Үрсээ алагчилж, түмнийг чирэгдүүлсэн “хүүхдийн мөнгөний асуудал”

Aдмин / Нүүр

Ард түмний 91 хувь нь 100 мянган төгрөг өгөхгүй бол “болохгүй” хэмжээнд байна гэж, 9 хувь нь мөнгө хэрэггүй баячууд гэх ялгавартай шийдвэрийг засгаас гаргаад шүүмжлэл ихээр дагуулж төсвийн бодлогын алдаа завхрал, бүртгэлийн будилаан, төрийн байгууллагуудын чадавх, эрх баригчдын хүн амынхаа амьжиргааны түвшинг тодорхойлж чадахгүй байдлыг ил болгосон асуудал, хүүхдийн мөнгөө авах хүсэлтэй ч төрөөс тогтоосон хүүхдийн мөнгө авахад хэтэрхий баядах хэсгийнхэн гэгдэх 9 хувьд өр зээл, түрээс төлбөр, татварын дарамтаа төлж дийлэхгүй хүмүүс маш олноороо байгаа нь чирэгдэл, чилээ үүсгэж буйг иргэд шүүмжилсээр. 21-р зуун бол мэдээллийн шуургантай, асар хурдан цаг үе.

Эргэцүүлэх, судлах, дүгнэх баримт дутна уу л гэхээс илүүдэхгүй ч төр нь хүн амынхаа дунд олигтойхон ч судалгаа хийх чадваргүй болхи доройн дээр иргэдийн ам уралдан дургүйцэж байгаа нэг өнцөг бол Үндсэн хуулийн дагуу ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх эрх улаан цайм зөрчигдөж буй явдал. Бодлого, судалгаанаас түрүүлж сонгуулийн амлалт өгдөг байдал гажуудлын хэмжээнд хүрэв.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал хүн амаа өсгөх зорилгоор Ардчилсан намын үед хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр ч тоо өсгөж тоймгүй хөөрүү шийдвэрүүдээр дөрөөлөн өдгөө тооцоолол, судалгаатай төрийн үйл ажиллагаа гэхээсээ төсвийн дарамтыг нэмдэг хавтгайрсан халамж болжээ.

Хөдөлмөрлөн хийж бүтээснээрээ улсдаа татвар төлж нийгмийг чирдэг дундаж давхаргынхан аяндаа үгүйрч тэр аяараа өр зээлийн дарамтаас ангижраагүй ядуу улс болчихлоо. Үүний цаана энэ мэтийн жижиг асуудал дээрээ ч нягт нямбай ажиллах нөөц бололцоогүйдснийг харуулах олон шалтгаан бий. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нэгэнтээ хүүхдийн мөнгийг ялгамжгүй олгохыг үүрэг болгосон ч ачир дээрээ жирийн түмэн олон л ойлголцолгүй, зохион байгуулалтгүй байдлын золиос болсоор.


Сэтгэгдэл

Зочин [90.129.213.138] 2023-04-26 07:07:27

Bolimoor ym, tehiin orond udurt unegui chanartai hool ug! Arhi avaad gudraad bna!

зочин [66.181.189.144] 2023-04-25 10:48:45

Арай дэндүү юмаа нэг хүн улиралын чанартай ажилтай жилийн 6 сар нь цалингийн доод түвшинээр цалинжиж гар дээрээ 490,000 төгрөгний цалинтай ийм өрхийн хүүхдийн мөнгийг хасаад баяны тоонд оруулахдаа ичээсэй. Наад нэг судалгаа шиг юмаа бодитоор хийгээч халамж дээр чинь очихоор юугаа ч мэдэхгүй хэдэн гутал хувцас ярьсан хүүхэн л сууж бна

ww [202.70.34.89] 2023-04-24 11:22:49

энгийн 1 ипотекийн зээлтэй айл 2 идэхгүй хоосон хонохгүй бна ,Хүүхдийн мөнгөө авч хүхэддээ өгье

Зочин [122.201.31.219] 2023-04-22 23:20:24

Утга алгаа. Хүүхдийн ээж нь 2022.10 сард хүүхдээр тэтгэвэртэй гарчихсан . Аав нь тогтсон ажил бхгүй. Ийм бхад баян хүүхэд үү. Наад хөгийн будилаантай тооцоололоо нягталж үзээчээ

