муусайн капиталистуудын тавилан сайхаан. [139.5.217.20] 2023-02-25 23:08:30

Ер нь дээр хуваарь бүх еман дээр гарна. Үнэтэй машин, үнэтэй орон сууц, үнэтэй шигтгээтэй бөгж эдлэх, төв сууринд үнэтэй газартай болох, үнэтэй валют хэрэглэх, гадаадаар аялж зугаалах, үнэтэй ресторанаар хооллох, үнэтэй хувцас палааж дээл өмсөх гээд ҮНЭТЭЙХЭН амьдарнаа. Нэмээд үнэтэй улс төрд онцгойрон оролцно. Баян байх тавилан гэх үү дээ.

Хөөргийг тэр болгон бүх хүн барьж болохгүй. [139.5.217.20] 2023-02-25 22:59:29

Муусайн капиталистууд үнэтэй, чамин хөөрөг барина, анхилуун тамхи татна. Дундчуул нь хямд, болхи хөөрөг барина, хатуу болхи үнэртэй тамхи татна. Харин ядуус бол хөөрөггүй л байна биз. Утаат махорк татаж байхад болно. Кх!

Зочин [103.26.195.222] 2023-02-25 22:53:12

Засгийн газар огцорсон нь дээр болжээ иргэдийн амьжиргаа үнэхээр өрөвдөлтэй болжээ ОЮУНЭРДЭНЭ МУУХАЙ ХУДАЛЧ МУУ ЗАЛЬТАЙ МУУ АРГАТАЙ МУУ ХҮН БАЙНА. АРД ИРГЭД ОЮУН-ЭРДЭНЭ ХАЧИН ИТГЭСЭЭЭЭЭН ДААНЧ ХУДАЛЧ САЙД ЮМАА.ЁОХХХХХ ҮНЭН ХАТУУ ТЭСХИЙН АРГАГҮЙ ХАТУУ ЗАСГИЙН ГАЗАР,,, ЕРӨНХИЙ САЙДТАЙ АРД ИРГЭД ЗОВОЖ БАЙНА ТУЙЛДАЖ БАЙНА ЦӨХӨРЧ БАЙНА.ОЮУНЭРДЭНЭ ТА ОГЦОР ООО АРД ИРГЭД ҮНЭХЭЭР ТЭСЭХГҮЙНЭЭ ӨЛСӨЖ ӨВДӨЖ БАЙНА

Ард [66.181.190.152] 2023-02-26 12:53:38

Өнөөгийн, ерөнхий, сайд, санаа, тавиж, чадалынхаан, хэрээр, ажиллаж, байгаа, боловч ХУЛГАЙЧ, нар, төрд,, 30,жил, хүн, үүрэлсэн, болохоор, дийлдэхгүй, байна Ард, иргэдээ, нам, гэж, туйлширч,, ХУЛГАЙЧ, сонгодгоо, бол, зов, үнээн, нам, наргалзалгүй, сонго, цэнгэж, байж, төр, зөв, замруу, гарна,

Зочин [110.53.241.135] 2023-02-25 21:39:23

3han saya huniig gaigui yavuulj bolokh bkhaa oorsdoosoo shaltgaalakh zuiliig hiih heregtei. bayar naadamaa bagasgaval Mongol hpgjikh bkh shuu

Зочин [66.181.186.140] 2023-02-25 20:25:25

Улсын мөнгө цусалдаг, дуусашгүй шуналтнуудаас болж ийм болж байна. Яана даа

Иргэн [202.9.47.59] 2023-02-25 19:18:53

Үнэхээр дээл хувцас шинээр хийлгэж өмсөх нь битгий хэл яаж аргалж цагаан сараа гаргахаа бодох болсон доо Хөөрхийс улныхан маань улам л ядуурч байна

Sono [202.21.107.7] 2023-02-25 18:27:45

Шимэгч хувалзууд огцрох хэрэгтэй.Тэр цагт амьдрал сайжирна

Зочин [64.119.27.155] 2023-02-25 15:35:02

Гашуун үнэн

Иргэн [192.82.86.175] 2023-02-25 15:20:43

Цагаан сар гоё байхаа больсон. Арай гэж түгжрээд айлд ирэхэд дэлгүүрийн бууз, цайны газрын салатууд өгөх юм. Зочдынхоо ходоодыг муутгадаг нь ёс заншил юм уу?

Зочин [124.158.95.5] 2023-02-27 11:09:13

арай үгүй байлгүй дээ

Зочин [43.242.243.138] 2023-02-25 15:17:02

jil bvr tsagaan saraar baraanii vne ogtsom osdogiig surwaljilaad ogooch ymar uchirtai ym be oilgohgui ym heden chenjvvdiin halaasiig dvvrgeh gej tsagaan sar hiigeed baigaa ymuu hudaldaa erhelj baigaa hvmvvs ch ter zvgeer duraaraa vne heleed zogsoj baidag tegsen hetnee hetsvv bna ene ntr gej hutsan arai ymaa

зочин [202.9.40.97] 2023-02-25 11:18:15

битгий дэмийр 30жил ,,,,,,бүү солиор ард түмэн балай биш шүү

Зочин [59.153.115.165] 2023-02-25 14:13:39

Balaigaar barahuu jinhene mal humuus sh coin sugalaa uih gishuud eok gd bugdengiinh n songolt har l daa

зочин [103.57.93.220] 2023-02-25 11:02:34

Бид 2050 онд сайхан болно гээд эрдэтэдийн дунд яриад зогсож байгаа сайд гишүүдийг сонсоод хажуунаас нь ичих юм. Ард түмнээ 30 жил хаяхад хичнээн нь бурхан болов одоо үлдсэнийг 2050 он гэж яриад одоо амьдарч ядаж байгаа зон олноо хулхидах нээ.

pujaa [202.55.188.91] 2023-02-25 10:58:10

yduu bayn ghese iluu negneese dor orchihgu yumsan gsn zangaasaa bolj dur esgej hamag yumaa duusgaj bgaag n bichwel zgr boluu? Bur ter huwtsas hunargu huuhdiin munguur amidragsad bol uulaasa arhichod l bga


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.