Ө.НАСАН-ОЧИР: СӨХ ГЭХ НЭРИЙН АРД ТОМ СҮЛЖЭЭ ЛУЙВАР ЯВДАГ БОЛЖЭЭ
-Үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзаад шүүхэд дуудагджээ-
Барилгын компаниуд байр ашиглалтад оруулахдаа СӨХ-нд нь төлөөллийн хүнээ оруулж оршин суугчдаас сар бүр мөнгө татах явдал түгээмэл болжээ. Үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөрийг өгөхгүй тохиолдолд шууд шүүхийн байгууллагад хандаж албадан гаргуулдаг юм байна.
Өөрөөр хэлбэл орцоо цэвэрлэхээс өгсүүлээд наад захын үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзвал шүүхийн хаалга татах тохиолдол түгээмэл болж. Энэ талаар ХУД-ийн иргэн Ө.Насан-Очиртой ярилцлаа. Тэрбээр СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсанаар шүүхэд дуудагджээ.
-СӨХ гэдэг иргэдийн мөнгийг шулдаг газар болсон гэх байр суурийг илэрхийлж байна. Ингэхдээ хуулийн байгууллагаар сүрдүүлдэг гэх юм. Таны тухайд СӨХ-той шүүхийн маргаан үүсгэсэн. Маргаан гарах үндэслэл нь юу байв?
-СӨХ гэх нэрийн ард том сүлжээ луйвар явдаг болсон. СӨХ гэх нэрээр орон сууцанд амьдардаг айл бүрээс мөнгө татаж хагартлаа баяждаг болсон байна. Энд би “Баяжих” гэх СӨХ-ны жишээг л онцлоод хэлье.
Манай хотхон 2015 онд ашиглалтад орсон. Анх байранд орохдоо ч СӨХ гэх мэт асуудалд нь нэг их ач холбогдол өгөөгүй. Чанарыг нь шалгаад л шил толь болсон хачин гоё хоёр өрөө шинэ байранд орлоо. Гэтэл СӨХ гэх нэрээр сар бүр 60-70 мянган төгрөг өрх бүрээс татах болсон. Мкв-таасаа шалтгаалаад өөр өөр. Энэ төлбөрийг хэн яаж тогтоосон талаар СӨХ-оос асуухад “Оршин суугчдаас санал авсан” гэх бүдэг мэдээллээс өөр юм хэлдэггүй. Лавлаад асуухад төвөгшөөгөөд тоймтой юм хэлдэггүй байлаа. Ингэж яваад байсхийгээд л “гадна хашааны хаалга солино”, “зөвхөн оршин суугчид үйлчлүүлэх лифтний чип авна”, “орцны хаалганд чип худалдаж ав” гэх мэтээр айл бүрээс мөнгө татна. Энэ бүрийн зардлаа оршин суугчдадаа огт тайлагнахгүй. Наад захын ариун цэвэр орцоо огт угаахгүй. Ингээд хувийн зүгээс шаардлага тавихад Удирдах зөвлөл гэх нөхөд зохион байгуулалттайгаар над руу дайрч байгаа юм. Ингээд би СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсан.
Жил хүрэхгүй хугацаанд л надад сая гаруй төгрөгийн өр бодогдсон байлаа. Тусдаа алданги ч бодогдсон байсан. Хууль эрх зүйн ямар үндэслэлд тулгуурлаж алданги бодсоныг нь би ойлгоогүй. Ингээд л шүүхэд дуудагдсан. Очоод танилцахад оршин суугчдыг төлөөлж нэг нөхөр гарын үсэг зураад гэрээ байгуулчихсан байсан. Үүнд үндэслээд л буруутгасан байсан. СӨХ талаас хүлээх үүргийг нь харахад огт тийм юм дурдаагүй байгааг нь хараад их гайхсан.
-Энд онцлоод байгаа “Баяжих” гэх СӨХ хэзээ ямар замаар байгуулагдсан юм бэ?
