Барьцаалан зээлдүүлэх этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа бүртгэлтэй эсэхийг шалгана

Aдмин / Нүүр

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, дээрх үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, УИХ-аар баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100 сая төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 сая төгрөг, түүнээс дээш тохиолдолд СЗХ-нд, бусад тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлэхээр зохицуулж эхэллээ.

Харин энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харъяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заажээ. Мөн хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний:

  • мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 10 сая төгрөг, түүнээс багагүй байх,
  • гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдсан байх,
  • мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх,
  • татвар төлөгчөөр бүртгүүлэн, татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх,
  • барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаанд тавих шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх,
  • цахим бүртгэлтэй, цахим мэдээллийн санд холбогдсон байх зэрэг шаардлагыг тодорхойлоод байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хоригложээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн ззээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнд хүү тогтооно. Мөн зээлийн хүүгийн хэмжээг бодох, аргачлалыг баримтлан ажиллах, алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санд холбогдон мэдээллийн санд бүртгэсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагаадийн байгууллагад даруй мэдэгддэг байх юм.

Мөн зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа олгох, барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох, барьцааны зүйлийг худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.

Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл СЗХ-нд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.


Сэтгэгдэл

SANHUU [202.126.88.186] 2023-03-02 11:07:55

Hulgaich nar munguu daatguulj bgaa ymuu ? Bank BBSB n hunii hurungiig shudarga bus argaar mash bagaar uneldeg shuu? 150 sayaar hudaldaj avaad tatvaraa tulsun hunii ed hurungiig 30 sayar uneldeg Bank baisanaas baigaagui n deer shuu!! Hulgaich nart jiliin 3 huviin huutei mungu ugsunuus ard tumendee jiliin 3 huviin huutei munguu taraaval Ene ediin zasag chin mash hurdan sergen shuu !!

ЗОЧИН [202.126.88.126] 2023-03-02 10:57:08

МОНГОЛ БАНКНЫ ХЭДЭН ХУЛГАЙЧУУД БУСАД БАНКНЫ МОНПОЛ ХУЛГАЙЧУУДТАЙ НИЙЛЖ ЯДУУ АРД ТҮМНЭЭ ШУЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ГАДНИЙ ХҮҮ БАГАТАЙ БАНК ЯАРАЛТАЙ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.