Баабар: Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?

Aдмин / Нийгэм

Цагдааг “цагдаа” гээд хэлчихээр доромжилсон болчихдог цаг саяхан байлаа. Сэргийлэгч гэж дуудах ёстой байв. Цагдаа нь болохоор одоо Цагдаагийн машин дээрээ томоор бичсэн “Police” гэсэн үгний орчуулга, харин "сэргийлэх" гэдэг нь Зөвлөлтийн ижил төрлийн машин дээр бичсэн “Милиция” гэсэн үгний харгалзах монгол үг гэж ойлгогддогоос ийм байв. Францын орон нутгийн цагдааг жандарм гэнэ. Түүнийг “харгис цагдаа” гэж орчуулна. Харгис байдаг нь ч юу юм билээ! Үүнээс үүдээд мөнөөх “police” гэсэн үгэнд ч харгис цагдаа, их сайндаа л хөрөнгөтний цагдаа гэсэн далд утга агуулагддаг байсан бололтой.

Одоо Монгол нь “хөрөнгөтөн” орон болжээ. Сэргийлэгч гэдэг үг бараг мартагдав. Цагдаагийн нийгэмд эзлэх хувь ч эрс өссөн. Монголын арми зургаан мянгуулаа, Цагдаагийнхан аль хэдийнээ арван мянга гараад явчихсан. Харъяалал ч өөр болсон. Хуучин НАХЯ буюу “нууц цагдаагийн газар” гэсэн олон улсын хочтой байгууллагад хамаарч байсан бол одоо Хууль зүйн яаманд (Үүнийг нь Нямдорж До яам болгоод хувиргачихсан) харъяалагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болжээ.

Асуудал нэрэндээ байгаа биш юм. Монголоор “сэргийлэх гэж орчуулаад байгаа “милиция” гэсэн үг нь милитари буюу цэрэгжсэн гэсэн үгнээс гаралтай. Цэргийн зохион байгуулалтанд байдаг иргэний цэргийг ингэж нэрлэнэ. Америкт Үндэсний гвард ч гэж нэрлэнэ. Эдгээр бие бүрэлдэхүүн хэдийгээр энгийн иргэн боловч тушаал биелүүлэх үүрэгтэй. Эмх замбараагүй байдал газар аван хүч хэрэглэх шаардлагатай болбол, эсвэл үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед “милиция”-ын хүчийг ашигладаг. Бие бүрэлдэхүүн зөвхөн тушаал биелүүлнэ. Үүгээрээ цэрэгтэй их адилхан.

Бидний цагдаа гэж орчуулаад байгаа “police” нь полис буюу хот гэсэн үгнээс гаралтай аж. Энэ нь орон нутгийн засаг захиргаандаа хамаардаг, хууль сахиулах иргэний байгууллага. Бие бүрэлдэхүүн тушаал биелүүлэх учиргүй. Учир нь энэ нь цэргийн буюу цэрэгжсэн байгууллага биш, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн хэв журам сахиулж, хуулийг биелүүлэх ажлыг гарддаг иргэний агентлаг болой.

Хэдийгээр орон нутгийн харъяалтай боловч ихэнхи оронд мэргэжлийн зангидсэн байгууллага төвд нь байдаг. Жишээ нь Англид гэхэд орон нутагт хамаардаг 56 бие даасан цагдаагийн байгууллага байдаг байна. АНУ болохоор муж хотуудын хооронд цагдаа үүргээ гүйцэтгэж болдоггүй, өөрөөр хэлбэл нэг сумын цагдаа нөгөө суманд үйл ажиллагаа явуулах эрхгүй учир бүх улсыг хамарсан Холбооны мөрдөх товчоо хэмээх байгууллага бас давхар ажилладаг болохыг манайхан киноноос сайтар мэдэж байх учиртай. Манай Цагдаа НАХЯ-ын харъяаллаас гарсан, нэрээ сольсон хоёрыг эс тооцвол сэргийлэгч маань мөн чанараараа сэргийлэгчээрээ л үлдсэн. Тэд орон нутагт хамаарагддаггүй, хууль сахиулна гэхээсээ тушаал биелүүлдэг. Өөрөөр хэлбэл цэргийн байгууллага. Тэгээд бас хэн дуртай нь тушаал өгөхийг нь яана. Сайд нь “бухимдахаараа” тушаагаад л парламентийн гишүүнээ барьж байхыг нь дэлхий нийтээр харсан. Энд цагдаа нарын буруу байхгүй, тогтоцын гажиг байна.

