Монголд тулгарч буй сорилтууд ба боломжууд

Aдмин / Нүүр

Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд стратегийн хувьд чухал байрлалд оршдог орон юм. Арвин баялаг нөөцтэй, өргөн уудам газар нутагтай, 1991 оноос хойш ардчилал хөгжиж буй Монгол Улс нь “COVID-19” цар тахлын дараа дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил олон сорилттой тулгарч байна. Тус улс нь дэлхийн дулаарал, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Украин дахь Оросын түрэмгийллээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл зэрэг гаднаас ирж буй нөлөөллөөс гадна, хөдөлмөрийн харилцаанаас эхлээд тэгш бус байдал, засаглал зэрэг дотооддоо тулгамдаж буй олон асуудлыг даван туулах зайлшгүй шаардлагатай байна.

Монгол Улсын Шадар сайд ноён С.Амарсайхан, Монгол Улсын Боомтын асуудал эрхэлсэн сайд хатагтай Х.Булгантуяа, Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Дэниел Кавчински, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн (MIASU) судлаач доктор Элизабет Фокс нартай хийсэн Лондон хот дахь “Эзэн хааны коллеж”-ийн профессор Керри Брауны энэхүү ярилцлагад Монгол Улсын хэтийн төлөв, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудын талаар онцлон ярилцжээ.

“Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол болон урьдчилан тооцож болшгүй үйл явдлын далайц, давтамж нэмэгдсэн нь бидний өмнө тулгарч буй сорилтуудыг улам нэмэгдүүлж байгаагаас гадна, геополитикийн нөхцөл байдал манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна" гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” шинэ бодлогын талаар ярихдаа, 2050 он гэхэд Монгол улсыг Азийн тэргүүлэгч орнуудын нэг болгох зорилгоор худалдаа, цахимжуулалт, эрчим хүч, эдийн засгийн өсөлт, засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн олон чиглэлээр тулгарч буй бэрхшээлийг даван туулахыг зорьж байгаагаа хэлэв.

Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах нь “Алсын хараа-2050” бодлогын нэг чухал хэсэг юм. “Эрдэс баялгийн экспортын 90 гаруй хувь нь хэдхэн хилийн боомтоор дамжин экспортлогдож байгаа тул бид автозамын, төмөр замын болон агаарын хилийн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна. 2030 он гэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж нийт экспортын хэмжээг 20 тэрбум ам.доллар болгохыг зорьж байна” гэж хатагтай Х.Булгантуяа онцоллоо.

Хөрш Хятад улсын тухайд өмнө нь тээврийн дэд бүтэц сул байснаас хүндрэл бэрхшээл үүсэж байсан тус улстай Монголын Засгийн газар түүхий эдийн худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хөрш орны харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа талаараа дурдлаа. “Хоёр улсын стратегийн түншлэл нь Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангана” гэж Боомтын асуудал эрхэлсэн сайд хэлэв.

Бид эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлд тээвэр, дэд бүтцийн боломжуудыг улам сайн ашиглан эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Энэхүү ярилцлагын үеэр Лондон дахь “Эзэн хааны коллеж”, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвөөс (MIASU) хамтран гаргасан Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилтууд, хэтийн төлөвийг тодорхойлсон тайланг танилцуулсан байна. Уг тайлан нь Монголын талаар Их Британи, Европ төдийгүй бусад бүс нутгийн улс орнуудад илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ажээ.

Доктор Фокс Монгол Улс нь бүс нутагтаа онцгой байр суурь эзэлдэг, ардчилсан улсын статустай, 3.4 сая хүн амтай хэмээн яриад, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, агаарын бохирдол, авлига зэрэг асуудлууд нь нэмэлт сорилтууд болж байна гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан авлигын талаар ярихдаа, “Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 110 дугаарт эрэмбэлэгдсэн, энэ тоог хоёр оронтой тоонд маш хурдан оруулах хэрэгтэй. Энэ бол манай Засгийн газрын зорилт” хэмээн тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс нь Их Британитай хийж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг дахин нотлоод "Манай засгийн газар хоёр орны ашиг сонирхол, үнэт зүйлд нийцүүлэн Их Британитай харилцаагаа бүх талаар хөгжүүлэхийн төлөө байгаа. Тиймээс манай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөжин тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.

“Монголчууд биднийг гурав дахь хөрш хэмээн нэрлэж байгаад бид их бахархаж байна. Зөв түншлэлээр Монгол Улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Даниел Кавчински хэллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.6] 2023-02-26 14:01:11

Хятад -орос хоёр МОНГОЛЫГ яг одоогийн энэ байдлаар нь байлгахыг л зорьдог . ТЭР САНААНДАА Ч ХҮРЧ БАЙНА. тэгээд ийм байх нь сайхан байна гэж үү?

Сайхан байхаас өөр яахав дээ. [139.5.217.20] 2023-02-26 19:48:36

Тэгээд өөр яах юм бэ? Хоёр агуу том хөрш л Монголд яаж, ямар түвшинд байхыг шийднэ. Өөр хэн зүнийг шийдэж чадах юм бэ? НҮБ үү? Япон уу? Америк уу? Яг ш дээ! Хоёр хөрш л бидний амьдралыг тодорхойлно.

