Нөөцийн махыг энэ сарын 15-аас борлуулна

Aдмин / Нүүр

Нөөцийн махыг энэ сарын 15-аас эхлэн худалдаалахаар болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан байна. Тухайлбал, энэ жил нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн махыг нөөцөлжээ. Харин ирэх онд 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн байна. Мөн нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа аж.

Одоогоор нөөцийн махыг найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн байна. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс ажлын хэсэг байгуулжээ.


Сэтгэгдэл

Малчин [66.181.160.106] 2023-03-03 08:11:32

Төрийн нэр, мөнгөөр малчдыг шулж, ядууруулдаг, хэсэгхэн хүмүүс ашиг олдог энэ арга хэмжээг өөрчлөх хэрэгтэй, Монголын төр засаг үндэсний баялаг жинхэнэ берэнд үйлдвэрлэлээ бодлогоор шахаж, түүнийг залгуулж жилийн дөрвөн улирал амралт зав чөлөөгүй ажилладаг малчин түмэн нь ядуурлын туйлд хүрч сонгуулиар гурил, будаагаар саналаа өгдөг манхиртууд болсон байгаа өөрчлөхгүй бол монгол үгүй болно шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.