"Монголын геополитикийн тэнэглэл"

Aдмин / Нүүр

Эдийн засгаараа дэлхийд №2 Хятадтай харьцаж болохгүй. Дэлхийд №6 Оростой харьцаж болохгүй. Аварга том хоёр хөрштэйгээ харьцахгүй гэж тэнэгтээд байхаар чинь Монгол Улс яаж хөгжихийм ?! Монголын геополитикийн тэнэглэл: 1990-ээд онд дэлхийд АНУ төвт дэг журам дэглэм тогтов. 20-иод жилийн дараа АНУ, Хятад, Орос гэсэн 3 төвт дэг журам бий болов. Сүүлийн үед Орос, Хятад хоёр илүү ойр байж, АНУ-ын дангаар ноёрхлыг халах чиглэмжтэй хөгжил явагдав. Украины мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийт АНУ, ЕХ гэсэн нэг тал, Хятад, Орос гэсэн нөгөө тал болон хуваагдах хандлага улам хурдсав. Улмаар Орос Хятадын дотно харилцаа интеграцийн түвшинд хүрч хөгжих үйл явц сохор хүнд ч гэсэн харахаар байна. Магадгүй валютын холбоо, цэргийн холбоо болтлоо өргөжиж болох. Өөрөөр хэлбэл АНУ-тай эвлэршгүй муудалцсан Орос Хятад руу ойртохоос аргагүй байдалд хүрэв.

Интеграци гэдгийг социализмын үед “ойртон нягтрах” гэж орчуулж байсан. Их оносон нэр томъёо байгаа юм. Орос Хятад хоёр интеграцид орж эхэлсний хаялга нь оросын хийн хоолой, хятадын төмөр зам 2 юм. Энэ бол ердөө л эхлэл бөгөөд МУ-ын хувьд хамгийн таатай нөхцөл, алдаж болшгүй боломж, ирээдүйтэй хандлага юм. Гэтэл Монголын либералуудын Орос, Хятадын эсрэг үзэл гаарч, сүүлдээ хийрхлийн түвшинд хүрч байна.

Хэн нэгэн монгол баагий орос, хятадад дургүй байж болно, тэр ч байтугай үзэн яддаг байж болно. Бодвол “хүний эрх” биз. Гэхдээ бүх харилцаагаа таслах хүртэл хийрхэж болохгүй. Ингэвэл тэнэг хэрэг болохоос гадна МУ-ын хөгжлийг саатуулах гэсэн хорт үйлдэл мөн. Бурхны авралаар монголчуудын дийлэнхи олонхи бодит байдлыг зөвөөр ойлгож, хийрхэлд автахгүй байгаа нь сайн хэрэг. Орос, Хятад хоёр ойртох нь тэднээс дутахааргүй Монголд л ашигтай. Маш их ашигтай.

Хоёр хөрш төмөр зам, авто зам, хийн хоолой, цахилгаан шугам зэргээрээ холбогдвол Монгол л хожно. Дээрээс нь эдгээр бүтээн байгуулалтад манайхаас сүртэй их хөрөнгө мөнгө гарахгүй юм билээ. Энийг далимдуулаад төмөр замын төв босоо чиглэлээсээ гадна баруун зүүн талдаа 2 босоо тэнхлэг, 1 хөндлөн тэнхлэг барихад манай эдийн засаг сэв гээд л босоод ирнэ.

Ямар ч гэсэн хийн хоолой тавих, төмөр зам зам салаалах ЗГ-ын шийдвэр ямар ч эргэлзээгүй зөв бөгөөд ирээдүйтэй шийдвэр. Гэхдээ би ЗГ-ийн бүх шийдвэр зөв гэж хэлээгүй шүү… Намайг дүгнээд хэрэггүй л дээ…

Одоо над руу дайрна гэдгийг чинь би сайн мэдэж байна. “Палдиг”, “бөгс долоогч”, “долигнуур”, “ЗГ-ийн пиарчин”, “рекламчин” гээд хөвөрч өгнө.

