ТАВАНТОЛГОЙ-ЦАГААНЦАВЫН ТӨМӨР ЗАМААР 21 МЯНГАН ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖЭЭ

Aдмин / Нүүр

Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомт руу экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагийн мэдээлснээр, Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн экспортын нүүрс Ханги-Мандал боомтод хүрсэн байна.

Дашрамд дурдахад, 2023 оны нэг, хоёрдугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн 99 мянган тонн мидлинг тээвэрлэлт хийжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-06 09:04:29

ТТ-гоос цаашаа Гашуунсухайтаар гаргахын оронд 2 гаруй дахин урт замаар тээж үүгээр гаргах хэрэг байгаа юмуу, Хятадууд үүгээр авъя гэсэн юмуу, компани манай нутгаар хичнээн урт замаар тээж гаргана төдий чинээ их тээврийн зардал гаргана, энэ чинээгээр ашиг орлого нь буурна, уг нь зах зээлийн зарчмаар бол хамгийн дөт замаар, хамгийн бага тээх, ачиж буулгах тээвэр логистикийн зардлаар гаргахыг улс ч тэр, экспортлогч компани ч тэр хичээх ёстой баймаар даа.

зочин [202.9.46.159] 2023-03-04 19:45:42

төмөр зам тавиад л байдаг ажиллах мэргэжилтэй ажилчид алга одоо ажиллаж байгаа УБТЗ өндөр настнуудаа 60 гарсан хүмүүсийг ажилуулж байна хэзээ бид том зургаар нь харж ажил хийдэг болох вэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.