-Яг хэзээ байгуулагдсаныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай хотхоныг ашиглалтад оруулсан компани нь н.Ууганбат гэх нөхрийг “Баяжих” СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан юм билээ. Тэр нөхөр л айл бүрээс мөнгө аваад янз бүр болгоод тайлангаа тавихгүй яваад байдаг. Ашиглалтад оруулсан компани нь ч засвар үйлчилгээгээ огт хайхрахгүй. Төлөөний хүнээ СӨХ-ны удирдах зөвлөлд суулгачихсан болохоор тэр шүү дээ. Дээврийн засвар үйлчилгээ хийх болоход өнөөх н.Ууганбат сураггүй алга болсон. Тухайн үед шаардлага тавихад над руу сүргээрээ дайрсан нөхөд ч бүгд байхгүй болсон. Одоо оршин суугчид бүгд мөнгө нийлүүлж засвараа хийх болж байна. Үүнд засвар үйлчилгээ үзүүлэх СӨХ нь эзэнгүйдсэн.
-Ер нь СӨХ-г хэрхэн байгуулдаг юм бэ. Удирдах зөвлөлийг яаж сонгох вэ?
-Нийт оршин суугчдын гуравны хоёр нь хуралдаж дарга, удирдах зөвлөлөө сонгодог. Хуулийн зохицуулалт нь ийм. Энэ нь хөрсөн дээр огт хэрэгждэггүй хууль. Дурын нөхөр нь очоод л удирдах зөвлөлд ороод айл бүрээс СӨХ-ны төлбөр нэхээд сууж байдаг. Юунд зарцуулснаа тайлагнахгүй. Цэвэрлэгээгээ ч хийдэггүй. Шаардлага тавихад өөдөөс есөн бусаар харааж дайрна. Зохион байгуулалттайгаар. Ингэж төлбөр авч явж байгаад л их засвар орох болоход тал тал тийшээ бутраад алга болчихно. Манайд 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Үүний 90 орчим хувь нь хууль бусаар байгуулагдсан. Мөнгө харсан нөхөд хууль бусаар айл өрх бүрээс мөнгө татаад сууж байдаг. Айл бүрээс татаж байгаа мөнгөний дүнг яаж тогтоов, юунд зарцуулж байна тэр бүхэн маш бүрхэг.
Энэ бүхнийг шаардахад зохион байгуулалттай дайрч давшилна. Үйл ажиллагаанд нь сэтгэл хангалуун бус СӨХ-ны төлбөрөө тушаахгүй бол шүүхэд өгөөд л нэхэмжилдэг. Энэ нь даамжраад Монгол банкны хар данс руу ордог болно гэж байгаа юм. Таны тушааж байгаа мөнгө хаана юунд зарцуулагдаж байгааг СӨХ-ноосоо нэг асуугаарай.
-СӨХ-ны үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьдаг юм бол?
-СӨХ-ны дээд зөвлөл гэж байгууллага бий. Гишүүн СӨХ-оосоо хоёр хувийн татвар аваад сууж байдаг. Эндээс хяналт тавьдаг гэдэг. Сүлжээ болчихсон юм чинь шударга ажиллана гэдэг эргэлзээтэй. Том зургаар нь харахад СӨХ гэдэг улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн бизнес болчихсон. Та бодоод үз дээ. Нэг айлаас хамгийн багадаа сар бүр 50-60 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ганцхан байрнаас л сард хэдэн сая төгрөг босоод ирнэ. Үүнд шунасан нөхөд орон сууцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэргийг эзэнгүйдүүлж байна. СӨХ гэх нэрийн ард хэдэн тэрбум төгрөг хяналтгүй эргэлдэж байна шүү. СӨХ-ны төлбөрөө төлөхгүй бол шүүхдээд авдаг.
-Бусад улс орнуудад үүнийг яаж зохицуулдаг юм бэ?
-СӨХ гэх аманд орсон мөнгөө айлуудаас нэхдэг, өгөхгүй бол шүүхээр дарамталдаг газрыг татан буулгах цаг нь болсон. Гадны улс орнуудад байрны засвар үйлчилгээг салбарын яам нь хариуцдаг. Харуул хамгаалалтыг цагдаа нар нь хариуцна. Манайх шиг байр болгоны гадна хамгаалагчийн хувцас өмссөн нөхөр тамхи татаад зогсож байдаггүй. Хорооны цагдаа нь хариуцдаг. Манайх энэ тогтолцоо руу шилжих цаг нь болсон. Байрны орцоо цэвэрлэдэггүй нөхөд СӨХ-ны төлбөр гээд аманд орсон мөнгөө нэхээд зогсож болохгүй биз дээ.
