Төмөр тараадаг бус бодлого боловсруулдаг түшээд хэрэгтэйг малчид мэднэ

Aдмин / Нүүр

Цагаан сарыг далимдуулан УИХ-ын гишүүд үнэтэй машинуудаа унаад, сүртэй дагуулуудаа чирээд малны хотоор очиж энгэрт нь элдэв тэмдэг, төмөр зүүж, шагнаж урамшуулах нэртэй саймширч очдог уламжлал энэ жил тасарсангүй. Малчдыг буруутгах аргагүй энэ үйлдлийн цаана асар дорой сэтгэлгээ нуугдаж буйг ч мэдэх хэр нь инээж ирэх хүний өөдөөс хэдэрлэж угтахгүй монгол зангаа гээгээгүй малчдын цайлган сэтгэл дээр дөрөөлж, “Монгол хүн”, “ малчин гаралтай”, “ хөдөөгийн амьдралыг мэддэг” гэх мэт чухал сайн “дүр эсгэх” улс төрийн сурталчилгааны хэрэгсэл болгох нь гачлантай.

Малчны хоттой мал нь энгэрт нь төмөр зүүж, төрийн нэрээр хувь улс төрчийн амбицаа дийлэхгүй явах баян түшээдийн үнэтэй машин тэрэг, өмссөн зүүсэн хувцас хунарынх нь чинээнд хүрэхгүй шахам билээ. Энэ бол эмгэнэл. Мянган малтай малчны нийт хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшаар нэг тэрбум орчим төгрөг. Харин малчны гадаа алгын чинээ төмөр энгэрт нь зүүж ачир дээрээ өөрсдийгөө дөвийлгөхөөр очсон эрхэм гишүүдийн унасан машины үнэ нь мөн тийм үнэлгээтэй байх жишээтэй. Харьцангуй ойлголт ч гэлээ энэ бол гашуун үнэн. Малын арьс шир, түүхий эд нойлын цаасны үнэд ч хүрч чадахгүй байгаа нь төрийн түшээдийн үндсэн ажлаа 30 жил орхигдуулсных нь гор шүү дээ.

Малчид шагнуулах эрхтэй юу? Гэвэл үнэхээр тийм. Тэд техник, технологи орчин үеийн асар хурдацтай хөгжлийг үл тоон ахуйгаа эрхлэн уламжлалаа тээж яваа баатрууд. Хөдөлмөрөө үнэлүүлэх эрх тэдэнд бий ч Манжийн үеийн хоосон нэр төдий шагналаар ирээдүйг нь шимэгчилдэг хорт явуулга мэт эл үзэгдэл 21-р зуунд мал маллах залуу хойч үегүй болж байгаагын нэг шалтгаан гэлтэй.

Сонгууль ойртох тусам арчуулах нь тодорхой болох МАН-ын гишүүдийн саймшралт орон нутагт давамгайлах болсон нь цайлган сэтгэлтэй малчдыг хариулж байгаад хөдөөний тойргуудаасаа санал авахаар улайрч эхэлсэн шинж тэмдэг.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.126] 2023-03-02 11:16:48

ХУЛГАЙЧУУД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР УНАА ТЭРЭГЭНДЭЭ ШАТАХУУН ХИЙЖ НЭГ ИХ ОЛУУЛАА ХӨГЛӨРЧ ОЧСОН АЙЛАА ХҮНДРҮҮЛЖ ШАГНАЛ НЭРТЭЙ ТӨМӨРӨӨ ӨГӨӨД СОНГУУЛИЙНХАА САНАЛЫГ ХУДАЛДАН АВДАГ ЭНЭ МУУ ЗУРШЛЫГ ХАЛАХ ЦАГ БОЛСОН. ТЭГЖ ИХ УРАМШУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ДАНСАНД НЬ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭЭД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ. ӨӨРӨӨСӨӨ ӨГЧ БАЙГАА ЮМ ШИГ БИ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ АВЧ ӨГЛӨӨ ШҮҮ Ч ГЭХ ШИГ ТЭНЭГТЭЖ ӨГӨХ ЮМАА МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ХҮНИЙ НҮДЭНД ИЛ БАЙДАГ ЮМ ХУЛГАЙЧУУДАА

зочин [192.82.83.38] 2023-03-01 23:21:54

Монгол улсад хичнээн олон баатар, ардын ба гавьяат цолтон байдаг вэ? Ийм олон баатар, ардын ба гавьяат цолтонтой улс яагаад хөгждөггүй вэ? ядуу буурай гуйлгачин байдаг вэ? Бүх шатны сонгууль дөхөхөөр одон медаль гэгддэг олон янзын тэмдэг тараах явдал улам бүр ихэсдэг үү? Монгол улс жилд 3,5-аас хэдэн дахин олон одон медаль ба бусад тэмдэг захиалж хятадаас авдаг гэж үнэн үү? Шагнал гэдэг бүр утгаа алдчихсан уу? Социализмын үеийн шагналын энэ хоцрогдсон системээ/тэмдэг тараадаг байдлаа өөрчлөөч ээ. Үнэхээр гарамгай зүйлс хийж бүтээсэн хүнд урамшил өгөх нь зөв байх аа, түүнээс биш өндөр настан болгонд ямар нэг тэмдэг/одон медаль зүүж өгөөд байх нь зөв үү?

