ҮХРИЙН БААСЫГ БИОТЕХНОЛОГИЙН АРГААР БОЛОВСРУУЛЖ, МЕТАН ХИЙ ГАРГАН ӨРХИЙН ХАЛААЛТЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хэрэгжүүлж байна.

Франц Улсын иргэн Дидье Буссьер /Didier Boissiere/ зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн туршиж байгаа юм.

Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг обьектыг халааж байна.

Үүнтэй зэрэгцэн МУИС-ийн профессор, доктор Б.Алтангүл, Б. Очирхуяг, Ч. Сономдагва, магистр Д.Тэргэл нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно гэж үзэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.10] 2023-04-24 14:27:34

Академич Чадраа гуай аль социализмын үед хийсэн биздээ үүнийг чинь

Зочин [66.181.161.3] 2023-04-24 14:37:03

Chadraa guai uur olon erdemted hiisen bolovch manai Mongol ornii nuhtsuld ajillah tuhuurumjiig bii bolgoj haraahan chadaagui bgaashuu. odoo olon humuus ene talaar sudaldag bolson

Зочин [66.181.161.53] 2023-04-24 14:12:16

Юун ч их дээд сургуульсаг юм бэ дээ. Тэр мундаг профессорууд нь ингэж доошоо орох гэж. Наад аргаар чинь африк, энэтхэнийн муу тосгоныхон өөрсдөө загвараа гаргаад метанаа цуглуулаад аваад 10, 20 жил болж байна. Юүтүүбээр дүүрэн бичлэг. Малчдад зүгээр сурталчлахад өөрсдөө учраа олчихно

Зочин [66.181.161.3] 2023-04-24 14:37:56

tsag uuriin nuhtsul mash iur gdgiig ta oilgooroi.

Зочин [202.9.46.18] 2023-04-24 13:08:24

Үхэр маш ашигтай мал шүү. Үхэрийн ялгадасыг боловсруулж хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болох 00-ийн цаасыг үйлдвэрлэх боломжтой.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.