МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ НҮХЭН ХӨНДИЙ БОЛГОХ УУ???

Aдмин / Нийгэм

Отрын бүс нутгийг цуцалж уул уурхайн хайгуул, лицензийн талбай болгохоор төсөл байнгын хороогоор дэмжигдлээ гэх мэдээлэл цацагдлаа. Erdene Batzorig гэх иргэний өөрийн цахим хаягтаа бичсэнээр “2023 оны 6 сарын 6-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн бангын хорооны хуралдаанаар улсын хэмжээн дэх отрын бүсийг цуцалж, захиргааг нь татан буулгах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь дэмжиж 4 хүн татгалзсанаар уг асуудал дэмжигдсэн байна.”

Хэрвээ эл шийдвэр батлагдвал Улсын хэмжээний Булганы Дашинчилэн, Өвөрхангай, Төв аймгийн Хөх дэл, Хэнтийн тал, Гов-Алтайн Аргалант, Дорнодын Чойбалсан, Завханы Багхайрхан, Увсын Ачит нуур, Ховдын Баян нурууны 10 отрын бүс бүгд цуцлагдах ажээ.

Монголд уул уурхайгаас үүдэх хямрал багадаагүй, малчин тариаланчдын зовлон нимгэрээгүй байхад төрийн түшмэдүүд шуналдаа тачаадан ийм шийдвэр гаргаж байгаа нь төр нь ард түмнийхээ эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулснаа ялгагдахгүй хэрэг.

Үндсэндээ бэлчээрийн аж ахуй дээр тогтдог мал аж ахуйг бүр мөсөн үгүй хийх бодлого уу. Иргэний мэдээлэл үнэн эсэхийг нягтлах, сурвалжлах эрх сэтгүүл зүйд нээлттэй. Алтыг аваад авдрыг хаядаг хариуцлагагүй уул уурхайн Монголын онгон дагшин байгалийг сүйдэлж байгаа нь харамсалтай хэрэг бөгөөд говь нь цөлжөөд ухсан нүх, улайссан газар дээр юу ч тогтохооргүй экологийн сүйрэл нүүрлэж байхад эрүүл газрыг онилоод нүхлэх этгээд гаж хүслүүдийг хэрхэн аргамжих вэ?


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.165] 2023-06-09 22:00:16

Хохь чинь та нарын сонгосон нам

Иргэн [202.126.90.151] 2023-06-09 18:10:16

Идэх мах нь хүнд металаар дүүрч монгол хүнээ байхгүй болгох гээд байгаа юм уу

Зочин [66.181.183.225] 2023-06-10 09:39:49

ГАЗАР ШОРОО УХАЖ ЗӨӨСНИЙГӨӨ ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЖ БАЙНА, ШИНЭ СЭРГЭЛТ ГЭЖ ХУЦДАГ МАЛУУД БАЙХ ЮМДАА САГСУУ ЗАЛУУ, ӨМХИЙ ШИВЭРТ БАГА ДЭСЛЭГЧ ХҮРЭЛХҮҮР НАРААС ЭХЛЭЭД, ХААНА БАЙНА ТЭР БОДИТ ӨСӨЛТ ЧИНЬ??????????????????????

Зочин [202.9.46.221] 2023-06-09 12:50:51

Муу нэртэй луу данстай коммунизмийн 70 жилд ингэж газар нутгаа сэндийчиж баялгаа гадагшаа зөөж байсан түүх байхгүй.

зочин [202.9.40.5] 2023-06-09 11:10:14

тамын тогоо бно биз дээ ,,,

Зочин [202.126.89.227] 2023-06-09 10:49:56

Hujaa tursik omschihood hyatadiig haraadag heden humuus tetgever tetgemjee uurhaichdiin tolson tatvariin hucheer avch baigaagaa meddeg uu.

Иргэн [202.21.107.43] 2023-06-09 09:55:29

Арай үгүй байлгүйдээ. Үнэн бол сүйрэл гэсэн үг

ЧД-ийн оршин суугч [64.119.29.146] 2023-06-09 09:49:18

Эрүүл ухаангүй урагшгүй сэтгэлгээтэй чөтгөрүүд юмаа. Бэлчээргүй болж байвал сайхан уу?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.