Сэтгүүлч: О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Энд үнэндээ хэдэн хөдөөний оркууд л байна дөө [59.153.112.169] 2024-05-28 20:00:08
СӨХ байхгүй бол хогондоо дарагдаад хотхон хогын сав болно гэдгийг ойлгохгүй хөдөөний юм уу гэр хорооллын оркууд их хуцацгааж байна аа Та нар өөрсдөө хяналтаа тавих ёстой юм яагаад ажил хийгдэхгүй байна гээд ороод уулзаж мэдээллээ авах ёстой юм хэдэн хувь нь төлбөрөө төлж байна гээд хянаж үзчихээд хуцах хэрэгтэй дээ
Зочин [192.82.83.38] 2023-05-27 11:43:27
2 тал руугаа харсан орцтой нэг дээвэртэй байр байдаг нэг нэг орцоороо нэг нэг баыр гэж байхиим яаж улсын комисс хүлээж авдаг байнаа барилгын компании ах эгч төрсөнгүүд нь сөхиин дарга юу ч хиигээгүй мөнгө авч байсан бна цахилгааны монтаж нь чиидэн хиигээд л шатна барилгын компани нь хүлээлгээд өгчихсөн гээл одо хүртэл гэрэлгүй 16 жил сөх хиисэнгүй оршин суугчид өөрсдөө их хариуцлагатай санаа нэг байх л хэрэгтэй юм бна лээ
Тамаараа [66.181.181.210] 2023-05-25 08:34:54
Сөх гэж байгуулга ах дүүгээрээ нийлж аваад суугчдыг мөнгийг хувааж идэж бгаа нь үэн шүү 10 гаруй жил болоход хийсэн юу ч байхгүй гална пасаарт үай завсар гарсан орц нь үмхий ингэж ажиллаж хүмүүсийн мөнгийг саагад л сууж бгаа шүү татан буулга байрны дээр баахан антен хүний биеэд маш хортой татан буулга
зочин [192.82.70.183] 2023-05-25 01:20:13
засвар үйлчилгээ хариуцсан орон сууцны контор байхад сөх ёстой илүү, илүү. харин сөх- ны цэвэрлэгч нарыг тэр конторт шилжүүлж цалин өгөхөд болно. ажил хийдгүй, сул мөнгө идсэн сөх-ны дарга, байцаагч, нябо нарыг халах нь зүйтэй. оршин суугчид жилдээ 2 удаа санхүүгийн тайлан тавьдаггүй сөх-д мөнгө төлдөггүй юм билээ, тэр нь зөв.
Зочин [124.158.112.2] 2023-05-24 10:23:41
СӨХ-ийн үйл ажиллагааг шилэн болгож, хяналттай болгомоор байна. амандаа орсон хэт өндөр төлбөр нэхэмжилж, дарамталж байна. айл өрхүүдийн төлөөллийн хурлыг яаж хийж, СӨХ байгуулсан нь тодорхойгүй. энэ хүний хэлж байгаа яг үнэн. гайгүй ажиллаж байгаа СӨХ-үүд байгаа л байх. Ихэнх тохиолдолд хууль бус аргаар оршин суугчдаас мөнгө татаж, зарцуулалт нь харагдахгүй байна.
Зочин [203.91.115.39] 2023-05-24 06:55:52
СОХ--хэмээхЛуйвар залиллан хиидэг албан бус монго хуулж заллан хииж байгаа хууль хяналтаар хамгаалуулж байгаа байгуулагыг татан буулгаж Залиллан хииж авсан монгииг ил тодоор шплгуулж буцааж толлуулэх хэрэгтэй байна. Маш яаралтай. Эхлээд --- СОХ-- ииг яаралтай татан Буулгаж байж л шударга ес тогтож , цааш цаашдаа хууль хяналтын байгууллаг шалгахад маш иххялбар болон шуу.
