НӨӨЦИЙН МАХНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Нийслэлийн хүн амын мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах зорилгоор ХХААХҮЯ-аас мах бэлтгэлийн компаниуд дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр нийт 12 байгууллага иргэдэд хаврын улиралд нөөцийн мах нийлүүлэхээр ажиллаж байна. Нөөцийн хувьд 30% нь үхэр, 65% нь хонь, 5% нь ямааны мах бэлтгэн нийлүүлж ажиллаж байна. Тус нөөцийн махны тухай иргэн болон худалдагчаас тодруулга авлаа.
Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн Н.Ганчимэгийн сэтгэгдэл:
-Нөөцийн махны хувьд хүлээлт өндөртэй байлаа. Энэ жилийг харахад элбэг байх шиг байна. Махны чанарын хувьд энэ жил нэлээн дажгүй өнгө зүстэй боломжийн махнууд харагдаж байна.
Чингэлтэй дүүргийн ХАРААТ МАРКЕТ ХУДАЛДАГЧ А.Баасанжав :
-Манай энэ хавийн хүмүүсийн хувьд нөөцийн мах их эрэлттэй байдаг. Өмнө жил олдохгүй байна гээд хүмүүс их бухимдалтай байсан бол энэ жил харин хангалттай хүрэлцээтэй байна. Мөн энэ жилийн хувьд “Мах Импэкс” болон “ХКҮ” компаниудын нөөцийн мах нийлүүлэлт сайтай байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.9] 2023-03-22 11:10:28
Нөгөө алдарт Мах импекс орсон юм уу
зочин [202.9.41.26] 2023-03-22 09:52:37
хамгийн гол нь махны хадгалалт амт чанар ,,,,элбэг эрэлт ихдээдээ биш чанартай амттай хадгалалт нь зөв шаардлага хангасан байхдаа чухал бөлгөө