Хүчирхийлэл, хэрцгийлэл, зэрлэгшил ЯДУУРЛААС үүдэлтэй

Aдмин / Нийгэм

Нийгмийн бүлгүүдийн оюун санааны тогтвортой байдал, хөдөлмөрлөх идэвх сулрах нь сэтгэлзүй, сэтгэцийн асуудлууд араасаа дагуулдаг аж. Гэмт хэрэг зөрчил ямагт архидан согтуурахтай давхацдаг. Харин ажил хийдэггүй, хөдөлмөрлөх ёс суртахуун нь алдагдахад сэтгэлгээ нь дарангуйлагдаж улмаар хажуу хавирганы хүмүүс, гэр бүлээ дарамталж, бусдыг дорд үзэх хандлага нь нэмэгддэг аж. Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг. Хайртай аав нь, хайртай ээжийг нь зодохыг харж өссөн хүүхэд асуудлыг өөрөөр шийдэхийг, хүнийг хайрлахад суралцаж мэдэхгүй. Ялангуяа хүүхдийн бага насандаа авсан сэтгэцийн гэмтэл насан туршид нь дагаж, амьдралд нь хар толбо үлдээдэг. Амьдралд зөндөө л олон ээдрээтэй асуудлууд байдаг, хоёр өөр орчинд төрж, өссөн хүмүүс олон зүйл дээр зөрчилдөх нь ойлгомжтой.

Тэр тохиолдол бүрд өөртөө итгэлгүй, дотогшоо болж өссөн хүн уурлах, архи уухаараа дотроо хуралдсан бухимдлаа хүчирхийллийн аргаар гаргадаг ч юм уу эсвэл маш тогтворгүй, түрэмгий зан авиртай болно. Мөн байнга анхаарлын төвд байлгаж, хэт их эрхлүүлсэн хүүхэд асуудлыг хүчээр шийддэг, өөрийн бодсон санасныг бусдад тулгадаг болох магадлалтай. Хайр, халамж гэдэг бол хоёр урсгалтай байвал зөв.

Гэр бүлийнхэн нь хүүхдээ хайрлаад, хүссэнээр нь байлгаад байхад тэр хүүхэд эргээд гэрийнхнээ, жаахан дүүгээ, аав, ээжийгээ, гэрийн тэжээмэл амьтнаа ч юм уу хайрлаж, халамжилж сурахгүй бол зүгээр л “авагч” болж хувирна. Олон эцэг, эх хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангачхаад оюун санааных нь хэрэгцээг орхигдуулдаг. Хүүхэдтэйгээ ярьдаггүй, хүүхдээ сонсдоггүй, сонголт, шийдвэрийг нь хүндэлдэггүй.

Өөрсдөө дэргэд нь буруу үлгэр дуурайл үзүүлдэг: хорт зуршилд автдаг, худлаа хэлдэг гэх зэргээр. Орчин үед бүр амар болсон, гар утас, компьютерт хүүхдийнхээ хүмүүжлийг даатгаж байна шүү дээ. Гэтэл хүүхдэд аав, ээж нь өөрийг нь сонсох, ойлгох, бодол санааг нь хуваалцах, шийдвэр гаргахад нь туслах л хамгаас чухал байдаг. Хүүхдийг ирээдүйд хариуцлагатай, хүнлэг иргэн болгохын тулд багаас нь бусдыг сонсдог, хүндэлдэг, хайрладаг болгон, биеэрээ үлгэрлэж сургах нь эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, насанд хүрэгсдийн хойшлуулшгүй үүрэг. Энэ бол ямар ч хөрөнгө хүч, орчин нөхцөл шаардахгүй, сэтгэл, цаг гаргахад л биелэгдэх зүйл. Гэхдээ ганц нэг удаагийн санаачилга хангалтгүй, тал талаасаа багагүй хүчин чармайлт гаргаж байж үр дүнд хүрнэ.

Харин авлигал, төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй ядуурал нь нийгмийн зэрлэгшлийн гол шалтгаанд тооцогддог. Хүн зэрлэгших үйл явцын нөлөө

-Нийгмийн амьдралд хээл хахууль, авлига газар авч ард түмний амьдрал өгсөж өөдлөхгүй эдийн засгийн мөлжлөг, өмчийн тэгш бус байдал ноёрхсоор нийгмийн харилцааг гүн хямралд оруулсан

-Хоосон хийрхэгч, худал цуу тараагчид, ардчиллын үнэ цэнийг буруугаар ашиглан хувьдаа завшигчдаас үүдсэн амин хувиа бодох үзэл хүний ариун гэгээлэг нинжин сэтгэлийг устгаж зөвхөн өөрөө орших сэтгэхүйн өвчлөлд идүүлсэн.