Судлаач : @Dashzebeg Gankhuyag


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.66] 2023-03-07 13:42:22

Хийн хоолой харах нас чинь хүрээсэй дээ

Зочин [83.185.47.123] 2023-03-06 15:00:08

Санал нэг байна либералуудын хийрхэл хяналтаас гарах дөхөж байгаа төр засгаас үүнийг даанч ойшоохгуй байна.

Зочин [103.229.120.148] 2023-03-06 10:33:13

Монголоос 3 дагч орнуудын хөрөнгө оруулагчдыг хавчин гадуурхаж, хөөж туугаад тэднийг Япон, Герман, Франц, Канадуудыг 1 мөсөн жигшээж, дахин Монгол руу харах аргагүй болгох нь Орос Хятад 2-ын геополитик тоглоом юм даа. Ямартаа л канцлер Ангела Меркел манай Хүзүүгүй Тарвагад - Германы компаниуд Монголд хөрөнгө оруулахын тулд Оросоос зөвшөөрөл авахдаа тулж байна - гэж дооглохов дэ.

Түвшин [66.181.185.87] 2023-03-06 21:48:01

Монгол сэтгэлгээ амьдралыг үзэх нийгмийн ухамсар филсофи алгуур өөрчлөгдөж хот айл саахалт айлын холбоо харилцаа өвөг дээдсийн уламжлал өөрчлөгдөж шашины зөв үзэл нь нутагшихгүй мухардуу болж ахас дээдсээ хүдлэх харилцаа өөрчлөгдөж Монгол хүн монгол хүнээ зах зээлийн нийгэмд хүлээн зөвшөөрч хүсэл зорилготой амьдарч хөдөлмөрлөх боломжийг олгохгүй хөдөлмөрлөсөн цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй хуримтлал хийж хүрэхгүй нийгэм улс төрчдийн хар мөнгө хээл хахууль авилгад ялзарч иргэд нийтээрээ эдийн засгийн тусгаар тогтнол ирээдүйдээ итгэх итгэл үгүй болж эрүүл Монгол хүн иргэд тайван замаар гадагш дүрвэж байна ,бие биетэйгээ тааламжтай сайхан харилцаж хүлээн бие биеэ хүлээн зөвшөөрч хүндлэх соёл хар мөнгөнд дарагдаж сэтгэлгээ гундаж бохирдож гадаадад руу гарч хөдөлмөр хийж өөрөө боломжийн цалин авч байгаа боловч дээрх өв хэл соёл уламжлал алгуур алдагдаж байна даяаршлал ру гулган орж ондоошлоо алдаж Монгол тусгаар тогтнол эрсдэл рүү явсаар л...

Меркель холынх, Путин, Зинпин хоёр ойрынх. [66.181.178.201] 2023-03-06 13:23:24

Нэгэнт л Германы хөрш болж чадахгүйгээс Монгол өөрт байгаа 2 хөршийнхөө бодлогод нийцэж оршино ш дээ. Үгүй гээч! АНУ, Япон, Герман чинь Орос, Хятадаас өмх жоохон газар ч авч чадахгүй. Иймд Монголд юугаар ч туслаж чадахгүй.

Алтан дунджыг л барих хэрэгтэй [103.229.120.148] 2023-03-06 10:18:45

Бид 2 хүчирхэг хөршөөсөө хэт хараат болчихгүйн зайлшгүй 3 дагч хөршийн бодлоготой л байх ёстой шдээ. 2 хөрш маань Монголтой холбоотой юм болгоныг хоорондоо нууцаар тохиролцоор ирсэн. Оросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд л Хятадтай нийлэн биднийг 100 жил (1921 оноос) ертөнцөөс тусгаарласан. Тэр тусгаар үр дүнд ингээд Оросуудаар тархиа мөлчийтөл угаалгасан өнгөрсөн 30 жилд (1990 оноос) бусдын адил хөгжиж чадахгүй, залхуу, буруу болгоноо бусдад чихэж соц нийгэмээ, Оросоо санагалзсан нийгмийн бүхэл бүтэн үе бий боллоо доо.

