Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хорооны зарим хэсгийн айл өрх шар усны үерт автах эрсдэл үүссэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын 4-5 дугаар автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг хэвийн горимд оруулж, 32 дугаар хорооны Мал бордооны хэсэгт 2 айл өрх рүү ус орсон, 2 автомашин усанд автсан байгааг аюулгүй болгожээ. Мөн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүсэж байсныг 3 км орчим газарт 16 автомашин шороо асгаж далан үүсгэж 60 гаруй айл өрхийг усанд автах эрсдэлээс хамгаалжээ.

Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.