-Хуульгүй эрх чөлөө хүн бүхнийг дураараа авирлах боломж олгож наад захын үүргээ биелүүлэхгүй байх үүдийг нээж, оюун санаа нь хоосролд орсноос ард түмэн амьд нь үхсэнийхээ орон зайг нөхдөг хэтэрхий дорой сулбагар болж хувирсан

-Амьдралыг ойлгох хүмүүсийн ойлголт, бодит үйл ажиллагаа эцсийн үр дүндээ нийгмийн оюунлаг хөгжлийг зогсоож, хүний дотоод ахуйн хөгжил, төгөлдөржилтийн хэрэгцээг нэн түрүүн хангах шаардлагыг эдийн засгийн бодлогоос шахан гаргасан.

-Цөөн эрх мэдэлтнүүд баяжиж олонхоос дээгүүр боломж эдлээд байгаад хорсох сэтгэл зүй газар авч эцэс төгсгөлгүй өс хонзон өвөрлөсөн бүхэл бүтэн үе өндийсөн.


Сэтгэгдэл

Зочин [203.23.49.170] 2023-05-31 16:45:26

Хичнээн нинжин сэтгэлтэй байлаа ч өөрөө өлөн хоосон идэх ч хоолгүй хүн яах ч билээдээ. Ядуурлаас үүдэлтэй нь үнэн2

Зочин [202.131.227.82] 2023-05-31 15:54:27

Засгийн хэрэгжүүлж буй бодлогын үр дүн

Зочин [66.181.161.97] 2023-05-31 12:18:39

Яах вэ ядуурал нэг хүчин зүйл нь яалт ч үгүй мөн

Зочин [202.9.46.164] 2023-05-31 12:04:44

Нийгэмд зэрлэгшил, архидалт, хүчирхийлэл, хэрцгийлэл ядуурлаас үүсэлтэй нь үнэн. Гэхдээ, нийт монголчуудын эв нэгдэлгүй хувиа бодож довоо шарлуулсан үзэл, хүлцэнгүй байдал нөлөөлж байна.

Зочин [202.21.107.32] 2023-05-31 11:31:17

Зөв ядуурал газар авсан. Ажлын үнэлэмж муу,бухимдал ихтэй байна.Хоолонд архинд дуртай болгодог бодис их хийж байна. Хүмүүс бие биендээ итгэх итгэлгүй болсон.Дээдсүүд нь өөрсдөө маш их мөнгө олдог болохоор өөрсдөө баяждаг болохоор шударга юм байхгүй болохоор хүмүүс сэтгэл гутралд орж байна.

Зочин [192.82.83.116] 2023-05-31 11:22:34

ҮГҮЙ ШҮҮ ЯДУУРАЛААС БИШ ХАРИН ЁС СУРТАХУУН, НИНЖИН СЭТГЭЛ , ХАЖУУДАХ ХАНЬ ИЖЛЭЭ ДООГ ДОХУУ ХИЙСЭН ДОРОМЖИЛСОН ХӨГШИН ӨВГӨД ГАЗРААР НЭГ БАЙГАА НЬ ЭЦЭГ ЭХИЙНХ НЬ АРХИЧИН, НАХААЛНЫ ЗАН АВИР ХҮҮД НЬ ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ НЭН ЭМГЭНЭЛ. ААВ ЭЭЖ НЬ АРХИДАХ ,ШОУДАХ, ХЭСЭХ,ТЭНЭХ, ХУДАЛ ХЭЛЭХ,ХУЛГАЙ ХИЙХ АЖЛУУДЫГ ТӨГС ЭЗЭМШСЭН ХҮМҮҮСИЙН ХҮҮ НЬ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЦАГ ТУТАМД ЗОВООН ТАРЧЛААЖ БАЙГАА НЬ ЯДУУРАЛААС БИШ ААВ ЭЭЖИЙНХ НЬ ОЛГОСОН СУРГАСАН ҮНДСЭН СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ШҮҮ

l bayardalai [192.82.74.41] 2023-05-31 10:29:22

buruu bn aaa yaduurlaas uudeegui, harin yos surtahuun ninjin humuujil baihguigees uuddeg


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.