Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг ӨНӨӨДРӨӨС ОЛГОНО

Aдмин / Нүүр

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрч байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа ба тэдний тал хувь нь буюу 300 мянга гаруй нь татвар, торгуулиа хугацаанд нь төлдөггүй, түүнийг хянах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын хүртээмж хангалттай бус байдаг тул дүрмээрээ бус дураараа хөдөлгөөнд оролцож, түгжрэл гацаа үүсгэгчдийг хянах тогтолцоо өнөөдрийг сул явж иржээ.

Харин RFID хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирч, нийслэлийн хэмжээнд өдөрт ажилладаг 250 замын цагдаа зам дээр даарч бус дэлгэцийн цаанаас хөдөлгөөн зохицуулах юм.

Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах юм. Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулах ажээ.

Улсын хэмжээнд нийслэлд 650000, орон нутагт 470000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нэг сая орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулах төлөв гарчээ.

RFID технологийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөнөө зохицуулахад ашигладаг. Автомашины салхины шилэн дээр байрлуулах наалт нь идэвхгүй чип бөгөөд энэ нь гаражийн хаалга онгойлоход ашигладаг чип, дэлгүүрийн бараа хулгайд алдагдахаас хамгаалдаг ялтсан наалт зэрэгтэй ижил зүйл тул таны байршлын мэдээллийг хэн нэгэн хянах вий гэдгээс айх хэрэггүй, иргэнд ээлтэй аюулгүй технологи ажээ.


Сэтгэгдэл

Зочин [137.186.43.245] 2023-03-02 03:28:00

Битгий шаагаарай, эсэргүүцнэ та нарыг хүний эрх зөрчиж бна

Э.Болор [202.9.40.26] 2023-03-01 20:09:23

Гоё

BolorEnkbayr [202.9.40.76] 2023-03-01 21:28:46

Daijgui


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.