Нөхөртэйгээ маргалдаж, уурандаа ус цацсаны улмаас цахилгааны залгуурт масс үүсч, гурван Монгол гэр шатжээ

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуур маас үүсэж улмаар гал гарч гэр нь шатсан байна.

Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын 2 Монгол гэрт тархаж шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант баг, Соёмбын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр, Б-ийн 5 ханатай 2 гэр, шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.171] 2023-06-10 09:07:45

нөхөртэйгээ утсаар ярьж бсан юм бол хэн рүү ус цацсан юм бол

Иргэн [202.126.88.186] 2023-06-10 23:55:25

Сонин кеис байна.

Зочин [192.82.80.165] 2023-06-09 21:57:45

Малчин байсан бол нутгийн зөвлөл чинь аймшигтай их мөнгө өгөх байлаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.