213 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн төсвийн тодотголын 1.8 их наяд төгрөгийн тал нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдана. Ингэснээр 225 мянган төрийн албан хаагчдын 217 мянгынх нь цалин нэмэгдэх юм” гэлээ.
Тэрбээр цааш ярихдаа "Доогуур хэмжээтэй байгаа, иргэдтэй хамгийн их тулж ажилладаг албан хаагчдын цалинг нэмэхэд Засгийн газраас анхаарсан. Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынхны үндсэн цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгож нэмнэ. Үүн дээр салбарын онцлог, ажилласан жил, орон нутагт ажиллаж байгаа гэх зэрэг нэмэгдлүүд тооцогдоно.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг долоодугаар сарын нэгнээс 750 мянган төгрөг болгох юм. Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалинг тэгшитгэх замаар 1 сая төгрөгт хүргэнэ. Түүнчлэн төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэхээр болж байна" гэлээ.
Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23.0 мянга, төрийн тусгай 35.0 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэх аж.
Сэтгэгдэл
Зочин [202.55.180.219] 2023-06-02 12:46:39
Хүний тоо нь арай их үү гүй юу
зочин [192.82.80.213] 2023-05-31 23:01:39
Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн, юунд, яаж зарцуулж байгааг татвар төлөгчид өөрсдөө хянадаг, шалгадаг хуультай болооч ээ. Өөрөөр улс төрчид татвар төлөгчдийн мөнгийг өөрийн мөнгө мэт дураараа, ямар ч үр дүнгүй, ашиггүй зарцуулсаар байна уу? Энэ алдааг даруй залруулаач ээ. ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ Л ГЭЖ БАЙДГИЙГ УЛС ТӨРЧИД МЭДДЭГГҮЙ ЮМУУ? ЭСВЭЛ МЭДСЭЭР БАЙЖ ИНГЭЖ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛДАГ ЮМУУ?
Гоё [202.9.46.62] 2023-05-31 19:14:44
Узам одон гишззнтэй туслах цзнх баригч бөгс долоогч трм жижиг хулгаачууд дүүрхэндээ ард иргэдл хүнддэээ
Зочин [202.21.107.11] 2023-05-31 18:19:55
Хэдхээн хүн тамаа цайж баялаг бүтээн төсвийг бүрдүүлдэг, үлдсэн нь тэр төсвөөс шимэгчилж амьдардаг энэ лалрын тогтолцоог өөрчилсөн цагт л би татвараа шударгаар төлнө.
Зочин [202.21.107.11] 2023-05-31 18:17:06
hedheen hun bayalag buteej, tatvariig burduuleed, teruugeer ni diilenh shimegchid ni amidardag ene lalrin togtoltsoo duussan tsagt l bi shudargaar tatvar tuluh bolno.