Дэлхийн дулаарал анх удаа цельсийн 1,5 градусын заагийг давах эрсдэлтэй байна

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Хүлэмжийн хий болон Эль-Ниньо урсгалын давхар нөлөөгөөр агаарын температур огцом нэмэгдэх эрсдэл тулгарчээ. Улмаар ойрын таван жилийн туршид, ажиглалт явуулсан түүхэн дэх хамгийн их халалт нүүрлэж байгааг НҮБ-аас анхаарууллаа.

Улмаар 2027 оноос өмнө дэлхийн агаарын температурын өсөлтийг цельсийн 1,5 градус дотор барих зорилт “эвдэгдэх” магадлал анх удаа тун өндөрсөж ирснийг Дэлхийн цаг уурын байгууллага өчигдөр мэдэгджээ. 2023-2027 оны хооронд дэлхийн гадарга орчим агаарын дундаж температур аж үйлдвэржилтээс өмнөх үеийнхээс доод тал нь нэг жил цельсийн 1,5 градусаас давах магадлал 66 хувь байна. Мөн ирэх 5 жил бүхэлдээ эсвэл аль нэг жил нь түүхэнд хамгийн их халах магадлал 98 хувьтай байгаа тооцоолол гарчээ. Гэхдээ энэ нь, “дэлхийн агаарын температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1,5 цельсийн градусаас хэтрүүлэхгүй байх тухай, 2015 оны Парисын хэлэлцээрээр тогтоосон хязгаар цаашид бүрмөсөн “эвдэгдэнэ” гэсэн үг биш.

Ямартай ч хойшдоо энэ зааг хязгаараас давж хэт халах тохиолдлын тоо давтамж хэсэг зуур нэмэгдэж болзошгүй гэдэг түгшүүрийн харангыг Дэлхийн цаг уурын байгууллага дэлдэж байгаа хэрэг” гэж эдний тайланд дурджээ. Ойрын хэдэн сарын хугацаанд бүрэлдэх Эль-Ниньо цаг агаарын хэв шинж энд гол нөлөөтэй байх төлөвийг Дэлхийн цаг уурын байгууллага тогтоожээ.

Сүүлийн гурван жил үргэлжилж энэ оны 3-р сард дууссан Ла-Ниньо урсгалын сэрүүн уур, дэлхийн дулаарал нэмэгдэх эрчмийг сааруулж байжээ. Гэвч Эль-Ниньо байгалийн үзэгдлийн нөлөөгөөр халуун орны бүс дэх Номхон далайн ус өөрийн дээрх агаар мандлын давхаргыг халааснаар дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэх магадлалтай байна. Энэ нь хүмүүсийн буруутай үйлдлээс шалтгаалсан дэлхийн дулааралтай хавсраад хэр өргөн цар хүрээ хамрахыг таашгүй. Үүнээс үүдээд хүн ардын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, байгаль орчинд ихээхэн урхаг нөлөө учирч болзошгүй учир бид бэлтгэлтэй байх учиртай” гэж Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.44] 2023-05-19 09:59:25

за мэдэхгүй ээ монголд бол улам л хүйтрээд байх шиг

Зочин [66.181.160.11] 2023-05-19 22:38:10

Гэрт Цас. Хайлуулаад гал түлэхээр гэр хүйтэн болдог доо хойд мөсөн далай хайлаад тэрний хүйтэн урсгал зун болохоор орж ирээд зундаа сэрүүн өвөл дулаахан байгаад байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.