Зочин [122.201.19.99] 2023-05-23 22:59:15
СӨХ-нэртэй луйварын газрыг шалгах цаг болжэээ.Хариуцлагтай сайн шударга хийгээд ывж буй СӨХ-ч байгаа
Зочин 1 СОХ -- хэмээх ЗАЛИНГИИН АЖИЛ ХИИЖ БУЙ ХУМУУС. БООЖ УХЭХ НЭЭ. [203.91.115.52] 2023-05-23 22:32:47
СОХ -- хэмээх ЛУЙВИРЧД УНЭНИИГ ХЭЛСЭНИИ ТОЛЛО ИХ ЭМЗЭГЛЭЖ --- БООЖ УХЭХЭНЭЭ. !!! Битгии боогоод кхээрээ !!!
Зочин 1 СОХ -- хэмээх ЗАЛИНГИИН АЖИЛ ХИИЖ БУЙ ХУМУУС. БООЖ УХЭХ НЭЭ. [203.91.115.52] 2023-05-23 22:32:47
СОХ -- хэмээх ЛУЙВИРЧД УНЭНИИГ ХЭЛСЭНИИ ТОЛЛО ИХ ЭМЗЭГЛЭЖ --- БООЖ УХЭХЭНЭЭ. !!! Битгии боогоод кхээрээ !!!
зочин [150.129.141.34] 2023-05-23 21:11:30
маршал СӨХ-н цэндсүрэн ч даам эмэгтэй шүү . Намайг хэн хэлхэв гэсэн шиг далжиганана . ДАЛАН НАСАНД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ . ХУД-н 17-Р ХОРООНЫ ЦАГДАА ах ЖИГТЭЙХЭН ӨМӨӨРЧ ТЭВДЭХ ЮМ БИЛЭЭ . хууль бусаар бусдаас нэхэх эрхтэй юм гэсэн . ЦЭНДСҮРЭН гуай !
Зочин [103.212.119.75] 2023-05-23 18:31:13
Өө тэгээд л хэрүүл хийж байхаар СӨХөө татан буулгаад л хог новшиндоо дарагдаад л сууцгаагаачээ.
Зочин [122.201.22.221] 2023-05-25 12:35:16
сөх хэрэггүй, нэг цэвэрлэгч 3 хүн тэжээж бна: сөх-ны дарга, байцаагч, нябо. цэвэр лэгч нарыг ОСКонтоорт хамруул, тэгвэл цэвэрлгээний мөнгө бага гарна.
Зочин [150.129.141.166] 2023-05-23 17:31:10
Сөх ямарч хэрэг байхгүй Нэн дариу татан буулгах хэрэгтэй
Зочин [203.91.115.53] 2023-05-23 16:52:43
Оршин суугчидын байраны монгонд -- ямарч оршин суугчидын гарын усэггуй зовшооролгуй шууд компютериин прогграмман оруулаад залилаж авч байгаа нь маш буруу залилангиин аргаар хуч хэрэгллэж луйвардан монго хуулж байна.
Зочин [203.91.115.53] 2023-05-23 16:47:45
Сэтгуулч маш зов унэн шударга сэтгуулч хунии эрх уурэгиин дагуу Монголын ниигэмд ил далд бугишсан бузар булаг зоригтой гаргаж ниитэлсэн баярлалаа бас цаашид яаж ажиллаж болох аргыг нь зааж огсон байна. Зугээр тараах нь шударга маш зов оновчтой таслан зогсоох арга. Хот болгонд Хот тохижуулах газар байна Тог цахилгааны монго авдаг байгуулага нь байна Хэв журам сахиулдаг газар нь байна. Ороосоо --СОХ--- хэмээх луйвар залилангиин байгууллаг хэрэггуй
Зочин [203.91.115.53] 2023-05-23 16:39:52
СОХ---г тарааж оршин суугчидаас айлгаж байж авсан монгииг буцааж эзэнд нь огож энэ бохир уйл ажиллагааг яаралтай таслан зогсооход Авиллагтай тэмцэх газар ,, Шударга орсодоонии байгууллаг шуух хууль хянаналтын байгууллага итэвхтэй унэнч шударга ажиллаж таслан зогсоон гэж найдаж байна !!!