Зочин [59.153.113.243] 2023-03-05 15:12:15

газар нутаг дээрээ дайн хиймээргүй байгаа бол орос украйныг яах нь уг нь бидэнд нээх ч хамаатай зүйл биш лдээ. орос яагаад укайнруу дайрав 1,өөрийн газар дээрээ дайн хийхгүйн тулд л хийсэн 2, оху бол холбооны улс тул хэрвээ хуваагдахдаа тулбал олон улс болж задрах тул урьдчилан болгоомжилж "найдваргүй" нөхдүүдийг фронтод явуулж хүн амыг нь цөөлөх 3. Путинаас илүү нэр хүндтэй диктатуртай хүн цаашид гарж ирэхэд хэцүү тул түүний үед ирээдүйн айдсаа одоо шийдэхээр хичээв. 4. мэдээж холбооны улс учир улсын нэгдмэл байдлыг сайжруулах угаас дайн бол ялсан ч ялагдсан ч улсын нэгдмэл байдал нь сайжирдаг гэдгийн ДД хангалттай харуулсан билээ. ДД үед америк ихэнхдээ эдийн засгийн тоглогч байж ихээхэн ашиг хийж улс орон нь баяжсан одоо энэ үүргийг мөн л англи америк хятад гүйцэтгэж байгаа нь нууц биш. мэдээж олон хоригт орсон хойд солонгос ч гэсэн нууцаар энэ тоглоомд орохыг хүснэ. харин казакстаны хувьд улс төрийн байдал солигдсонтой холбоотойгоор нэг хэсэгтээ оролцож чадахгүй болов уу.

Зочин [64.119.21.184] 2023-03-06 03:27:32

Ганхуяг судлаачтай санал нэг байна.Бидэнтэй хамаагүй асуудлаар ХӨРШТЭЙГЭЭ муудах нь сайны ёр биш.Тэгээд бид дотроо хагаралдсан нь гутамшиг бусдын хоол болсон байдаг.Төрт есоо дагаж амьдрая.Номин дарь Сүхбаатар нар өөрийн бодлоо илэрхийлэх эрхтэй.Монгол төрийн бодлого биш.Германд Гетлерийн ном орчин цагийн ном , маркс энгельсийн ном нэг дор байж л байдаг. Хэн дуртай нь аль.номоо унших нь тухайн хүний хэрэг. Ганхуягийн нийтлэлийг унших эс нь таны хэрэг.Хараал өрөөл огт хэрэггүй

Зочин [66.181.181.116] 2023-03-05 11:32:55

Тийм шүү, дэмжиж бна, хоёр хөршөөсөө авахаа авч, өгөхөө өгч, өөрсдөө ч үйлдвэрлэе,

Зочин [120.18.83.72] 2023-03-05 10:43:39

Erguu ah shuu, orosuud neg udur ukarain shig hiin hooliogoo hamgaalah nereer orj irne. Huuchin soz niigmiin uldegdel uvgun, orosuud mongoliig bainga tatwar tsahilgaan tulsheer daramtalj, hamag soriig n alaad, ungutei uudtei buhniig n ermitajed avaachij, hamag bayalgiig n hyamd avch bsniig medmeer l yum

Гадны хүн шиг мангар болчихсон юм уу даа? [192.82.73.53] 2023-03-05 15:06:46

Чи АНУ-д очичихсон монгол юмаа даа? Яг 1959 онд АНУ-д очичихсон ТӨВД шиг, 1973 онд очичихсон ВЬЕТНАМ, ЛАОС шиг юм бичээд байх юм. Монголд амьдарч байгаа монголын нүдээр чи шаал МАНГАР зүйл бичсэн байна. Яг ГАДНЫ хүн шиг.

Оогий [139.5.216.227] 2023-03-05 10:28:02

Бид эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсох ёстой. Дэмжиж бна.

Адан. [192.82.74.60] 2023-03-05 09:44:46

Үнэнийг л бичсэн байна шүү дээ. Тэгээд боорлуулаад түвэг гээд Та анализ нийтлэхээ болиод байгаа юм уу. Хэн бүхэнд мэдээжийн юм байна, дайраад байх юм алга л санагдах юм.

