ДАРЬ.СҮХБААТАР: НАМАЙГ УЛС ТӨРИЙН ХЭРЭГТ ГӨРДӨЖ 40 ЖИЛИЙН ДАРАА ЦАГААТГАЛАА

Aдмин / Нийгэм

Ардчилсан хувьсгал, Монголын Ардчилсан Холбоог үндэслэгчдийн нэг Дарь.Сүхбаатарыг 1984 онд Германы Карл Марксийн Их сургуульд суралцаж байх үеэр улс төрийн хэрэгт хэлмэгдүүлэн БНМАУ-ын элчин сайдын 17-р тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн барилга трестэд “шаварчин”-аар нутаг зааж шийтгэснийг 40 жилийн дараа буюу 2023 оны 1-р сард Монгол Улсын Дээд Шүүхийн 00175 дугаартай шийдвэрээр цагаатгажээ.

Энэ талаар Дарь.Сүхбаатар гуайгаар өөрөөс нь тодрууллаа.

  • Таныг яалаа гэж шийтгэж байсан юм бэ?
  • Германд оюутан байхад 1984 онд БНМАУын НАХЯ-наас намайг Германд сурдаг Монгол аспирантур, оюутнуудыг тагнах тушаал өгөөд би зөвшөөрөөгүй юм. Тэр үед бүгд л Монголд өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэйг ярьдаг байлаа. Хариуд нь НАХЯ, ЭСЯ намайг олон өдөр хичээл тасалдаг, архи тамхи хэрэглэдэг, зодоон хийж хөлөө хугалсан... гэж гүтгээд сургуулиас хөөлгөх, хичээлд явуулахгүй байх шийдвэр гаргаж зуныхаа амралтаар ирээд байхад минь Баян-Өлгий аймагт шаварчнаар нутаг зааж шийтгэж байв. Би Баян-Өлгий явахгүй цэрэгт мордсон ч тэндээсээ баригдаж барилгын конторт ажилласан юм.
  • Гэр орныхон, аав ээж, нутаг усныхан чинь яаж хүлээж авсан бэ?
  • Нүүр хийх газаргүй л болсон л доо. Сайдын өрөөний үүдийг хоёр сар сахихад юм юм л бодогдож байлаа. Манай сум хэдий том ч “Өнөөх Дарьсүрэн жолоочийн хүү нь Германы сургуулиаасаа хөөгдөж гэнэ...” гэж ирээд л ярьсан. Аав ээж минь хүний нүүр харахад хэцүү. Аав минь хүртэл надад нүүр өгөхгүй нэлээд удсан юм. Намайг мэддэг манай сургуулийн захирал, ойр дотны хүмүүс ямар ч байсан хэрэг хийгээгүй мэдэх ч баримт байхгүй, би өөрөө “ тэгээгүй” гэхээс өөр нотолгоогүй... Одоо энийг ярихаар инээдэмтэй ч тэр үед хүнд байлаа шүү дээ. 1986 онд Миний сурч байсан сургууль руу шүүхийн шугамаар миний тухай баримтуудыг буюу ямар сурч байсан? Сурч байсан нь үнэн үү? Ямар нэг сахилга хариуцлагын зөрчил гаргаж байсан уу? Гэх мэтийн асуудал тавиад сургууль маань намайг үнэн зөвөөр ямар нэг зөрчилгүй, сургуульдаа онц сайн сурч байсныг нотлоод зогсохгүй намайг яасныг сураглаж, нэхсэн. Гэтэл хоёр жилийн хугацаанд сургууль руу намайг амьд үхсэн эсэхийг ч дуулгаагүй байгаа юм. Германы К.Марксийн нэрэмжит их сургууль маань миний өрөөг цоожлоод эд зүйл, өвлийн хувцас, ном бичиг хэрэгслийг маань 2 жил хадгалсан байдаг юм.
  • Та Германд Монгол оюутнуудын эвлэлийн үүрийн дарга байсан гэлээ. Мэдээж хичээл сурлага, сахилга хариуцлага бүхнээрээ манлайлагч л дарга болдог байсан байлгүй?
  • Мэдээж арай дөнгүүр нь энэ ажлыг хийнэ л дээ. Гол нь социалист чиг баримжааг шүүмжилсэн, өөрчлөлт шинэчлэлт ярьсан оюутнуудыг тагнан туршиж мэдээллээгүй учраас л ийм байдалд хүргэж байгаа юм. Гурван жилийн турш заасан газарт нь ажиллаад арай гэж “...дотооддоо сурч болно” гэсэн зөвшөөрөл авахад л аав маань арай гэж үнэмшиж арай ч сургуулиаасаа өөрөө хөөгдөөгүй юм байна гэдэгт итгэсэн л дээ. Би гурван жилийн дараа дөнгөж 2р курстээ суралцах эрх авч байхад Германд сурч байсан манай найзууд төгсөөд ирцгээсэн дээ.

