Л.ЭНХБААТАР: ЯПОН УЛСААС ИМПОРТОЛСОН БАРААНЫ 67.3 ХУВИЙГ СУУДЛЫН АВТОМАШИН ЭЗЭЛДЭГ

Aдмин / Нүүр

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас ААН-үүдийн "Экспортын сэдэвчилсэн судалгаа"-г танилцуулав.

Энэ үеэр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын ахлах эдийн засагч Л.Энхбаатар Монгол Улсын 2022 оны экспорт, импортын мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн 30 жилийн байдлаар Монгол Улсын нийт экспортын 93.7 хувийг уул уурхайн салбарын гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Үүний 52 хувийг чулуун нүүрс, 25.9 хувийг зэсийн баяжмал эзэлдэг. Нийт экспортын 84.2 хувийг БНХАУ-руу, 0.7 хувийг ОХУ-руу , 8.2 хувийг Швейцар улс руу, 2.8 хувийг Сингапур улс руу, 2.2 хувийг БНСУ-руу гаргадаг.

Уул уурхайн экспорт 1995 онд 65.5 хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн онд 93.1 болж өсжээ. 1989 онд экспортын 0.6 хувийг БНХАУ, 77 хувийг ОХУ эзэлж байсан бол 2022 онд БНХАУ 84.2 хувь, ОХУ 0.8 хувийг эзэлдэг болж өөрчлөгдсөн. Уул уурхайн бус бүтээгдэхүүн гэвэл мал, амьтны самнаагүй, үс хялгас төрлийн 3.1 хувийн экспорт хийж байна.

Мөн экспортын 64.5 хувь нь авто тээврээр, 24.9 хувь нь төмөр замаар, 10.6 хувь нь агаар ба бусад тээврээр хийгддэг. Манай улс 1995 онд дэлхийн экспортын салбарын 0.01 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байна. Энэ нь экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд 19.5 дахин өссөн үзүүлэлт юм.

1989 онд БНХАУ импортын 2.1 хувийг, ОХУ 79.9 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд БНХАУ 35 хувийг, ОХУ 30 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортолсон барааны 60.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон барааны 67.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.2 хувийг ачааны автомашин, 4.3 хувийг цахилгаан эрчим хүч тус эзэлдэг" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.