Ядуу ард түмний яран дээр нэмэгдэх шарх буюу өр зээл, татвар, үнийн өсөлт

Aдмин / Нийгэм

Эдийн засгиийн тоо дурьдахаас илүү өрх гэр бүл, аж ахуй нэгж, хувь хүмүүст төрийн түшмэдүүдийн залхаг хариуцлага муутай байдал хэрхэн нөлөөлж байгааг бодитоор авч үзвэл.

Нэгэн зүйл. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүйн жишээ буюу хуримтлал гэдгийг мартах хөөрхий монголчууд.

Тооцоолол судалгааны хорооныхон эрх мэдэлтнүүдэд тааруулах, басхүү бодит байдлыг баримжаалах хоёрын завсарт бөөрөнхийлөгдсөн тооноос харахад л 900 мянган өрх айл өр зээлийн дарамтад орж, зарим нь гэр оронгүйчүүдийн эгнээнд шилжиж танил талтай, дөнгүүр нь гадагшаа харлаж мөнгө олохоор талийх. Арга ч үгүй биз. Харийн оронд хөдөлмөрийн үнэлэмж нь нэг өдөр л зүтгээд Монголд сар ажиллаад олдог мөнгийг гар дээрээ авч болж байхад амьдрахын тулд гадагшаа зугталгүй яахав. Харин зарлагаа нөхөх нь ялын тогтоолоос хэцүү санагдах монголчуудад өрхийн амьжиргаагаа л чирэхээс хуримтлал үүсгэх эрх байхгүй.

Нэгэн зүйл. Ядуурлын нөлөө зэрлэгшил, сэтгэцийн өөрчлөлт, өвчлөл, архидалт, самуурал.

Хүүхэд хүчирхийлүүлж, хүмүүс нэгнийхээ амийг хөнөөх бараг жирийн үзэгдэл шиг боллоо. Өдөр бүр шахуу мэдээллийн сувгуудаар хүчирхийллийн жишээ гарсаар сүүлдээ хирдхийхээ болих нь даанч харамсам. Хэчнээн олон бяцхан үрс хөх толботой төрснийхөө горыг гэрийн мухарт чичрэн амсаж суугаа вэ? Зав гарвал хэрэлдэж, завсар гарвал хулгайлах түшмэдүүд нэгийг ухаарч хоёрыг тунгаах ухамсар суухгүй нь уу.

Олон ядуус эмнэлгийн үйлчилгээний мөнгөгүй, даатгал төлөөгүйгээсээ болж эрүүл мэндээрээ хохирч эрдэнэт амиа алдана вэ? Хорд хавдар, хууч өвчлөл, халдвараас шалтгаалан өч төчнөөн хүмүүс ертөнцийн нарыг ахиж үзэхээргүй одоцгоосоор.

Нэгэн зүйл. Амьдралаа аваад явчих сүйхээтэй олон арван бизнес эрхлэгчдийн ажил төрөл бүтэх янзгүй танил тал хайж, төрийн шийдвэрийг хүлээн ангажээ. Орчин бүрдэхгүй л бол шарилж тариад ч ургахгүйн адил авлига хямралын шуурга нүүрлэсэн эх оронд маань баялаг бүтээж, эрүүл бизнес цэцэглэх боломж тун тааруу хэвээр. Энэ бо татвар, хураамж, өр зээлийн бодлого луйврын шинжээр асар том эд хөрөнгө, эрх мэдлийг гартаа атгасан хэдэн аравхан хүний гарт Монголын хувь заяа кармалагдаад хулгай хийсэн хүмүүсийн гэдэс цорой язрах шахаж гэмт хэргийн хавтасшүүхийн ширээн дээр зэвэрсэн хадаас шиг мартагдах.

Нэгэн зүйл. Тал дүүрэн малтай, тариа будаа арвин монголчууд талх махаа, граммлан, дэлгүүрийн өрийн дэвтэрт нэр гарын үсэгээ сар сардаа салгахаа байсан нь гашуун үнэн юм. Төр засаг хоёр гурван жил самуурцгааж сонгуулийн чимээ ойртохоор тогтолцоо өөрчлөн, том хулгайчдыг цээрлүүлэх лут уриагаа хэрэгжүүлэхээ мэдэгдэж өндийсөн ч хад мөргөв үү. Энэ хооронд зах зээлийн бараа бүтээгдэхүүн өнөөдрийнх маргааш хоёр дахин өсөх хэмжээнд хүрчихлээ. Гадны улс орнууд томоохон стратегиа даруй шинэчлэн эл ажилдаа идэвхийлсээр Монголд байгалийн баялаг, балагтай улс төр, баярхуу гишүүд сайд дарга нарыг тойрч эмгэнэл, инээдэм хосолсон драм төгсөхгүй хэвээр.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.24] 2023-05-21 12:50:41

