Галд өртсөн 600 гаруй зургийг сэргээн засварлажээ

Aдмин / Нүүр

Монголын дүрслэх урлагийн салбарын сор болсон 900 орчим уран зураг 2009 онд галд өртсөн. Эдгээрээс 600 гаруйг нь сэргээн засварлажээ.

Манай улс Герман улсын 100,000 еврогийн санхүүжилтээр 2022 онд уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн бөгөөд галд их өртсөн, үлдсэн 300 орчим зургийг сэргээх боломжтой болсон байна.

Сэргээн засварлагчид галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг, тухайлбал, Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын 1967 онд зурсан “Тайхар чулуу”, Ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн 1962 онд зурсан “Кино механикч” зургийг сэргээн засварлаж Катар улсын Доха хотноо болсон хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр зохион байгуулагдсан “On the Move” үзэсгэлэнд дэлгэжээ.

Одоо Ардын зураач Д.Амгалангийн 1979 онд зурсан “Говийн эгшиг” зэрэг бүтээлүүдийг сэргээн засварлаж байгаа аж


Сэтгэгдэл

Зочин [43.228.129.91] 2023-03-28 08:39:52

Ёстой сайхан мэдээ байна

Зочин [66.181.161.82] 2023-03-27 17:47:54

Уран бүтээлч нарт бүгдэд нь баярлалаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.