1989 оны 12 сарын 16-ны өдөр МоАХ-ны анхны цуглаан болохоос 2 хоногийн өмнө МУБИС-ын оюутан ДарьСүхбаатар Санжаасүрэнгийн Зоригийн нөхөддөө танилцуулж түүнийн “Ерөнхий зохицуулагч”-д нэр дэвшүүлж байсныг өдгөө нөхөд нь дурсдаг.

Өөрийнхөө үзэл бодол, байр суурь, чиг шугамаа алдахгүй ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцлээ дуусгаагүй хурандаа ДарьСүхбаатарын тухай түүнийн анд нөхөр ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт ийнхүү бичиж үлдээжээ.

Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл буюу эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Чингүнжавын өлгий нутагт өсөж торнисон аавын хүүгээс гадна үнэн үг, шударга зангаараа баруун таван аймагтаа алдартай, насаараа тээврийн жолоо мушгисан Дарьсүрэн гуайн ууган хүү болохоор агуу үйл хэрэгт нь герман боловсролоос гадна гол нь түүний аав ээж удам судар, мах цусан дахь монгол эх оронч ген нь ч нөлөөлсөн байх.

Дарь Сүхбаатар нь ерээд оны ардчилсан хувьсгалаас хойш албан тушаал хөөцөлдөж алдар цол гуйж гоншигонолгүй, ганцаардсан чоно шиг явсан хорин жилийн хугацаандаа гараа хумхиад зүгээр суусангүй, тэрээр 1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаль дэлхийгээ эрхэмлэх монгол уламжлалт үйл хэргийг өрнүүлэх, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн Соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх зэргээр монголын үндэсний ардчиллын суурь, үнэт зүйлд жинтэй хувь нэмрээ оруулсан юм.

Харин ажил төрөлгүй олон жил явсан түүнд ардчилалын хорин жилийн ойн босгон дээр ерөнхийлөгч Баттулга сайд байхдаа ардчилалд оруулсан хувь нэмэр, андын журмыг санаж ардчилсан холбооны ерөнхийлөгчийнхөө хувьд ч ажилтай болгож өгөхөд нь итгэлийг зүтгэлээр гэгчээр хоёргүй сэтгэлээр Онцгой байдал, Стандарт хэмжил зүй зэрэг төрийн албанд тав зургаан жил чин шударгаар чадлынхаа хирээр зүтгэжээ.

Ардчиллын галыг асааж, анхны арвангуравт Андгай тангараг гэдгийг анх сонордуулж, амин хувиа хичээлгүй ард түмэн эх орныхоо төлөө чин шударгаар зүтгэж яваа Бат-Үүлээс ч өмнө баатар болох ёстой Дарь Сүхбаатар шиг цөс ихт охид хөвгүүдээ монгол түмэн мянган өдөр хайрлаж гамнаж бас харамнаж байваас тэд нэг л өдөр улс үндэстнийхээ төлөө үйл хэргээ гүйцээн, үүнийхээ төлөө юу ч хийээс буцахгүй амиа өгөхөд ч бэлэн байдаг.


Сэтгэгдэл

Зочин [124.158.68.217] 2023-05-17 18:21:55

Дарь. Сүхбаатар гэх жинхэнэ поп этгээд соц нийгмийн үед сургуулиас хөөгдөнө гэдэг бол маш их дутагдал гаргасан л гэсэн үг дээ. Түүнээс зүгээр онц сурч байсан хүнийг сургуулиас хөөдөггүй байсан шдээ. Харин гадаадад онц сурсан хүн их л нэр хүндтэй байдаг байсан. Миний хувьд орост дээд сургуулийг алтан медальтай төгсөж ирээд салбарын сайдын тушаалаар 100 төгрөгөөр шагнуулаад дээр нь хаана ямар албан тушаалд ажиллахаа ч өөрөө сонгох эрх олгож байсан даа. Соц. Ниыгэм маань тийм л гоё байж дээ.

ЮУ БИЧЭЭД БАЙНАА [202.179.27.28] 2023-05-17 09:37:47

ЮҮҮ БИЧЭЭД БАЙНАА... ШУДРАГА ДАРЬ ГУЙГАА ЮҮ ...

Bi [192.251.0.222] 2023-05-17 06:18:00

Ekatrina get out of here.We don’t need ruzzians here!!!

Зочин [66.181.160.24] 2023-05-16 21:20:53

ГҮЙЦЭТГЭЛ л ...

Екатерина Игоревна [37.46.122.93] 2023-05-16 19:45:45

Здравствуйте! Хотел бы сделать заказ в вашей компании. Ранее разговаривал с менеджером, но пишу в нерабочее время, чтобы не забыть это сделать днем. Спасибо. Номер для связи +79151790357

123 [202.55.191.194] 2023-05-16 18:13:17

хэзээ нэг өдөр үнэн илэрч Дарь Сүхбаатар ямар гавьяа байгуулсан нь тодрох болноо

Зочин [66.181.160.47] 2023-05-16 15:52:57

Өөрөө бичжээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.