Иргэн [192.82.86.175] 2023-02-26 01:42:02

Монголчууд хятадын хүнс, барааг, ариун цэврийн хэрэгслүүдийг мөн хувцсыг одоо хуурамчаар үйлдсэн, гадаад бичигтэй зардаг болсон. Тэр арлын Япон, хол Солонгос ба Тайланд гэх зэргээс юу ч оруулж ирдэггүй, тиймээс дамчид Монголчуудад гадаад бичигтэй буюу ярлыктай хятад юмсыг үнэтэйгээр дамлан зарж байна. Хятадаас 100% хараат монголчууд юм.

Битгий цусард, сэтгүүлч ээ. Хогийн байна. [139.5.217.20] 2023-02-25 23:43:42

Ер нь "сайд ноён Амарсайхан, сайд хатагтай Булгантуяа" гэж бичихгүй шүү, цусарч сэтгүүлч ээ. Зүгээр л "сайд тэр, сайд тэр" гэж элдэв "ноён, хатагтай"-гүйгээр бичээч. Энэ чинь 21-р зууны Монгол шүү, бид феодализмыг халаад 100 гаруй жил болсон, одоо бол "иргэний, тэгш ёсны" нийгэм байгуулсан. Иймд цусардах нь хогийн байна, сэтгүүлч ээ.

Болгоомжтой бай. Тзүхийн алдааг бүү давта. [139.5.217.20] 2023-02-25 23:31:40

Их Британийн хүнээр ирээдүйгэн заалгах ч юү л болдоо. Хоёр хөршөөс хамааралгүй хөгжил Монголд БАЙХГҮЙ. Их Британи бол зальтай НОХОЙ. Монголд "сайхан ирээдүйг" зааж өгч хорхойг хөдөлгөчихөөд, тэр нь угийн БИЕЛЭХГҮЙ. Тийм болсонд британчууд нь Орос, Хятад хоёрыг буруутгана. Монголчуудын ТЭНЭГ нь тэднийг хавсаж Орос, Хятадыг бас буруутгана. Иймд улсын хөгжлийн зорилгыг ГАДААДУУДААР заалгахгүй байх ЁСТОЙ шүү. Түүхэн ХАШУУН туршлага манайд бий шүү.

Зочин [139.5.216.50] 2023-02-27 08:17:57

Энд л чиний тархины тураал байгаа юм. Хөндлөнгийн нэг нь ажигласан зүйлээ хэлэх нь зааж байгаа үйлдэл биш шүү дээ. Зүгээр хөндлөнгийн мэдээнээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг хаяж чадахгүй “заагаад байна” гээд гонгинох чинь л том асуудал.

Зочин [103.26.194.68] 2023-02-25 14:21:20

МОНГОЛД ТӨР ДАХЬ АШИГ СОНИРХОЛ АЛБАН ТУШААЛЫН АШИГ ХОНЖОО АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЯМРАЛ НАМЧИРХАЛ НЬ АСАР ТОМ ХЯМРАЛ АВЧИРЧ БНА. ХАХУУЛЬ ӨГСӨН ХҮНИЙГ БУС АВАХЫН ТУЛД АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАГЧ ЭТГЭЭДИЙГ Л ШҮҮХЭЭР ШИЙТГЭЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ УЛС ОРОН АСАР ХУРДАН ХӨГЖИХ БОЛОМЖ БИЙ

Зочин [137.186.43.245] 2023-02-25 14:15:50

Данхан толгоыт одоо бүх бурууг ОросмУкрайны дайнтай холбоэ ярих юм, юу ч хиыгээгүй байж эсэргүүцлиын хүндын төвийг хаа байсан хол зшйлээс ирэх хэрэггүй МУ доройтолыг зөвхөн МАН хариуцах учиртай. Сүүлийн 5 жил эрдэс түүхий эд нүүрс зэс төмрийн хүдэр дэлхийн зах зээл лээр түүхэнд байхгүй өндөр үнэтэй байгаа?

Зочин [202.126.89.88] 2023-02-25 12:43:36

Яг үнэн

Zochin [139.5.217.124] 2023-02-25 12:33:15

МАН-ын засгийн газарт бгаа нөхөд бүх зүйлээ түүхийгээр ньгаргах бодлого барьж бгаа учир манай улс хөгжих найдвар алга даа. Сольж байж л хөгжил ярина даа

зочин [103.57.93.220] 2023-02-25 10:57:47

Гадаадынханманайханаас илүү харж оношилж байна даа. Орос Украйны дайнаас илүү манайхан өөрсдөө алхамынхаа урьдыг харж чадахгүй байна. Орос руу бүх экспорт импорт нээлттэй манайхан далбаганаж гүйж очоод бензинийг өндөр үнэтэй үед гэрээ 5 жилээр хийчихсэн Сингапурын үнийг хар. Түүхий тосны үнэ шалдаа уначихсан байна. Мэдрэмжгүй хүмүүс 2050 он гэж ярих юм яасан санаа зовдоггүй юм. Ядуу амьдралтай болгочихоод ядуучуудыг гишгэж өндөрлөгт хүрэх хугацаа шүү. Нэг үеийг бүтэн хохироож алгасах тооцоо зөв юм уу. Та нарч амьд байхгүй хугацаа байна. Тоондоо итгүүлэх гээд өнөөдөрийг мартаж байна. Ахмадууд бүүр их хохирч байна.

Зочин [202.126.89.88] 2023-02-25 12:44:29

ЯГ үнэн бичжээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.