Нийслэл хотод угсарсан 84 кранд үзлэг шалгалт хийлээ

Aдмин / Нийгэм

Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар удаан ажиллаагүй өргөх байгууламжуудад төлөвлөгөөт бус үзлэг шалгалт хийж байна. БХБЯ-ны 2023 оны гуравдугаар сарын 16 ны өдрийн А/242 тоот захирамжийн дагуу Нийслэл хотын хэмжээнд барилгын талбайд угсрагдсан 276 цамхагт кранаас 84 кранд үзлэг шалгалт хийгээд байна.

Шалгалтад хамрагдсан 53 аж ахуйн нэгж байгууллагын 84 кранаас 16 кран ашиглах зөвшөөрөл байхгүй, 7 кран зогссон, 3 кран удаан хугацаанд ашиглагдаагүй зөрчлүүд илэрлээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын урчуудын эвлэл ТББ-ын захиалгатай орон сууцны 16 давхар барилгад 2015 онд угсарсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 4 тонны даацтай цамхагт краны техникийн байдалд холбогдох албаныхныг байлцуулан шалгалт хийхэд тус краныг 2015 оноос хойш ажиллуулаагүй зогсоосон, краны суурийн метал хийцэд зэврэлтээс сэргийлж хамгаалах арга хэмжээ аваагүй, ээлжит үзлэг магадлал хийгдээгүй зөрчлүүд илэрлээ.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 8 албан шаардлага, 13 дүгнэлт, 32 зөвлөмж мэдэгдэл хүргүүлж холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллав. Үүнд цамхагт кранд тавигдах аюулгүй байдлын шаардлага, норм нормативыг баримтлаагүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд болзошгүй аюул учруулах эрсдэлтэй байгаа гурван краныг буулгах хугацаатай албан даалгаварыг өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд 19145 өргөх байгууламж бүртгэлтэй байна.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.