"Геополитик" гэдэг чинь шаал өөр чавганц байдаг юм. [64.119.26.38] 2023-03-05 02:09:09

Төрөхөд чиний хажууд ээж, аав 2 чинь байдаг шиг Монгол улс феодализм, социализм, капитализмаар явахад дэргэд чинь Орос, Хятад 2 л байж байна. АНУ, Япон, Солонгос ч биш, Европын Холбоо ч биш. Энэ чинь манай геополитикийн ҮНДЭС юм. Бусад гаргалга үүнээс л гарч ирнэ.

Зочин [103.57.95.193] 2023-03-05 00:59:48

Гэхдээ чадах зүйлээ өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Онц ач холбогдолгүй олон зүйл импортлохоо болих шаардлагатай. Ялангуяа чихэр гурилан бүтээгдэхүүн арай хэтэрхий байна.

Зочин [202.126.90.58] 2023-03-04 21:33:22

ОХУ гаалийн татвар Америкийн хоригоос ч өндөр биздээ

Зочин [202.180.219.57] 2023-03-05 20:58:33

shaadag gomoliber

Зочин [139.5.219.231] 2023-03-04 21:07:16

Хорвоогийн жам хажуудахаа түшиж амьдардаг биз дээ.

Зочин [71.163.37.57] 2023-03-04 20:40:57

Батлагын боовны үс хол оочиж гуцмой. Оросоос дор орк мину.

зочин [183.177.99.230] 2023-03-06 11:16:26

Тэнэг мулгуу үхэр монголчууд Ардчилал эрх чөлөө чөлөөт зах зээлийг аль 1989 онд Аугаа их гүрэн Америкийн нэгдсэн улс Төв ази дахь үгээгүй ядуу Монгол улсад Ардчилалыг тунхагласнаар Монгол улс эрх чөлөөтэй ард түмнийг нь эрх чөлөөтэй асар их хэмжээлшгүй баян цатгалан болгосон өнөөдөр Аугаа их Америкийн ачаар үгүүгүй ядуу байсан монгол маш их хөгжисөн Монголын бүх ард түмэн Түвдизмыг бус Агуу их Америкийг сүтэн амьдрах амьдралын зорилго болгох хэрэгтэй Өнөөдөр эрх чөлөөт Ардчилсан эрх чөлөөний орон Монгол улсад Орос Хятад огтоос хэрэггүй Хэрэвээ 1989 онд Монгол улсад анхны Ардчилагчид гарч ирээгүй бол өнөөдөр монгол үгүүгүй ядуу гуйлгачингаар дуусах байсан тиймээс Анхны эрх чөлөөт Ардчилагч Ц Элбэгдорж Ардчилалын баатар Бат үүл нарт үүрд баярлаж талархаж явах ёстой шүү

зочин гео [202.9.40.1] 2023-03-04 18:34:17

Тантай санал нэг байна

Зочин [192.82.75.72] 2023-03-04 20:24:57

Бид бишхоёр хөрш чинь хаагаад гацаагаад байгаашдээ

Зочин [139.5.219.130] 2023-03-04 15:16:46

зөв шүү .санаа нэг байна

Тип Топ [103.26.195.24] 2023-03-04 12:15:04

тийм шүү таный бичсэн зүйлтэй санаа нэг шүү

Зочин [68.146.199.167] 2023-03-04 12:14:26

Zuv um bichsen bna. Gexdee garchig chine aguulgiinxaa yag esreg bna. Zasgiin gazriin tuvshind geopolitikiin bodlogo exii netseej tugalii n turaaxgui mash chambai bgaa.. Deer n xaya Elbegee nariin Ukrainii tald duugarch bgaa n ch xuchnii bidlogiig tentsverjuulj bgaa gej bodoj bna. Tuuxen egzegtei yamarch ued Mongolchuud mash xolch uxaanaar nuuj irsnii achaar unuudur Tuurga Tusgaar Uls maani chadliinxaa xireer xugjij l bna. Manaixan taltsaj mereltsexeesee iluu evlej negdex xeregtei!!


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.