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

Гэтэл өнөөгийн ардчилсан гэхээ болиё, юутай ч нээлттэй нийгэмд, тэр дундаа олон улсын жишиг рүү явж байгаа бол үнэхээр сэргийлэхээ цагдаагийн газар болгон хувиргаж, орон нутагт нь харъяалуулан тушаал биелүүлдэг биш хууль сахиулдаг хэв журмын инстүүц болгон өөрчлөх хэрэгтэй байна. Жич: Цагдаа бол өгөгдсөн хуулийн хүрээнл нийгмийн хэв журам сахиулагч. Мэдээж, цагдаа суралцах хугацаандаа хууль сайн судалсан байж таарна. Гэхдээ хууль сайн мэддэг байгаад ч энэ нь эрх зүйн шинжлэх ухаанд суралцсан гэсэн үг биш. Эрх зүйч ба хууль сахиулагч хоёр нь тусдаа мэргэжил. Хаана ч тийм л байдаг. Гэтэл олон удаагин сайд Нямдорж энэ хоёр тусдаа мэргэжлийг нэгтгээд цөмийг нь “хуульч” болгож орхисон. Тушаал гаргаад л болоо? Хувийн шалтгаан түүнд байсан хэрэг. Ингээд сайхан бантан болсон доо. Хэв журам сахиулагчид маань одоо хуульч, мөрдөгч, өмгөөлөгч, тагнуул, наториточ, хуяг, захирал, зохицуулагч, багш, гишүүн, улстөрч, цэргийн дарга, эксперт, прокурор, шүүгч… гээд бүх төрлийн универсал мэргэжилтэн болж мэдэхгүй чадахгүй юмгүй болсон.

2003.10.10

Баабар


Сэтгэгдэл

nnh [103.229.120.54] 2023-05-13 10:32:21

Тэмүүжин зөв зам руу оруулах гэж хичээсэн Даанч МАН байгуулсан мафи тогтолцоо бүүр ардчилсан намаас Монголын хамгийн том тэрбумтан болох шахсан Дорлигжав нарын гайгаар цагдаа төрийн хутгуур бүлэг хулгайчид иргэдийг дээрэмдэгч мөрдөс зүүсэн амиа авч чадахгүй залуусын хоргоддог газар болсон хамгийн боловсролгүй чадваргүй залуусын бөөгнөрөл гэсэн үг

зочин [203.91.119.46] 2023-05-11 13:38:06

Төрийн цагдаа тушаал биелүүлэгч, хууль ч сахиулагч мөн. Тэд тангараг өргөсөн алба хаагчид. Цагдаагүй бол нийгэм ямар байх бол? Баабар гэгч балай анархизм, эмх замбараагүй байдлыг нийгэмд буй болгож, Монголыг устгах бодлого явуулахыг уриалж байгаа нь илэрхий !!!

зочин [84.239.49.248] 2023-05-10 14:20:02

милиция гэдэг үгийг хэн хаана сэргийлэх гэж орчуулсан юм.Ингэж бурах хэрэггүй шүү баабараа

Зочин [202.126.89.72] 2023-05-09 20:28:30

энэ шаабар Баабараа одоо болио зөнөсөн өвгөн

эмч [202.9.40.237] 2023-05-09 17:42:28

энэ заваан амьтан нүүрний арьсаа арчлахад яадаг байнаа аа .

ЗОЧИН [202.126.89.140] 2023-05-08 09:57:50

ЭНЭ БАЛАЙ ЗӨНӨГ ӨВГӨН ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЭД Ч БОДЦЫН ИХ ЗӨНӨЖЭЭ ХӨӨРХИЙ ДАНДАА МОНГОЛЫН ЭСРЭГ ЮМ ХУЦАХ ЮМ.

зочин [103.111.68.3] 2023-05-08 08:15:52

зөв талаас нь харвал маш яаралтай шинэчлэх хэрэгтэй буруу талаас харвал хүчирхийлэл нь дэндсэн юу ч мэдэхгүй 12 - р анги төгссөн эцэг эхээ зодоход бэлэн ийм залуус төрийн хувцас өмссөн хөөрүү залуус байна .Эдгээр залуусын буруу гэж байхгүй Өнөөдөрийг хүртэл төр барьж байсан хүмүүсийн маш ТОМ алдаатай бодлого Манай ард түмэн ах захаа мэддэг ЦАГДААТАЙ ЦАГДААГҮЙ ахмад хүнээ сонсодог ийм л бурханлаг АРД ТҮМЭН ШҮҮ .Сүүлийн 30 ГАРУЙ жил маш огцом өөрчлөлтөнд орсон зальтай луйварчин худлаа ярьдаг хүмүүс МАШ ИХ болсонтой бас болоогүй тэдгээр хүмүүс ичих нүүр гэж байхгүй ТӨР БАРИАД ХУДЛАА ХИЙ ЮМ ЯРЬЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ одоо хар улс орон өрөнд баригдсан хүн хүндээ итгэхээ болсон УЛС ТӨРЧИД НЬ улсаа зараад далдуур ард иргэдээсээ ичдэг ийм л бурангуй тогтолцоо явж байна даа.

