БНСУ: Хараар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг баривчлах хугацааг ХОЁР САРААР сунгажээ

Aдмин / Нүүр

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бус оршин суугчидтай тэмцэх таван жилийн төлөвлөгөөг энэ жилээс гарган хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-нд баривчилгааг дахин хоёр сараар сунгах талаар мэдээллээ. Тус улсын нарийвчилсан төлөвлөгөөнөөс дурдвал улиралд нэг удаа буюу жилд дөрвөн удаа тогтмол энэ үйл ажиллагааг явуулах юм.

Энэ ажлын хүрээнд тус улсын Хууль зүйн яамны даалгавраар Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Эргийн хамгаалалтын газар зэрэг таван байгууллага хамтран ажиллах юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.245] 2023-03-02 21:23:07

Гарчиг болон нийтлэл бичихдээ үгийн сонголт ,найруулгаа анхаарах хэрэгтэй байх , "..хараар" гэж бичих бол ядаж хашилт хийх байлгүй дээ

Зочин [192.82.75.25] 2023-03-01 22:33:43

Солонгосчууд харин ч баярлаад хар бор ажилаа ядуу буурай орны хүмүүсээр хийлгээд явж байна биз дээ. Өөрсдийх нь залуус хийхгүйгээс цааш. Бид нар ч эх орондоо буудал цэвэрлээд, барилга дээр ажиллах дургүй байдаг шиг өөрсдийнх нь залуус ч тийм байдаг гэсэн. Тэгсэн хэрнээ өндөр хөгжилтэй оронд ажил хийдэг. АНУ, Авсрали гэх улсуудад. Эх орондоо бид хөдөлмөрөө үнэлүүлж чадаад, хүн шиг амьдармаар байна шт.

Зочин [220.202.193.193] 2023-03-01 20:08:26

haraaar ajillaj bgaa humuus bugd bitgii barigdaasai

зочин [59.153.86.144] 2023-03-01 17:27:17

Солонгосын залуучуудын хийж чадахгүй, хийх ч үгүй ажлыг хараар ажиллаж байгаа гадаадын иргэд хийдэг. Өөрийнх нь улс орны хөгжилд л ахиж дэвшил авч ирж өгч байгаа шдэ. Ёстой тэр хүнд ажлыг хийгээд явчих хүмүүс тийм ч их биш байгаа шдэ. Сонин улс шүү

зочин [202.179.24.182] 2023-03-01 17:04:12

хараар хүн ажиллаж л байг л даа ажил чинь их хүнд байдагын байна лээ ш дээ хийж яаддаг нь хийг. хүн болгон ажил хийх биетэй байдаггүй ш дээ. дэлхийд амьдарч байж юунд бие биенээ гадуурхана бэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.