Монголоос зугтах хүсэлтэй залуус мянга мянгаар нэмэгдсээр...

Aдмин / Нүүр

1950-1970-аад онуудад Монголд Хятад ажилчид хэдэн арван мянгаараа орж ирэн хоёр орны хэлэлцээрээр тэд барилга бүтээн байгуулалтын ажил ихээр өрнүүлж байв. Тухайн үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг тэлж, үйлдвэрлэл бүтээн байгуулалт өрнөх дотоодын боломж нөөц, ажиллах хүч хангалттай бий болжээ. Гэвч хөдөлмөрийн үнэлэмж сул, улсын эдийн засаг хүчин чадал муутайгаас монголын залуучууд мянга мянгаараа гадаадад дүрвэж өндөр цалинтай ажил эрхлэхээр хилийн дээс алхаж байна.

Аливаа улс орны залуучуудын мөрөөдөл эх оронч үзэлд суурилсан өрнүүн зүтгэлтэй, өөдрөг байдаг бол монголын олон охид залуус цагаачлалаар харлаж борлож хуримтлалтай болох, орон сууц худалдан авах болсон нь харамсалтай. Баялаг үйлдвэрлэж, бүтээн босгож хөгжиж цэцэглэх гол үндэс бол хүн ардынхаа хөлсний дусал шингэсэн хэл гуравхан валютаар голоо зогоодог бус төр нь иргэдээ хангалттай цалин орлоготойгоор эх орныхоо бүтээн байгуулалтад итгэл дүүрэн ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх юм.

Хөдөлмөрийн насныхан 90 гаруй хувь нь боломж олдвол гадаадад гарч ажиллах хүсэлтэйг судлаад тогтоожээ. Гэтэл харъяа яамдууд намынхаа троллуудад халамжаа үзүүлээд завгүй. Тэр ч бүү хэл БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг визгүй журам гарган зорчуулах санаачлага гарчээ. Тусгаар тогтносон улсын нэр хүнд гэж уг нь баймаар. Бид түүхэн турш бусдын боол болж яваагүй юм сан.

Монголчууд техник, технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах, боловсрол мэдлэгээ эх орондоо зориулах нөөц бололцоогүйдээ бус амьдрах арга хайсандаа гадагшаа хэдэн зуун мянгаараа тэмүүлцгээнэ. Гэтэл төр засаг өөрсдийгөө шүүмжлүүлэхийг хориглох хууль санаачлан Ерөнхийлөгч түүнд нь хориг тавьсандаа баатарлаг үйл бүтээчихсэн юм шиг өрөвдөлтэй байдал руу гулсан орлоо.


Сэтгэгдэл

Иргэн [5.188.153.227] 2023-03-03 08:22:55

ЗГ, УИХ бүх төрлийн дарамтаар иргэдийг боомилж байна: Татварууд, НД хураамж, ханш, инфляци, цалингийн хэмжээ, утаа, худлаа амлалтууд,

Зочин [150.129.143.247] 2023-03-02 22:18:26

Би төрийн байгууллагад ажилладаг, цалин буусан өдөр цалингийн зээлээ төлөөд, юнивишнээ сунгуулаад, утасны төлбөрөө төлөөд, апликешний зээлээ төлөөд, байр сөх өө төлөөд орой гэртээ ирсэн чинь Охин маань цалин чинь буусан бол байрны доод дэлгүүрээс 1 дуртай юмаа авч идье гээд виза картыг минь аваад гарсан. Удалгүй уруу царайлаад орж ирэхээр нь яасныг асуухад таны дансны үлдэгдэл хүрэхгүй байна гэнээ гэж хэлсэн. Би гэж нэг л их завгүй ажил ихтэй мөнгөгүй хүн одоо хүүхдүүдээсээ ч мөнгө байхгүй гэхээс санаа зовж байна.

Зочин [66.181.177.24] 2023-03-02 21:14:24

Ажил хийж амьдралаа дээшлүүлэх суралцах хүсэлтэй хүмүүс л байгаа шүү дээ бага ч гэсэн улс эх орон ах дүү үр хүүхэдээ эдийн засагт нэмэртэй шүү дээ

Зочин [122.201.21.146] 2023-03-02 20:21:38

Санаа буруудсан хүнийг бариад байх аргагүй. Явах нь яваг, үлдэх нь үлдэг!!! Харин ядарсан үед нь санаа буруулсан бол сэргэсэн үед нь эргэх хэрэггүй л болов уу даа.Нэрийн хор нүүрийн хир гэдэг дээ.

LoL [153.175.167.205] 2023-03-04 19:51:23

haha, ergvv aharhan bodoltoi boomer

Зочин [220.202.193.193] 2023-03-02 16:36:39

Mongol hamgiin saihan oron shuu. gadaadad yahav mongo olj bolohoos erh choloo.....l yu ch bhgui sh tee

Зочин [66.181.187.206] 2023-03-02 16:14:38

Явж чадаж л байвал яваг л дээ юунд нь зугтах эгэ тэр гэж дэмийрээд байгаан юм үзэж нүд тайлавал зүгээр шүүдээ

Зочин [67.247.102.58] 2023-03-02 13:40:12

Туйлын үнэн. Цүнх баригч нь дээшилж дэвждэг. Юу бүтээхгүй нь хага баяждаг. Өвөл утаагаар зун тоосоор булж алчих гээд (зөвхөн УБ ч биш бүх аймгууд). Аж ахуй эрхлэхээр татвараар дарамталж алчих гээд. Сард 300$ цалин авч амьдрах гэж бэдэрч байхаар Хог цэвэрлээд сард 3000$ аваад 2000$ татвар байр хоолондоо өгөөд үлдснийг нь өөртөө зориулахыг хэн ч бодно биз дээ. ҮХЭР МОНГОЛЧУУД.

Zochin [66.181.160.30] 2023-03-02 12:57:31

Manai turiin buruu bodlogoos bolj amidralaaood tatah gej yavj baina harin zoruuleed hitad bish shuu mongol tuurgatan tatan avch ajilluulah heregtei ingevel uls oron turgene hugjine

Зочин [64.119.26.52] 2023-03-02 11:35:56

Залуус нь гадагшаа гарахаар энэ улс орон маань ажиллах хүчний дутагдалд орно до. Харин хөгшинөөрөө адлагдаад бгаа 40-с дээш насныхан үнэд орохнээ гэж.

Mongol [202.126.88.186] 2023-03-02 11:16:46

Uls oron suuts umchilsun hamgiin buruu shiidver baisan shuu !! Avaad avsandaa orohgui margaash nurah bairtai boloh gj 30 jil hool idehgui huvtsas umsuhgui ene hugiin bodlogo chin Ulsaa sunuun shuu !!!! Ehner nuhur 2 bairnii zeelee tulj duusaad huuhed bolon gevel 30 jiliin daraa manai hun am 300han myanga bolon shuu !! Ehner turvul bairnaasaa huugduud gudamjind

Зочин [202.9.46.0] 2023-03-02 11:10:00

Монголоос үнэхээр явмаар байна.

ЗОЧИН [202.126.88.126] 2023-03-02 10:59:40

ИЙМ ХӨГИЙН АРД ИРГЭДЭЭ БООМИЛЖ ШУЛСАН ХУЛГАЙЧУУДЫН ОРОНД ХЭН БАЙХЫГ ХҮСЭХ ВЭ ДЭЭ. АЯТАЙ ТУХТАЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ АЛГА

Зочин [66.181.187.206] 2023-03-02 10:55:01

Юун зугтах хэн ч гэсэн юм үзэж нүд тайлах хэрэгтэй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.