Зочин [202.21.108.27] 2023-05-05 06:21:17

2003 ond en nuhuriin ugeer tsagdaag oron nutagt ugsun bol odoo yag amerik shig uur uur zohitsuulalttai, alaltssan buudaltssan, neg negteigee zurchildsun hezee hezeegui hagalan butrah bolson tiim l nuhtsultei baih bailaa daa. Zaa Bayan-Ulgiid bol buur aimar yum boloh baij. Iim l horlontoi gar daa Baabar gej

Зочин [192.82.72.8] 2023-05-03 12:16:49

юмны учир начрыг л тайлбарлаж зөв талаас нь болгох тухай л ярьсан байна баабар, юу нь буруу гэж?????????????

Зочин [95.214.234.103] 2023-05-02 18:03:55

Нүүр шигээ новшийн сэтгэлтэй хүн дээ. Энэ хүн, АН 2 барууны гар хөл болоод удаж байна до. Эднүүс төрд гарвал монгол гэх юм үгүй болж гомо, лесби, педофил, трансжендерээр монгол дүүрч барууны янхны газар болох байх да

Зочин [202.21.108.34] 2023-05-02 17:03:49

Baruunii gar hul bolson hulgaich gedeg ni unen dee. Zaluu uyeiin oyuniig horduulagch novsh

Зочин [124.158.69.17] 2023-05-01 14:56:00

Hovguud hicheelee nomoo sain hiihgui bol tsagdaa bolood amitand ad uzegdeed, hulgaich nariin buunii nohoi bolood duusna shuu

Тийм шүү. [64.119.22.70] 2023-05-01 22:44:17

Харин тийм ээ!

Эртний Грекээс гарсан нэр томъёо Монголын цагдаан сэргийлэхэд хамаарах уу? [64.119.22.70] 2023-05-01 12:27:42

Ер нь "цагдан сэргийлэх" гэдэг үгнийхээ утгыг бодооч. "Timely prevention" буюу "Предупредить вовремя" гэж жинхэнэ утгаар нь орчуулна. Энд Полис, Милицийн ямарч шууд холбоо байхгүй. Полис гэдэг нь Эртний Грект хот-улсууд байхад ХОТ-ыг хэлдэг байсан. Ж-нь орчин үед Индианаполис, Мариуполь гэсэн хотууд байна. Мөн "Политика" гэж хотын УЛС ТӨРИЙН АМЬДРАЛЫГ хэлдэг байж. Тэгээд Грекийн хот доторх хэв журмын сахиулдаг хүчийг ПОЛИС гэж нэрлэдэг байсан. Үүнийг байнгын цэрэгжсэн хүчээр хийдэг байж. Энэ бол түүхийн хичээл дээр үзсэн зүйл. Харин милиц гэдэг нь АРД ИРГЭДЭЭС бүрдсэн хүчээр полицийн үүргийг гүйцэтгэх хэлбэр. Манайхаар бол Ардын эргүүл-эрхүү хүчин юмдаа.

Зочин [203.23.199.221] 2023-05-01 11:57:29

Энэ эмх цэгцгүй, замбараагүй, бүдүүлэг замын хөдөлгөөнийг цагдаа дийлхээ өнгөрсөн байхө. Замын хөдөлгөөний дүрмийг хуульчлахгүй бол ХЭНЭГГҮЙ ЗАН нэртэй бүдүүлэг авирыг хэзээч дийлэхгүй дээ.

Зочин [192.82.76.117] 2023-05-01 10:51:13

Үнэнийг хэлсэн байна . Үнэн үн хэлсэн хүнд хүн өштэй гэж үхэр унасан хүнд нохой өштэй гэж.

Зочин [64.119.21.171] 2023-05-01 11:52:11

МАН л цагдааг өөртөө маш сайн ажиллуулдаг.36.000 иргэнээ ногоон малгайтангуудаар хядуулчихсан МАН төр засгийн сэнтийд суух бүү хэл хумхийн тоос болчихсон байх естой.

ЗОЧИН [202.126.88.116] 2023-05-01 10:09:29

ЗӨНӨГ АНУ-ЫН ГАР БОЛСОН ХУЛГАЙЧ БҮҮ ХУЦМОЙ, ХУРДАН ХАДАН ГЭРТЭЭ ОЧИЖ ДАЛД ОР

Зочин [202.21.120.102] 2023-05-05 09:48:05

ene hun niigemd heregtei harin cham shig omkhii kommunizmiin amidaaraa yalzarsan zonoguud bol odoo mongold yamarch hereg alga. archaagui adgiin arikhchin hun sugnuud.

mn [192.82.72.8] 2023-05-03 12:18:32

юмны учир начрыг нь л тайбарлаж аль болох зөв талаас нь хандацгаая л гэсэн юм бишүү, юу нь буруу гэж???????????


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.