Зочин [202.9.40.205] 2023-04-22 20:05:50

Хүүхдийн мөнгөө авмаар байна. Би д лав 9 хувь биш шүү

ЗОЧИН [122.201.21.168] 2023-04-22 09:39:08

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөөч .ЯМАР ЭХ ЭЦЭГТ ТӨРСӨН ХҮҮХЭД БУРУУГҮЙ ШҮҮ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД ӨГ БҮХ ХҮҮХДЭД ӨГ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД ӨГ

Баян байнаа гэдэг буруу. [192.82.87.190] 2023-04-22 19:33:59

Хүүхдүүд чинь БАЯН айлд төрчихсөн. Баян байнаа гэдэг чинь Монголд чинь БУРУУ. Иймд ийлын хүүхдүүд бас БУРУУТАЙ болчихож байгаа юм.

zochin [103.229.120.107] 2023-04-21 23:55:22

9 % гэдэг бол МАН н тархи угаалт. Сая үлдсэн хүүхдэд өгөхөд 15 тэрбум олох хэрэгтэй гэж бсан.

Ра [202.131.248.206] 2023-04-21 17:55:05

МАН Сонгуульд ялагдах нь тодорхой болоод лавшраад л байна. Өөрснөө харин ямар луйвар арга хэрэглэн ял.ж олонх болно гэж тооцоод бгаам. болдоо.

Х [202.131.248.206] 2023-04-21 17:51:25

Зүгээр л хэдийг ч болсон бүх хүүхдүүдэд өгчих л дөө. Ядаргаатай шаарнууд вэ??!

Зочин [66.181.161.98] 2023-04-21 16:53:12

Яаг ш дээ таьдаг 10 хүний 2нь л хүүхэдийн мөнгө авч байна . Бид нар зээлийн орон сууц аваал сард 1 сая гаран төг төлөөд баян болсон доо . Байрны гэрчилгээ 15 жилийн дараа гар дээрээ авна . 3 хүүхэдэд маань уг нь маш их хэрэгтэй бсан . Дугуйлан секц явхад одоо бол өөрөө 1 авсан хувцас 5 жил нормтой

Адяа [192.82.82.174] 2023-04-21 17:50:45

Ийм л байдалтай бн дхх. Ач маань хасагдсан. Аав ээж 2 нь саяхан ажилд орсон байрны зээлтэй. Хүүхдийн мөнгө нь хасагдсан

ха [202.9.46.134] 2023-04-21 14:42:16

арчаагүй лаорууд

ww [202.70.34.89] 2023-04-21 14:23:29

манайх 9 % айл биш гэхдээ хүүхдийн мөнгөө хасуулсан

Монголд баян хүн байна уу? А-у-у-у! [192.82.87.190] 2023-04-21 11:18:13

Монголд чинь тэгээд БАЯН гэх хүн амын нэг хэсэг үүсээгүй юу? Хөрөнгөтөн нийгэм байгуулаад 33 жил болж байна. Ямарч амжилтанд хүрээгүй юу? Монголд хувьчлахыг нь хувьчилчихсан, хувийн компаниуд өчнөөн байгуулчихсан, өчнөөн бонд тараачихсан, хээл хахуулиа тэрбум тэрбумаар нь хусчихсан. Тэгээд өөрсдийгөө БАЯН ангилалд оруулчих хүн АЛГА УУ? Бүгдээрээ 100.000 төгрөг(29 доллар)-гүй ЯДУУ юу? Бүгд л улсаас юм ГОРЬДСОН хэвээр байх юм. Шаал хогийн юм!

ХҮҮХДҮҮДДЭЭ ЗА ГЭЖ ХЭЛЬЕ [203.23.49.170] 2023-04-21 10:30:41

МОНГОЛЫН БҮХ ҮРС ХҮҮХДҮҮДДЭЭ ИЖИЛХЭН ЗА ГЭЖ ХЭЛЬЕ. АЛАГЧИЛЖ ҮЗМЭЭРГҮЙ БАЙНА

Зочин [192.82.68.59] 2023-04-21 09:59:42

ТӨРИЙН БАНКНЫ ХҮҮХДИЙН МӨНГӨ ЯАСАН ОРОЙТОЖ ОРДИЙМ БЭ ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ

Зочин [192.82.69.7] 2023-04-21 09:06:17

ХҮРЭЛСҮХ АМАН ДЭЭРЭЭ ХУДЛАА ХЭЛЭВЧ АЧИР ДЭЭРЭЭ ЯЛГАВАРЛАЛТЫГ ДЭМЖИГЧ СҮГСЭЛЗҮҮР

zochin [103.229.120.107] 2023-04-21 23:55:42

Яааааааг үнээээн


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.