угаасаа кап нийгэм чинь баяжихын төлөө өрсөлдөөн шүү дээ. бүх ард түмэн нь баяжсан капиталист орон байхгүй. цөөн баячууд нь л төрөө удирддаг шүү дээ. бид ганцаараа соц байгуулж чадахгүйгээс хойш яана гэх вэ

power [66.181.160.24] 2023-05-21 12:50:14

угаасаа кап нийгэм чинь баяжихын төлөө өрсөлдөөн шүү дээ. бүх ард түмэн нь баяжсан капиталист орон байхгүй. цөөн баячууд нь л төрөө удирддаг шүү дээ. бид ганцаараа соц байгуулж чадахгүйгээс хойш яана гэх вэ

Зочин [192.82.70.115] 2023-05-20 15:16:02

Ажил хийж амжиргаагаа залгуулж байгаа хэдэн хүний нуруун дээр давхар давхар татвар үүрүүлчихээд хураан авсан улсын төсөв нь эрх мэдэлтний гарын салаагаар орж,элдэв сангаар дамжин зөвхөн тэдэнд зарцуулагдаж байхад улс орны хөгжлийг ярихын ч хэрэггүй болжээ.

Зочин [202.9.46.54] 2023-05-19 21:07:45

Орк монголчуудын гунигт эмгэнэлт амьдрал.

Зочин [202.126.90.8] 2023-05-19 12:54:48

Иим поп Ерөнхии сайдаа дэмжээд байгаа орк ард түмэн хохинээ,та нарын анхаарлыг Хөгжлийн банк,Нүүрс гээд жүжиг тавиад бна,жинхэнэ хулгайч нараа хаацайлаад байгаашдээ,ЗГ юуч хииж бүтээхгүй худлаа шүүр шувуу гэж орилоноор эдийн засаг дээшлэхгүй,дундчууд бүгд улных боллоо

Зочин [202.9.46.54] 2023-05-19 15:45:44

Чи гаслаад яахав дээ. Хэн ч сонгогдоод ямар ч намыг сонгоод монгол хөгжихгүй шдээ. Энэ нийгэм дотор чинь монголын төлөө гурван сая оркийн төлөө санаа зовж байгаа хүмүүс байхгүй.

Зочин [202.126.92.98] 2023-05-19 12:36:14

Ард түмнээ өлсөж үхэхийг хараад байгаан байх даа. Заавал 1 нь өлсөглөнгөөр үхэж байж л арга хэмжээ авах гэж байгаа юм уу

Зочин [202.126.92.98] 2023-05-19 12:35:40

өдөр өдрөөр бүх юмны үнэ өсөөд үнэхээр хэрэг алгаа. Үхрийн мах одоо 30.000 болж байна ингэхээр чаж амьдар гээд байгааг огт ойлгохгүй байна

Зочин [202.131.225.197] 2023-05-19 11:29:43

Халамжаа хас, хүүхдийн мөнгийг зогсоо. Мөнгө хэвлэж халамж тарааж байгаагаас болоод төгрөг чинь цаас боллоо. Нүүрсээ олигтойхон зарж чадахгүй байгаагаас болоод доллар хаданд гарлаа. Ийм л хоёр шалтгаантай.

ҮГҮЙ ШҮҮ, САНГУУДЫН ДЭЭРМИЙГ ЗОГСОО [202.131.248.198] 2023-05-19 15:59:33

ТАТВАР, САНГУУДЫГ ДЭЭРЭМДЭЖ, ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАЖ АМТАШСАН УЛСТӨРЧДИЙГ ДАХИН БҮҮ СОНГО

Зочин [202.9.46.54] 2023-05-19 12:00:19

Орк монголчуудын 90% нь хоёр нүүртэй хуурамч хүмүүс.

Зочин [202.9.47.6] 2023-05-19 09:51:23

Эзэнгүй төрийн эмэгнэл ,МАН, АН худалч хулгайч ард түмэн ул болсон


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.