НҮҮРС ТЭЭВРИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН 22 ХҮНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ, ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Нийслэлийн прокурорын газраас "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлджээ шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Б, У, Э.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй. Шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн тээврийн хэрэгслийн мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон. Хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон. Хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ


Сэтгэгдэл

Сү [103.212.119.41] 2023-03-28 20:59:16

Сү, Батболдыг, шүүх, дуудаж, шалгаач, Гадаад, оронд, маш, өндөр, үнэтэй, үл, хөдлөх, авсан, баримт, мэдээлэл, байхад, түргэн, шалгаж, ялыг, НЬ, өгч, хөрөнгийг, НЬ, хураахгүй, юм, уу

Зочин [202.126.88.145] 2023-03-28 13:07:13

Жинхэнэ хулгайч нараа шүүгээчээ наадуул чинь хэдэн төг авилгал жинхэнэ акул хулгайч нараас авсан жараахайнууд шүү дэ чааваас гэж


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.