"ХӨХ СУВД" МӨСНИЙ БАЯРААР 35 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВНА

Aдмин / Нүүр

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил 80-90 хувьтай байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ. Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Харин энэ жилийн баярт 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн жилийн мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 2800 орчим автомашин зорин очсон.

Энэ жилийн "Хөх сувд" мөсний баярын талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Мөнхжаргалаас тодрууллаа. Тэрбээр "Мөсний баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Үүнийг өрх гэж нэрлэдэг. Өнгөрсөн жил нэг автобус далайн өрх рүү цөмөрч, татаж гаргасан. Тухайн үед албаныхан хамгаалалтын тууз татсан байхад замаа товчлох гээд цөмөрсөн байсан. Энэ жил Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын чиглэл рүү хил гарсан учраас зорчигчдыг далайн мөсөн замаар явахыг хязгаарласан.

Баярын үеэр цагдаа, онцгой, хилийн цэргийн алба хаагчид ажиллана.

"Хөх сувд" мөсний баярыг 2022 оны тавдугаар сард ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Тэр утгаараа Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Жуулчны баазууд эхнээсээ жуулчдын захиалгаа баталгаажуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй олон бааз ажиллаж, гэр баазуудын үнэ ханш 100 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Нийт жуулчны баазын 20 хувь нь орон нутгийн иргэд байдаг. Мөсний баярын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд нийт 3-4 тэрбум төгрөгийн ашиг орлого олдог" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.71] 2023-03-01 17:37:16

МӨС ЦӨМРӨХ ВИЫ

зочин [103.87.255.130] 2023-03-01 07:46:44

хамгийн ЦЭНГЭГ устай нуурандээрээ тодорхой хэмжээний бохирдол аюул үүсгэчихээд дараа нь яаж цэвэрлэж АЮУЛГҮЙ байдалыг хангах бэ?. энэ алаар бодож төлөвлөсөн юм байна уу?

Зочин [74.96.246.80] 2023-02-28 23:54:13

Ядаж гар угаадаг, хог хаядаг, бие засдаг газруудад эхлээд мөнгө гаргаж хий

Зочин [74.96.246.80] 2023-02-28 23:53:08

Гол нь жорлон гоо эхлээд шийдээч

Асуулт. [139.5.219.237] 2023-02-28 22:57:14

35,000 яг ирэх үү? Олон улсын байдал эвгүй байна ш дээ. Баруунаас жуулчид ирэх үү?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.