Аян: Сар шинийн баярын үлдэгдэл бүтээгдэхүүнээ хэрэгтэй хүнд нь бэлэглэе

Aдмин / Нүүр

Сар шинийн баярын дараа ул боов, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй хаядаг айл цөөнгүй. Тэгвэл Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй бол хэрэгтэй нэгэнд нь өгөх арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Улсболд "Иргэд цагаан сарын идээгээ ил задгай, хог эсвэл уул овоон дээр хаядаг тохиолдол олон жил давтагдаж байна.Тиймээс манай дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс хэрэглэхгүй ул боов, еэвэнгээ хэрэгтэй хүнд нь өгөх энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар болсон.

Хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ өгөхийг хүссэн иргэд өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон хороон дээрээ хүргэж өгөх боломжтой.

Баянзүрх дүүргийн 44 хороонд цугларсан тухайн бүтээгдэхүүнийг зорилтот бүлгийн иргэдэд тараах эсвэл дахин боловсруулна.Арга хэмжээ дууссаны дараа хэр их бүтээгдэхүүн дахин боловсруулсныг, хэдийг нь зорилтот бүлгийн иргэдэд өгснийг нэгдсэн байдлаар мэдээлнэ" гэсэн юм.


Сэтгэгдэл

643 [31.10.160.230] 2023-03-01 05:33:45

Huuchin shigee hulduugchind hiigeed 2,2 r n gargaj gesgeegeed uvuulj tsuvuulaad idej bolohoo baitsiimuu.heseh talh avahgui,boov boortsog avahgui l bna biz.ideegee ch zasaad ugluunii tsai ch bolood

Бидний хэрэглээнд ямар утга байна аа? [139.5.219.237] 2023-02-28 22:52:41

Монголчууд ч ХАЧИН хэрэглээтэй улсууд шүү. Өөрсдөө ИДЭХГҮЙ мөртлөө баахан боов авч ширээ засдаг. Тэгээд Цагаан сарын дараа "боовыг ХАШАА хийх үү?" гэдэг нь бөөн асуудал. Яах гэж ИДЭХГҮЙ боовыг ширээний ЧИМЭГ болгодог юм бэ? Хаях уу? Энэ чинь том НҮГЭЛ ш дээ.

зочин [59.153.86.116] 2023-02-28 22:45:04

дахин боловсруулна гэж юу вэ . буталж нунтаг болгоод нарийн боовонд хийнэ гэж байгаа юм уу . иддэггүй бол боовоор олон үе давхарлуулан таваг засах нь хотынхонд хэрэг юу байна .уг нь тавгийн идээ засна гэдэг их утга учир их бэлэгдлийг агуулж байгаа юм . гэтэл одоо цагт зөвхөн ёс дагах бусдад харуулах хоёр л болж шив дээ .

Иргэн [192.82.71.35] 2023-02-28 17:13:59

Ядарч байна амьдрах арга алга гээд байсан улсууд идээ зассан боовоо иддэггүй хаядаг байх нь ээ

зчн [64.119.25.218] 2023-02-28 16:46:22

дахин боловсруулна гэв үү!!!?? Юу хийх гэж байгаам бэ? Боорцог болгож дэлгүүрт тавих уу? Эсвэл дахиад өнгөлөөд зарах юм уу? Сонин л байна цуглуулах гээд баыдаг нь

Zochin [202.126.89.76] 2023-02-28 15:30:34

Avaad hayaad togloj bhaar bolichooch zugeer gar zuruuleed heregtei ideegee taviach

Зочин [183.177.97.70] 2023-02-28 13:03:45

зөв ажил санаачилсан байна. сонирхолтой үр дүн гарах байх. амжилт хүсье

Зочин [202.131.225.53] 2023-02-28 12:18:34

зөв арга хэмжээ байна, хэрэгтэй хүнд нь

Иргэн [66.181.180.143] 2023-02-28 12:03:03

Ийм заваан юм хийж хийрэхээ боль !!!!!!!Та нарын 3 хоносон хатуу гурилийг хэн авах вэ дээ чаавааас???????!!!!!!!! Солиотой хиитэй дандаа өмхий юманд итгэж хоолоороо тоглодог ??????? тэнэгүүд !!!!!!!

Зочин [64.119.20.24] 2023-02-28 11:15:30

ингэж хий хоосон зарлага гаргаж хаях хог бэлдэх нь хэнд хэрэгтэй вэ. үгширсэн бүдүүлэг ёсноосоо салцгаая. хувь хүний асуудал боловч бүхэлдээ нийгмийн баялгийг үрэн таран хийж буй хоцрогдол, шарын шашны бусармаг зан үйл

Зочин [64.119.20.24] 2023-02-28 11:13:53

энэ хор хог новшийг гуйлгачид ч идэхгүй, тэднийг хордуулж аляя гэвэл үүнийгээ өгөх юм биздээ төрийн томчууд аан


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.