2 [203.91.115.53] 2023-05-23 16:34:45
МОН НЭЭЛТЭЙ СОНСГОЛ ХИИЛГЭЖ МОНГОЛЫН АРД ТУМЭНЭЭС СОХ ХЭМЭЭХ ЛУЙВАРЫН БАЙГУУЛЛАГ --- ОРШИН СУУГЧИДААС ЗАЛЛИАЖ САЙН ДУРААРАА ООРСДОО ЗОХИОЖ ШУУХЭЭР ДАЛАЙЛГАЖ АВСАН МОНГОНИИ ТООЦООГ УНЭН ЗОВ ГАРГАЖ БУЦААЖ ОРШИН СУУГЧИДЭД НЬ ОГ !!!
1 [203.91.115.53] 2023-05-23 16:29:02
Ммонголд ажиллаж байгаа бух сохииг --- АТГ-- т огч шалгуулаад ард тумэнэмнээс луйвардан бшшухээр айлгаж булааж авсан монгииг эзэдээд нь буцааж огуулэх ингээд СОХ-- тарааж Хууль хяналтын байгуулгад бугдииг яаралтай шилжуулж арга хэмжээ ав. Хэрэвээ --ТОР НУДЭТЭЙ БОЛ!!!!!!
Ц [203.91.115.53] 2023-05-23 16:24:08
Шуухээр далайлгалгж монго хуулдэг машин !!!!! Ямар хуулын хяналтгуй сайн дураараа байгуулгагдсан луварчид. Бугдииг тарааж зов гольдролд нь яаралтай оруул !!!!
Зочин [59.153.113.86] 2023-05-24 12:19:31
би мөнгөө төлж байраа авсан,
Zochin [202.55.188.46] 2023-05-23 15:45:29
Төлбөрөө л төл. Үнэгүй нийтийн эзэмшилд машинаа тавьж хогоо хаяж лифьтээр явж болохгүй
Irgen [202.126.90.157] 2023-05-23 14:43:58
Сөх асуудалтай!! Олон сар жилээр тайлан тавьдаггүй ажилаа муу хийдэг!
хариу [103.26.193.162] 2023-05-26 21:07:00
iтийм сөхийг шалгуулах хэрэгтэй, үр дүн гартал бүгдээрээ сөх битгий төл
Зочин [139.5.216.103] 2023-05-23 14:39:45
Энэ дээрмийг яах вэ?
Буурал буурай [103.57.94.90] 2023-05-23 14:36:38
СӨХ тухай ихэнхдээ унтаа байдалд, ямар өглөө 7-8 цагт ажилдаа ирнэ, орой төдөд тарна гэх юм биш явц дундаа л гурилдана. Ер нь СӨХ ийг 2-3 хүнтэй болгож тэд орчны болон орц, давхарын цэвэрлэгээгээ хийнэ: Хариуцсан хэд хэдэн объекттой. Лав л нэг нь зүлэг,цэцэрлэгжүүлэлт, хог хаягдал болон зам талбайг, нөгөө нэг нь гэрэлтүүлэг, хаягжуулалт, хашаажилт.... ахлах хүн нь айлуудын санал хүсэлт, гомдол нэхэмжлэл болон төсөв түүний зарцуулалтыг з/б,...г.м. Эдгээрийн хяналтыг арай өөрөөр хийж дүгнэх хэрэгтэй бна. Үнэлэлт дүгнэлт нь шударга байж гэмээнэ ажил нь урагштай байх болов уу?
irgen [202.9.40.168] 2023-05-23 14:19:08
MUd hamgiin hynaltgui ard tumniig shuldag gazar SEH.Shuneer ashiglaltand orsin bairnuud denduu shunaltai.Huuhdiin togloomiin talbai ch bhgui.mashin tavih ch gazargui.zadgai talbaich bhgui tseverleh orchingui baij unetei.Ashiglaltand orson tsgaas talbain huls gj bugdees ijil avch baij.zasvar uilchilgeendee zartsuulajgui.deer n suugchdaas munge nehdeg.Talbain hulsend tsuglarsan 8.9 jiliin mungenii zartsuulaltiig shalgah estoi.
