ӨНӨӨДӨР: Монгол чулууны цуврал маркны нээлт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН

09:00 цагт: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр Тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй Европын орнуудын туршлагаас танилцуулна.


ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг Шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:88002705 /УИХ-ын чуулганы танхимын үүдэнд/


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

11:00 цагт: Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлнэ. Утас: 91000017 /АТГ-ын үүдэнд/


ЧИНГИС ХААН МУЗЕЙ

11:40 цагт: Чингис хаан музейд Монгол чулууны цуврал маркны нээлт болно.


ХАНГАРДИ ОРДОН

12:00 цагт: 2023 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулна. Утас 99160069 /Хангарди ордны 14 давхарт/


Г. ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

14:00 цагт: Монголын түүх, өв соёлыг түгээх, таниулах зорилгоор эрхлэн гаргаж буй “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно. Утас: 88181875


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.