"Starship"-ийг хөөргөх дараагийн туршилтыг хэдхэн сарын дараа хийхээр төлөвлөж байна

Aдмин / Шинжлэх Ухаан

“SpaceX” компани “Starship” сансрын пуужингийн туршилтын загварыг хөөргөх дараагийн туршилтыг хэдхэн сарын дараа хийхээр төлөвлөж байна гэж Илон Маск твиттер хуудсандаа нийтэлжээ. "“Starship”-ийн сэтгэл хөдөлгөм туршилтыг гүйцэтгэсэнд “SpaceX"-ийн багтаа баяр хүргэе.

Бид хэдхэн сарын дараа хийх дараагийн туршилтад хэрэгтэй маш олон зүйлийг мэдэж авлаа” гэж тэрбээр бичсэн байна.

И.Маскийн “SpaceX” компани дэлхийн хамгийн том сансрын пуужин бүтээснээ пүрэв гарагт туршсан боловч 120 метрийн урттай уг пуужин хөөрснөөс хойш хоёр минут хагасын дараа 39 км-ийн өндөрт хяналтгүй эргэлдэж эхэлсэн бөгөөд дахин нэг минут хагасын дараа дэлбэрчээ. Гэсэн хэдий ч пуужин хөөргөх талбайгаас хөөрч чадсан л бол туршилт амжилттай болсонд тооцогдоно хэмээн “SpaceX”-ийн цахим хуудсаар шууд дамжуулалтыг хөтөлж байсан хөтлөгчид онцлон тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.90.3] 2023-04-23 13:56:32

uul buudaad boroo oruuldag sum hiigeed surahsan tur mini jaahan setgehsen dee puujin nohoi doloo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.