ӨНӨӨДӨР: “Хогны хувьсгал-2023” экспо зохион байгуулагдана

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл өөрчлөлтийн чухал зүйл заалтын тухай хэлэлцэх "Намуудын амлалт & Эрх зүйн шинэчлэл" сэдэвт өглөөний уулзалт болно. Утас: 99074459 /Топаз танхимд/


КЕМПИНСКИ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Сурагчдын сурч хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих нь" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт үргэлжилнэ.


ЯАРМАГ ДАХЬ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ БАЙР

09:00 цагт: “Шинэ сэргэлт-Улаанбаатар эдийн засаг, хамтын ажллагаа-2023” олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн чуулган чуулна. Мөн “City of Nomads” платформын нээлт болно.


ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжлэн зохион байгуулагдана.


Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

09:00 цагт: Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг Хамтын хэлэлцээрт заасны дагуу 30-50 хувь нэмэгдүүлэх тухай асуудлаар зохион байгуулж буй цуглаан үргэлжилнэ. Утас: 95022859, 99149240.


С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНИЙ УРД

09:30 цагт: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны хэргийг хаасантай холбогдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон Үе үеийн удирдлагууд, хуульчид мэдэгдэл хийнэ. Мөн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: "Уур амьсгалын эрсдэлтэй нөхцөлд амьдрахуй: Өвлийн эрс тэс үзэгдлийн нөлөөлөл, хөдөөгийн айл өрхүүдийн дасан зохицох чадавхын талаарх шинжлэх ухаан суурилсан үр дүн" сэдэвт хурал болно. /Соёмбо танхимд/


Б.ЯВУУХУЛАНГИЙН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ-аас Европын холбооны төслийн дэмжлэгээр БОАЖЯ, Чингэлтэй дүүргийн тамгын газартай хамтран “Хогны хувьсгал-2023” олон нийтэд зориулсан экспог зохион байгуулна.


ШОНХОР ТАУЭР

11:30 цагт: Ардчилсан намын удирдлагууд хамтын ажиллагаа, ойлголцлын уулзалт хийж, мэдэгдэл гаргана. Утас: 91000017


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.