Жолооч нар товчоодоор нэвтэрсэн цахим төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд байна.Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжснаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг л иргэд ухамсараараа төлсөн байдалтай байна.

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл иргэдийн ярьж заншснаар хот, орон нутгийн замруу орж гарах товчоогоор нэвтэрхэд суудлын тэрэг 1000 төгрөг төлдөг байсан бол үүнийг бэлнээр авахаа больж таны авто машины дугаараар нэхэмжлэх үүсгэн дараа цахимаар төлөх боломжтой болгосон. Эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан бөгөөд ингэснээр иргэд орон нутгийн замд товчоод дээр саатахгүй зорчих, хүнд суртал чирэгдэл арилах нөхцөл бүрдсэн билээ. Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунт зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэнд саадгүй нэвтэрч байна.

Жил бүрийн сар шинэ, улсын баяр наадмаар товчоодыг тойрсон түгжрэл жолооч зорчигчдыг багагүй бухимдуулдаг байсан. Ердийн үед Улаанбаатар- Орон нутгийн орох гарах хөдөлгөөнд 18-20 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутамд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж 100 мянгад хүрдэг.Тэгвэл төлбөр авах цэгүүд цахимжиж жолооч нар сааталгүй нэвтэрдэг болсноор энэ байдал үндсэндээ цэгцэрч байна.

Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний нэхэмжлэхээ roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь И-Баримт аппликешнээр хялбар бүртгэл гэсэн хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр цаашид төлбөр төлөхгүй, НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломжтой юм. Цаашлаад банкны аппликешн бусад төлбөрийн шийдлийг цахим системд холбох зэрэг арчлалт хөгжүүлэлтийн ажил тасралтгүй явагдана гэдгийг албаныхан онцолж байна.

Зам тээврийн хөгжлийн яам, зам тээврийн хөгжлийн төвөөс иргэддээ хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод үйлчлэх зорилгоор цахим шилжилтийг эрчимтэй өрнүүлж байна. Харин цахим шилжилтийг амжилттай нутагшуулахад иргэдийн ухамсар, оролцоо юу юунаас илүү чухал юм. Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахим болсноор түүнийг тойрсон хардалт, авлига хүнд суртлын асуудлууд нэг мөр цэгцэрч орлогын алдалт багасна. Түүний хэрээр зам засвар, арчлалтын ажил, цаг хугацаандаа түргэн шуурхай санхүүжих боломжтой болох юм. Өнгөрсөн оны мөн үед Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд байна. Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжснаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг л иргэд ухамсараараа төлсөн байдалтай байна.

Харин төлбөр авах цэгийн гадаа гэр, зуслан, ажлын байр нь байдаг иргэдийн хувьд өдөр тутам төлбөр төлөх нь хүндрэлтэй. Зам тээврийн сайдын тушаалаар эдгээр иргэн, аж ахуй нэгжийг цагаан жагсаалтанд хамруулдаг.

Төр засаг ямар ч сайн шийдвэр гаргаад иргэд дэмжихгүй бол үр дүнд хүрэхгүй. Иймээс жолооч нар үүргээ ухамсарлаж цахим төлбөрөө цагт нь төлөх нь чухал юм.

Цаашид улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажил өрнөнө. Харин иргэд маань цахим шилжилтийг дэмжиж цаг хугацаанд нь төлбөрөө төлж хамтдаа хүнд суртал, чирэгдлийг арилгах уу? эсвэл бэлэн мөнгө галын хайчтай хуучин үерүүгээ буцах уу? гэдгийг шийдэх юм.

Манай Улс дэлхийн бусад улстай харьцуулахад энэ төрлийн төлбөр 5-10 дахин бага. Олон улсад 100 км тутамд төлбөр хураах цэгүүд байдаг бол Монгол Улсад 300 км тутамд 1 удаа төлбөр хурааж байна.

Хот хөдөөгийн замд хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэн тухайн замыг мянганы нэг миллметрээр ч болтугай элэгдүүлж байдаг. Энэ элэгдлийг засаж, цаг тухайд нь замаа арчлахад энэхүү төлбөр зарцуулагддаг. Харин шинэ зам тавих асуудлыг улсын төсөв бусад эх үүсвэрээр шийддэг. Иргэд зам барих, баригдсан замын арчилгаа цэвэрлэгээг хооронд нь хольж хутган андуурах нь бишгүй. Улсын хэмжээнд хуримтуулсан товчоодын төлбөрөөр 10 км зам ч барьж хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв


Сэтгэгдэл

zochin [202.126.88.125] 2023-05-22 08:09:49

ard tumen tulj baigaa ta nariin gar huluud ih garch ordog urshuul huleegeed guriitsen kkk

Гал [202.126.90.122] 2023-05-21 01:00:35

2k болцон юм бишүү

баяр [66.181.189.190] 2023-05-20 14:22:09

Замын цагдаагаас ноймер авч цэгцлэхгүй байна. Худлаа мэдээлэл бүй тавь.

Зочин [103.57.93.153] 2023-05-20 13:12:46

Hudulguund oroltsoh erhiig ni l haschihaach dee. Uls turjij tom tom baahaas uur yum medehgui hulhinuud. Uureg hariutslaga gej yum baidag yum shd.

irgen [202.9.40.168] 2023-05-20 09:52:11

Derguuree ih naydaar ideed.buh bolomj hulgai hiigeed.ydarsan ard tumnees gushgeh gazriin tulber.tatvar.shimtgel huraaj tataj avahgui uomgui hulgaichuudaa ta nar muusain bugdiig tselmeegui bol bid 00 d orohdoo hurtel munge tatuulj suuh uom.Gants nomiin san uldeesen hulgaichuud naad tatvar huraamjaa bagasga.

Зочин [66.181.161.197] 2023-05-20 09:44:14

Хөгжил ярих мөртлөө эргэх, эгнээ байр эзлэхдээ дохио өгөхгүй, харийн нутагт очихоор гөлөг болдог Монгол тэнэг занг устгая. Хэнэггүй зан бидэнд хэрэггүй дээ.

Зочин [202.70.34.238] 2023-05-22 07:53:39

Тийм андаа, Монголчууд бид энэ нэг бүдүүлэг эргүү зангаа татах хэрэгтэй.

Зочин [66.181.161.187] 2023-05-20 00:27:57

Gertee suuj bsan towchoogoor garsan geed nehemjleh irsen shuu

Иргэн [203.91.115.47] 2023-05-19 23:41:41

Ямарч тооцоогуй юм худалаа яриад байна бух юмыг яг баримттай Рь

Иргэн [103.212.116.11] 2023-05-19 22:12:37

УИХ-ын гишүүд, сайд нарынхаа хэдэн тэрбум , их наядын хулгайг эхлэж шийдчихээд ядарсан ард түмнээсээ мөнгө нэх дээ.

Zochin [192.82.73.52] 2023-05-19 18:09:43

Application nevtruul tegeed teriigee tsengeledeg bolgo. Monpay shig tegeed terneesee shuud tatdag bolchihod asuudalgui bolno.

Мгл [192.82.75.72] 2023-05-19 16:30:03

Төлчихөөд байхад Емонголиа-аар нэхээд тэнэгтээд бх юм. Наад цахимныхаа учрыг олмоор бна аа.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.