ӨНӨӨДӨР: “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


КЕМПИНСКИ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Сурагчдын сурч хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих нь" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ.


ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

09:00 цагт: НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

10:00 цагт: Түлэнхийн эмнэлгийн С блокны газар дээр хууль бусаар барьсан 12 давхар орон сууцыг битүүмжилж, борлуулалтыг зогсоох, Геронтлогийн төв эмнэлгийн барилгыг царцаасан "Арево энтернэйшнил"-д орсон 21.5 тэрбум төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар гомдол гарган хандана.


МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

11:00 цагт: "Эрдэмтдийн үг-52" шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекцийн хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Б.Батхишиг "Шинэ эдийн засаг" сэдвээр лекц уншина. /ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд/


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: “Бүрэн Өргөө” барилгын компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


МОНГОЛ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ

14:00 цагт: "Судлаачийн шинэ санаа-шинэ судалгаа” семинар болно. /МУБИС-ийн 1-р байрны 205 тоот/


Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

16:00 цагт: Япон сан болон Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн нээлт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.