Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээжид 2023 оны 05 дугаар сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн одонг гардуулж дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

-Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,

-21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,

-Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртлээ.

Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр ийнхүү алдаршууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, төрийн бодлого гэж үздэгээ илэрхийллээ.

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.122] 2023-05-31 11:31:52

Ингэж баяртай хэрэггүй хог авах нь зөв үү? Тэр олон хүүхдүүдээ авулгүй амьдрах орчин ( утаагүй, зун үмхийгүй) Сугалаагүй орох цэцэрлэг 50 60р нь чихсэн сургууль бус 20 30 хүүхэдтэй сургууль ачаалалгүй багш Эмнэлэгийн булан тохой газраар хэвтүүлэх бус эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих ёсоор нь авах Өвдсөн нэгэнднн хандив хүсэх биш тононг төхөөрөмж авч эмч бэлтгэн эрүүл мэндийн даатгал гээд уг нь шаардмаар юм. Би бүр энийг л ёстой ойлгохгүй юм тэгээд л бүгд ганц шудрага шагнал гээд л... авахгүй харин ичтэл нь гадаа нь жагсаад тэмцмээр санагдах юм

Зочин [203.23.49.170] 2023-05-31 09:09:31

Маасайж мангайтал инээгээл одон гардуулахаас өөр ажилгүй хүн дэ

mglchuud [66.181.185.162] 2023-05-31 08:16:57

odon taraahaa boliochee uls ornoo bodoochee ue n ongorson niigmiin tomor hend heregtei yum be tsaling n nemeed ogvol olon hvn bayarlana daa

Зочин [66.181.161.194] 2023-05-31 08:53:52

Одонтой ээжүүддээ баяр хүргэе монголын үрс маш олон болтугай

Зочин [192.82.83.116] 2023-05-30 21:36:41

1,2,3 хүүхэдтэй ээжүүдэд эхийн алдар 2-р одон, 4-өөс дээш 1-р одон олгодог болох нь шудрага юм

Huz [202.21.107.54] 2023-05-30 19:36:25

Odongoo hotiin duurge burt ochij taraaldaa daraa ni oron nutagruu yavj taraa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.