иргэн [59.153.114.140] 2023-05-23 13:41:54
Сөх ёстой хэрэггүй.Жижүүр цэвэрлэгч байсан ч зөв шаардлага тавьж чадахгүй хэдэн авгай өвгөдын цуглуулга хэрэгү дээ??????!!!!!!! Харин лифт чинь байхад л болно.!!!!!!! ёстой ганц хадаас тэгшлэхгүй юм СӨХ нь !!!!!!!!!!!! тэр дор бүх газар камер байхад л болно доо??????!!!!!!!
Зочин [202.9.40.62] 2023-05-23 19:55:00
Орцоо өөрсдөө гараад угааж чадах уу гадна талбайгаа цэвэрхэн байлгаж чадах уу зарим сөх сайн ажилдаг шүү
Иргэн [103.57.93.149] 2023-05-23 13:26:42
Ю Би сэнтрал СӨХ гээд газар бас эвгүй дээ. Дарга хар авгай бол Ай гөө.
зочин [202.9.40.94] 2023-05-23 12:03:15
яг үнэн сөх гэж ажилгүй мөнгө идэж үнэтэй машин унасан худлаа том ярьж их зан гаргасан тарган авгай нар байдаг нь түмэнтээ үнэн ер нь сөх ийн мөнгийг контор нь шилэн дансаар авч байх нь зөв болно шүү
Зочин [122.201.24.25] 2023-05-23 11:44:03
Идэж уудаг энэ СӨХ гэдэг газрыг хянаж шалгадаг газар байна уу. ТЗ-ын Дэвшил СӨХ шал угаалаа гэж хүртэл рeкламдах болж.
Зочин [59.153.115.233] 2023-05-23 11:26:51
Тийм шүү . Зүгээр л сул мөнгө авч шулж байдаг газар байдаг юм . Хэн ч үүнийг нь хянадаггүй шалгадаггүй нэг ийм хүмүүс байнаа байна .
Зочин [103.10.22.158] 2023-05-23 10:59:57
бас л нэг луйварын газар шүү дээ ямарч хяналтгүй
Ард [66.181.161.37] 2023-05-23 10:45:18
Буман өлзий хотхоны хууль бус байгуулагдсан сөх үнэндээ юм хийхгүй. Тайлан тавихгүй,цэвэрлэгээ ч олигтой хийхгүй.
Иргэн [202.21.108.16] 2023-05-23 10:24:53
Хэн нэгний гар хөл СӨХ хийж бга нь үнэн. Өөрсдөдөө ашигтай хууль батлуулаад сууж бна. Доромжилж чадаж бгаам шүү. Сар болгон айл болгоноос ямар ч үндэслэл бхгүйгээр тогтмол мөнгө сааж амьдрагсад гэж хэлж бно. Энийг зөв гольдролд нь оруулж зохицуулах цаг болсон. СӨх ийн эсрэг босвол маш олон айл өрх хамрагдах бха.
зочин [66.181.161.195] 2023-05-23 10:17:21
маршалын цэндсүрэн ч даам чавганц даа . дархлагдсан ! амандаа орсон тоог оршин суугчдаас нэхнэ өгөхгүй болохоор дүүхэг хохооныхонтой нийлж хавчиж хяхна хүрэлсүх сарангэрэлд хэлнэ гэж томордог .
зочин [66.181.161.195] 2023-05-23 10:13:19
яг үнэн. Маршал СӨХ-н захихал гэх 70 гаран насны цэндсүрэн гэгч эмэгтэй байдаг. тэр хотхоны байруудын 1-р давхаоыг хоолны газар саун , БААР, массаж угаалгын газраар дүүргэж хувьдаа хураамж аван хөлжиж байна . ХУД-н цагдаад хэлэхэд хамгаалж өмөөрдөг
Зочин [202.9.46.4] 2023-05-23 09:56:26
Mash notstoi bga shu ene SUKH geech. Shinechlel heregtei
Иргэн [183.81.170.98] 2023-05-23 09:53:20
Яг бодит үнэнийг ярьсан байна.
ЗОЧИН [202.126.89.248] 2023-05-23 09:40:18
МОНГОЛД АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХИЙГ ҮНЭНДЭЭ Л НУТАГШУУЛЖ ХУЛГАЙЧУУД БҮҮР НЭГ ГАРШСАН БАЙНА ЭНЭ ТОГТОЛЦООГ ХУВЬСГАЛААР Л ЭВДЭХ ЮМ БАЙНА