Цахим гадаад паспортын үнэ 77,500₮, ахин авахад 155,000₮ байна

Aдмин / Нүүр

"Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой" гээд төлбөрийн мэдээллийг УБЕГ-аас танилцууллаа.

Үнийн хувьд цахим гадаад паспортыг анх удаа авах болон хугацаа дууссан үед ₮77,500, дахин авахад ₮155,000 бол гэмтээсэн, хаясан шалтгаанаар дахин авахад торгууль нь нэмэгдээд ₮210,000 төлөх юм байна. Эдгээр үнэ дээр тэмдэгтийн хураамж ₮5,000 нэмэгдэнэ хэмээн мэдээллээ.

зураг

Цахим гадаад паспортыг нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиалж болох аж.


Сэтгэгдэл

[66.181.187.23] 2023-03-04 21:22:26

хэ улам царайгүй болж. нэг үсэг нэмээд ямар хэрэг байна. нэртэйгээр нь тамга үсэг руни ханз гээд бүх үсгээр биччих

Чип [202.9.40.55] 2023-03-01 17:46:43

Чипгүй үнэ.....чиптэй үнэ

Зочин [202.9.46.0] 2023-03-01 17:21:02

Америкийн элчин сайдын яам аялалын болон цагаачлалын визний хариуг маш хурдан гаргадаг болмоор байна. Америкийн элчингийн газар визний газар визний ярилцлаганд орсон хүнийг дахин визний ярилцлаганд орсон хүнийг дахин визний ярилцлаганд орох хугацааг нь хойшлуулалгүйгээр цуцлалгүйгээр дахин оруулж баймаар байна.

Зочин [202.21.108.9] 2023-03-02 05:16:38

duraraa yatuu ve

Зочин [202.179.3.131] 2023-03-01 17:00:02

Орон нутгаас цахимаар захиалж болохгүй юу?

зочин [202.9.40.212] 2023-03-01 16:12:23

солиорол


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.