зочин [59.153.86.116] 2023-03-01 22:02:45

төр засаг ажлаа хариуцлагатай хийж чадахгүй болхоор төмөр зүүх дуран дээр нь тоглолт амыг нь таглаж хүлж байгаа юм. авсан хүн бусдаас ялгаатай гэдгээ харуулж төмөрөө зүүнэ. бурханд очих үед нь үлдэгсэд нь коммунист ёсоор улаан жинтүүн дээр хадаж явах замд нь үднэ

irgen [202.9.40.119] 2023-03-01 16:32:27

Aldaa madaggui ulsad 33 jil ajillaad uo ch ugui.Tegehed Ek iin fitnesiin bagsh gaviyat genee.Ichij uhsen tumer taraahaas tsaash uls orniig udirdaj chadahgui uomnuud.Maksiin bossiin ehner uo ch hdggui huuhen.eertee munge olohiin tulee yvj bga zohioliin duuchid uo ve.Bugd tumer.gaviyat.Fitness hiideg huuhnii gaviyatiig huraa.Balai uomaa.Ulsad uo buteev.Heden mungenii tatvar.ymar humuulegiin ajil.hiisen uom.Uo ch ugui dasgal hdg hun bolieo.

Зочин [139.5.217.21] 2023-03-01 17:45:40

Төрийн одон мёдаль шагналгүй улс орон байхгүй. Төрийн одон мёдалийг төмрийн хог гэж доромжилдог бүдүүлгүүд ч цөөрсөн. Хөдөлмөр хүнийг буй болгосон гэдэг.Идэвхи зүтгэлтэй ажиллаж ажил хөдөлмөртөө илүү үр дүн гаргасан хүлүүсийг онцолж төрийн шагнал урамшуулал олгож байх нь зөв.Тухайлбал сайн дуучдыг соелийн тэргүүний ажилтан гэж зарлаж хүндэлж байх нь зөв.

Зочин [66.181.161.94] 2023-03-01 12:52:21

Сарын өмнө төмөрөө малчинд өгдөг дарга нар ирнэ гэж олон хоног гэр орон хот хороог нь цэвэрлүүлж ууц боов буузыг нь тавиулж ах дүүсийг нь цуглуулж бүх малыг нь хураалгаж байгаад ноён дарга нар баахан олон том жипний цуваатай ирээд жаахан тархийг угааж хэд хэдэн тв сайт бас дагуулж яг цагаан сараар нөгөө хэдэн тв нь нуль шагнуулж байгаа оркуудаа гаргаад л . Яг үнэндээ тэр шагнуулж байгаа нөхдүүд бол байгалийн алуурчид буюу хөрс сүйрүүлж цөлжилт болгож байгаа нөхдүүд

Зочин [139.5.217.21] 2023-03-01 17:55:30

Төрийн одон мёдаль байх ёстой. Хөдөлмөрийн сайчууд шагнагдаж байх хэрэгтэй. Манай ихэнх иргэд төрийнхөө шагналыг илүү хүндэтгэнэ. Мөнгөнөөс илүү үзнэ

Зочин [66.181.161.94] 2023-03-01 12:44:41

1000н мал одоогийн ханшаар үсрээд л 150-200 сая төмрөөр хийсэн мал өгч байгаа гишүүний өмссөн хувцас л бараг тэр үнэнд дөхөж очно. Унаж яваа том жип нь 300с дээш саяых гээд боддоо. Тэр төмөр өгч байгаа гишүүний гэр орон нь дархан цаазат бүсэд тэрбумаас дээш үнэтэй хаус байгаа за тэгээд гэрийн тавилга нь бас хэдэн тэрбум цэпэнд нь алтан гулдмай боодолоороо доллар байгаа нь ойлгомжтой эгэлгүй баян орныг үгээгүй гуйлагчин амьдруулж байгаа хулгайчуудад доромжлуулж ханахгүй тэнэг хүмүүс юм даа монголчууд минь дээ

Зочин [192.82.76.23] 2023-03-01 11:25:13

Очсон айлдаа их хүндрэл учруулж гай болдог байгаа шүү!

зочин [202.9.40.212] 2023-03-01 11:09:39

ашиггүй хар төмөр тарааж нэр голилдог хөгийн тураалтай сэтгүйгээсээ салж хөнжөөөч эээээээээээээээээээээээ

Зочин [122.201.22.33] 2023-03-01 10:59:36

ЕРӨӨСӨӨДЭЭР ДОРГҮЙ ГАВЪЯАТБААТАР, ОДОН ТЭМДЭГТЭН ГЭЖ ТҮМНИЙГ ТӨМӨР ЗҮҮСЭН ЗҮҮГЭЭГҮЙГЭЭР НЬ ЯЛГАВАРЛАЖ НЭР ХОЧ ЗҮҮДЭГЭЭ БОЛЬЁО. ӨНГӨРСӨН ЗУУНЫ ЯВДЛЫГ ӨНГӨРСӨН ЗУУНТАЙ НЬ ҮДЬЕ. ХҮМҮҮС ТЭР ОДОН ТЭМДЭГЭЭ ЗҮҮХ, АЛДАР ЦОЛОО ДУУДУУЛАХААС ИЧДЭГ, ЭНГИЙН ОЛНЫ ЗҮГЭЭС ДУРГҮЙЦЭЛ ТӨРДӨГ, ХЯЛАЙЖ ХАРДАГ ШООЛДОГ БОЛСОН БАЙНА ШҮҮДЭЭ ЭНЭ ГАВЪЯАГҮЙ ГАВЪЯАТ, ХУЛГАЙЧ АТЛАА БААТАР НЭР ЗҮҮЖ ОДОН ТЭМДЭГ ГЯЛАЛЗУУЛАГЧ ХҮМҮҮСИЙГ ХАРААД ИНЭЭД ХҮРЧ ИЧИГ ИЧИГ ГЭХ БОЛЖЭЭ.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.