​ДАМБАДАРЖАЙЛИН ХИЙДИЙГ ТҮҮХ, СОЁЛ, ШАШНЫ ЦОГЦОЛБОР БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцууллаа. Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ.

Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал юм. Тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулсан. Хийдийн лавиран, гэрэлт хөшөө, цогчин дуган зэргийг сэргээн засварлаж байгаагүй, хадгалалт, хамгаалалт муу, зарим барилга эвдэрсэн, шатсан бөгөөд барилгыг сэргээн засварлах шаардлагатай байгаа юм.

Ажлын хэсгийн дүгнэлтээр иргэн Б.Туяа, Монголын Бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж нар нь ямар нэгэн гэрээ хэлцэл, зөвшөөрөлгүйгээр Дамбадаржайлан хийдэд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Миний бие Ажлын хэсэгт орж ажилласан. “Дамбадаржайлан хийд” ТББ хийдийн үйл ажиллагааг сэргээн, одоог хүртэл авч яваа гэж байгаа боловч нэг ч удаа засвар хийлгүй өнөөг хүрсэн.

Энэ хийд бол нийслэлийн өмч, соёлын өвд бүртгэлтэй. Соёлын өвд бүртгэлтэй газар барилга барихдаа заавал зөвшөөрөл авах ёстой байтал НИТХ-аас баталсан тогтоолын дагуу гэсэн нэрээр нэг лам хуучныг сэргээн засварлаж байна гээд цогчин дуган барьсан.

Гандантэгчинлэн хийд, төрийн бус байгууллага, дотор нь үйл ажиллагаа явуулдаг лам нар гээд олон талын өмчийн маргаантай. Хийдийг аав нь охиндоо өвлүүлж өгсөн асуудал хүртэл гарсан” хэмээв. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нийслэл, улсын өмч энэ мэт эзгүйдэж байгаад анхаарал хандуулах цаг болсныг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хийдийн барилга, байгууламжийг албан бусаар ашиглаж байгааг буцаан авч, холбогдох хууль, журмыг мөрдүүлэн ажиллах, хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлж, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын эргэлтэд оруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.129] 2023-05-29 07:25:59

Энэ чинь харин зөв байнадаа эртний түүх соёлын барилга байгууламжийг хэн дуртай нэг нь нэгэндээ өвлүүлэн өгнө гэсэн чинь юу гэсэн үг вэ жинхэнэ ЧОНО БОРООНООР ГЭГЧ БОЛЖЭЭ ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ БЭ. ЭНЭ МЭТИЙН НИЙСЛЭЛ, УЛСЫН ӨМЧӨӨ ЭРГҮҮЛЭН АВАХ НЬ МАШ ЗӨВ . ОВООДОО ЗАЛЬТ ЭТГЭЭДҮҮД ОЛОН АРВАН ЖИЛ АШИГЛАХ НЭРИЙН ДОР БАЛГАС БОЛГОЖЭЭ

Зочин [66.181.178.241] 2023-05-26 12:36:39

Маш зөв дамбадаржаалин хийдийн туяа,касс авгай нар хамтран архидаад байж байдаг газар шүүдээ.Мөн ч олон архичин авгай,архичин лам нартай таарч бөйлаа. ХИЙД дотор ганц хоёрхон өөриймсөг сэтгжлтэй мундаг залуус байдаг тэр нь даанч ГАНЦ хоёроос хэтрэхгүй юм байдаг. Туяа гэдэг архичин шуналтай авгайгаас хийдийг салгаж өөрийсөг сэтгэлтэй Лам нарт өгвөл хамаагүй дээр санагддагаа нуух юун эртний дурсгалт хийдээ тохижуулаад түүх соёл шашны цогцолбор болгох нь хамгийн зөв.Туяа авгай мөн ч олон жил хамаг орлогийг нь хурааж аваад лам нар 15000 төгрөг өгдөг байсан юмшүү сүсэгтэн олон маш их харамсдаг.Сайхөн номтой хүний дээд сайхан залуу лам нар мэр сэр бий архичин Туяа авгай,касс авгай, архичин лам нар холдох хэрэгтэй дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.